Цэвэр усны нөөц хомсдож байгаа өнөө үед усаа хайрлах нь нэн тэргүүний асуудал болоод байгаа билээ. Гол мөрөн, нуур цөөрөм, горхи их хэмжээгээр ширгэсэн тоо баримт бий. Тэгвэл ус бохирдуулагчидтай тэмцэх, бохирдлын төлбөр авюах тухай хууль бий болгосон ч энэ нь хэтэрхий бага хэмжээний торгуультай байгаа юм. Тиймээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Уг төсөл тун удахгүй парламентаар хэлэлцэгдэх аж.
Үүнээс өмнө хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсэг өнөөдөр байгуулагдлаа. Тодруулбал, БОХХАА-ын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж ажлын байгуулсан юм. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг гишүүн Б.Саранчимэг ахлахаар болсон юм.
Сэтгэгдэл (1)