Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Рио-Тинтотой хийсэн хаалттай уулзалтаар юу ярьсан бэ?

2018-4-19
0
ЖИРГЭХ

Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, илт хууль бус шийдвэр гаргасан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр  Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайханыг АТГ-аас баривчилж, 461 дүгээр ангид хориод 7-14 хонож байна.

 

  Монголын хууль хүчнийхний баривчилгаа, эдийн засгийн гол хөдөлгөгч болсон Оюутолгойг тойрсон олон асуудал  монголчуудын төдийгүй гадаадынхны анхаарлыг татах болсон. Ерөнхий сайд асан С.Баяр “Өнөөдөр намайг сарын хугацаатай цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлнө” гэдгийг анхааруулж байсан билээ.

 Монголд өрнөж буй энэхүү үйл явдлын дараа буюу дөрөвдүгээр сарын 12-аас хойш “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид  2.98 хувиар буурч, 3.84 канад доллар болсон байна.

Швейцарийн хуулийн байгууллагаас авсан гэх С.Баярцогттой холбоотой  Ройтэрсийн мэдээний дараа энэ хэрэгт  “Рио Тинто”-г холбоогүй гэсэн мэдээллийг албан сайтдаа байршуулснаас өөрөөр Монголын улс төр, хуулийн хүрээнд өрнөж буюу гэнэтийн баривчилгаа, гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулсан УИХ-ын шийдвэрийн талаар ямар нэгэн тайлбар мэдэгдэл одоогоор Оюутолгой компанийн зүгээс хийгээгүй байгаа.

Харин улс төрийн хүрээнээс Монголын Засгийн газарт  хаягласан “Рио-Тинтогийн нэр хүндэд халдвал Оюутолгойгоос  татгалзаж, төсөлд оруулсан зардлаа арбитрын шүүхээр нэхэмжлүүлж авна” гэх утга бүхий  нууц захидлыг  Рио-Тинтогоос явуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа ч үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар няцаасан юм.

Гэвч,  Монголд болж буй Оюутолгойн төсөл тойрсон үйл явдалтай холбогдуулан Рио-Тинтогийн төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн, Монголын Засгийн газар тэдэнтэй дахин хэлэлцээр хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэд  өнгөрөгч Мягмар гаригт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон албаны хүмүүстэй  Төрийн ордонд  хаалттай хуралджээ.

Хаалттай хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлцсэнийг Засгийн газрын хүрээнд ихэд нууцалж байгаа гэх агаад Д.Сумъяабазарын үгүйсгэсэн захидал үнэхээр Монголын засгийн газарт ирсэн эсэх,  “Рио Тинто” Оюутолгойн  төслөөс гарахаар болсон эсэх нь ч хардлага дагуулж эхэллээ.  Нөгөө талаар, Татварын ерөнхий газраас тавьсан акт торгуулиар Рио-Тинтогийн төлөөлөгчид манай Засгийн газартай яаралтай ирж уулзсан байх магадлалтай юм. 2013 онд Оюутолгойн төсөлд аудит хийж, 130 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Энэ асуудлаас болж Монголын Засгийн газар Рио-Тинтогийн хооронд үл ойлголцол үүссэн. Үүнийг залруулахын тулд  Ч.Сайханбилэгийн Засгийн газар багагүй хугацаанд хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөл харилцан тохиролцоонд хүрснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, өнөөдөр олон мянган монголчуудын амьдралын баталгаа болж байна.

Ямар ч байсан Рио-Тинтогийн төлөөлөгчид Монголд ирснийг, ямар асуудал хаалттай хэлэлцсэнийг Засгийн газар ямар шалтгаанаар нууцлаад байгаа нь үнэндээ сонирхол татаж байна.  

 Таван жилийн өмнө, монголчуудыг найр, наадам хөөх зуур “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар ажиллаж байсан Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн найз Ц.Сэдваанчиг хөрөнгө оруулагчдад хандан нууц захидал илгээсэн нь илэрч, үүнээс болоод төслийн хоёрдугаар санхүүжилт гацаанд орж байв. Тухайн үед Ц.Сэдваанчиг  “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар нэмэлт санхүүжилтийн асуудлаар захидал бичсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн бий. Харамсалтай нь, эдийн засагт учирсан хор хохирлыг нь хэн ч үүрээгүй бөгөөд Ц.Сэдваанчигийг албан тушаалаас нь огцруулснаар энэ хэрэг дууссан байдаг.

