УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хүүхэд бүрт мөнгө олгох уу, эсвэл хэсэгчилсэн байдлаар хандах уу гэсэн асуудлыг өнөөдөр хэлэлцсэн байгаа. Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй. Ц.Нямдорж гишүүний хувьд хүүхэд бүрт биш зорилтод хэсэгт олгох нь зүйтэй. Баян чинээлэг айлын хүүхэд 20 мянган төгрөгөөр дутахгүй гэсэн зүйлийг хэлж байсан. Харин Ц.Даваасүрэн сайд хөдөөгийн таван мянган малтай айл арван малчинтай байдаг. Тэдний хүүхдэд 20 төгрөг хэрггүй гэх мэт үгсийг унагаж байсан юм. Тэгвэл яаагаад хүүхэд бүрт олгох ёстой АН-ын зүгээс болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ч маш сайн тайлбарласан. Гэвч олонхийн хүчний өөдөөс мянга сөрөөд тусыг эс олсон билээ.