УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж, цэцийн дүгнэлтийг хүлээн авахаар болсон. Тэгвэл анхны даваагаа амжилттай давсан ч УИХын чуулганаар уг дүгнэлтийг хэлэлцэн хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц "Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон захирамжийн нэгдүгээр заалт нь Үндсэн хууль зөрчсөн буюу хууль дээдлэх зарчим баримтлаагүй байна" гэж дүгнэсэн хуралдаанд оролцсон гишүүдэд таалагдсангүй.
Өчигдөр өрнөсөн Хууль зүйн байнгын хороо дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээж авах шаардлагагүй гэж үзээд байсан юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Ингэснээр Цэц их суудлын хуралдаанаа хийж энэхүү асуудлыг дахин хэлэлцэхээр болж байна.