Оюутолгойн төслийн 66 хувийг эзэмшиж байгаа гэх утгаараа Рио-Тинто Монголын  өрсөлдөгч биз бизнесийн хамтрагч.  Хэрэвзээ энэ төслөөс Рио-Тинто гарвал эдийн засагт ямар үр дагавар учрах вэ гэдгийг энгийнээр тооцоолоход хэцүү.  Дээр нь улс төрийн хүрээнээс нисч буй “бор шувууд” үнэн болж таараад, Рио-Тинто арбитрын шүүхэд Монголын Засгийн газрыг дуудаж, оруулсан зардлаа  нэхвэл монголчуудад төлөх чадамж бий юу гэх хамгийн эхний асуулт.

Хэдий манай улстөрчид хэлсэн, ярьсандаа хариуцлага хэзээ ч хүлээдэггүй ч тэдний үг, үйлдэл Монголын төрийн байр суурь гэж харагдана. Тэд маань жоомоо алах гээд гэрээ шатаачих вий дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.179.26.120)
    ОТ-н 34%-ийг монгол, 66%-ийг “Turquoise Hill Resources” ХК эзэмшдэг, харин түүний хувьцааны 51 орчим %-ийг Рио Тинто эзэмшдэг, Рио Тинтогийн хувьцааны 25 %-ийг хятадууд эзмшдэг. Яахав Turquoise Hill Resourcesийн ихэнхи хувьцааг Рио эзэмшдэг учраас голлож яриад байгаа юм. Тэд хүсвэл Turquoise Hill Resourcesийн хувьцаагаа зарчихаад л алга болчихно. Магадгүй хятадуудад юмуу бусдад.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Монгол (178.153.80.123)
    Монгол улс2 авилгалч ерөнхий сайдаа хорилоо гээд Монголын нэр хүнд улам өснө.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (76.236.126.78)
    Том бүтээн байгуулалт шүүдээ
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зоч (139.5.219.168)
    Захиалгаар л бичигдэж дээ монголоо гэх сэтгэлтэн ховордож дээ
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (83.223.226.84)
    Yabbal yavna bz de ter ih nootsotei ordig zaxin kompani avna arbiterin shvvxeer ailgax yuma olj de
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • hg (202.72.245.165)
    zahialgaar baahan yum nurshaad duusah aldad ni surduulsen ugee bichuulsen bn l da, uunees hen aih yum avilga avsan ,ugsun humuus l uheh gj bga za yu bas hutsvaa ene muu mal
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (112.72.14.0)
    сайханбалагын дубайд хийсэн гэрээний балаг 6 тэрбум доллар монгол улс төлөх байх даа
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    hench bish baisan zalitanguud tord garaad diildehgui bayjsan gedeg chin l byh zuiliig heleed ogch baigaa bizdee, yaj ch bulzaaruulaad nemergui toriin hymyys yahaaraa iim bayan boldog um be, shorongoos gargaj bolohgui yrgeljlyylj hariuzlagiig ni toozoh zag bolson harinch ih udaan , uls oron ard tymniig tuilduulj baij shalgaj ehelj baina, ,,,bas bus hymyys bas baigaa baizdee !!!
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • mongol (27.123.212.142)
    avilga ugch gree hiisen ni notlogdvol esregeeree mongolchuud RIO oos avlagatai bolno ..arbitraar ailgadag tsag ungurson...ene zahialgtai niitlel bna.... bichsen hunii ner alga
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.176.221)
    Энэ одоо хэний захиалгаар ийм юм бичээд ба даа хэдэн халтар цаас авч л байвал бусад нь яахав гэсэн Монголоо гэх сэтгэлгүй улс олширч дээ
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.14.36.6)
    Аль хүнээс айх вэ дээ. Хийсэн хэрэгт нь хариуцлага тооц. Хэнээс айгаад байгаа юм. Орд Монголдоо байж л байна. Барьцаа болоод үлдэнэ. хэн авах юм бэ.
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • irgen (139.5.216.99)
    enhbayriig horihoor hagartlaa bayrldag gadniihan .bayriig horihoor ih sandrah yumaa . hvzvvgvi hulgaichiigni horih yum bol bvr sandarch hachin yum boloh yum bn.
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.186.216)
    ий хадны мангаа гээд айлгах нь дээ. тархи угаах юмаа.
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Тэр хязгааргүй их эрдэнэсэд шунагсад хорвоогоор дүүрэн. Тиймээс хөрөнгө оруулагчын тухайд санаа зоволтгүй. Харин риогийнхэн шуналдаа автаад салахгүй байхаа даа. Энэн дээр нь шахалт хийж буулт хийлгэн ашигтай тохироо хийх хэрэгтэй байх
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.24.8)
    Хаалганы цаана хаалттай хурал уулзалт хийж буй нь сэжигтэй. Яахаараа дандаа далдуур уулзаж шийддэг бнаа. Рио бол өөрийнхөө хувийг Хятадад эзэмшүүлчихээд ОТ-гоос хамтарч ашиг олж байгаа шүүдээ. Зарим үед цаагуураа Хятадуудаар дарамтлуулчихаад л бгаа юмдаа.
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • eeee (202.170.80.25)
    Rio гарвал арбитрын шүүх дээр ялах нь гарцаагүй. Ийм тохиолдолд орос нь япон ч хэзээ ч орж ирэхгүй. Ийм эрсдэлтэй шүүх цагдаатай тулсан заваарч байдаг юманд хэн хөрөнгө оруулах вэ дээ?
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • poxny (64.119.22.241)
    Сумъяабазар яагаад Л энхболд 268 тон нүүрсэнд хариулт өгөхгүй бна бэ юм нууц болохоор л нөгөө далд ханцуйн доторхи наймаа бий шүү Сумъяабазар ч далд хоронд сайн байхоо хотын ман -ын даргын төлөө нилээн мярааж бгаа бх
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (59.153.87.194)
    төсөл хэрэгжих дараагийн компани байх байлгүй их л зүйл зөөж идлээ ямар ч байсан маш их ашиг олсон байх
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Ө р (66.181.178.223)
    Зайлуул сайн нууц гэдэг чинь хуувилдаан
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.219.14)
    Үнэхээр монголд ашиггүй байгаа бол зогсоох л хэрэгтэй. Санжийн Баяр гэдэг хэдхэн хүнийг баяжуулах гэж бидний өвөг дээдэс амиараа хамгаалж энэ их баялагийг үлдээгээгүй шүү. Риогийнхэн гараад явбал орос ах нараа уриад оруулчих ах нар маань бидэнд хоттой юутай нь хамтад нь байгуулаад монголыг босгоод ирнэ дээ. 400 тэрбум ам доллар гэдэг ямар хэмжээний мөнгө билээ. Ах нар монголыг 4 жилийн дотор л босгоод өгнө. Харин монголчууд бид эзэн хичээх л хэрэгтэй
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.183.120)
    гуцна бээзз..гарвал гарч л байглдээ..арбитрт егвел егч л байглдээ..арбитр дээр тэд ялна гэж хэн хэлээд байгаан..бид ч бас ялж болышд..оюу толгой нэрээр босгосон риогын менген дvн оруулсан херенге оруулалт 2 газар тэнгэр шиг зерж байгаан арбитр нvдээ аниад енгереене гэж тануус бодож байнуу..харин эсрэгээрээ рио луйвраа нуух гж бидныг дарамтлах гэж тэнэгтэж байгаад еерсдее гэрээ шатаах вий..бидэнд айх алдах юм огт алга..шууд хэлхэд рио явлаа наад захын япон булаацлдаал авна наад уурхайг чинь..ийм балай утгагvй юм бичихээ болих хэргтэйшvv
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    15 цаг 9 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    15 цаг 17 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    15 цаг 48 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    16 цаг 56 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    16 цаг 58 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 47 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    18 цаг 8 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    19 цаг 2 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    20 цаг 0 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    20 цаг 17 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    20 цаг 22 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    20 цаг 41 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    21 цаг 30 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    21 цаг 42 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    21 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    21 цаг 59 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    22 цаг 14 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК