Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.БЯМБАЦОГТ: "78 Ерөнхий сайд"-тай болчихсон гажуудлыг засах ёстой

2018-4-20
0
ЖИРГЭХ

"Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас сэргийлэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт оролцож үг хэлсэн юм. Тэрээр энэ үеэр Монгол Улс 78 Ерөнхий сайдтай болчихсон юм шиг улс төрийн тогтолцооны гажуудлыг Үндсэн хуулийг өөрчлөх замаар л засна гэдгийг тодотгосон юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Улс төрийн намуудад итгэх олон түмний итгэл илт суларч байна. Та Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүний хувьд энэ бүхнийг чухам яаж  засч залруулах ёстой гэж үзэж байна вэ?  

-Өнөөдөр улс төрийн нам тойрсон олон ээдрээтэй асуудал байна. Намуудад байгаа энэ асуудал эргээд зөвхөн намд төдийгүй төрд итгэх олон түмний итгэлийг сулруулж байна. Ийм байхад улс төрчид гар хумхин сууж таарахгүй. "Тос дотроосоо өтдөг" гэдэг шиг энэ хэвээр явсаар байвал намууд дотроосоо ялзраад дуусна. Зүгээр хоосон шүүмжилж дэмий яриад яваад байх биш аль болох гарц шийдэл олж л асуудлыг шийдэх ёстой. Яах аргагүй таны хэлдэг шиг өнөөдөр улс төрийн намууд бүр болохоо больчихсон байна. Улс төрийн намыг ард иргэд юу гэж харж байна вэ гэхээр эрх мэдэл, мөнгө, албан тушаалын төлөөх хэсэг хүмүүсийн бөөгнөрөл, бүлэглэл гэж л харж байна. Ийм бөөгнөрөлд итгэх хэрэг байна уу?, ингэж бөөгнөрсөн улсуудыг дэмжих хэрэг байна уу?, ийм зорилготой намууд байх шаардлага бий юу? гэдэг асуудал олон нийтийн дунд хүчтэй яригдах болсон. Зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа юм биш. Үндсэндээ 2010 оноос хойш яригдаж байна. Үе үеийн судалгаагаар улс төрийн намд итгэх ард иргэдийн итгэл байнга буурч байгаа. Тийм болохоор улс төрийн намууд ямар байх, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаагаа юунд чиглүүлэх ёстой вэ гэдгийг тал талаасаа ярьж шийдэх цаг нь нэгэнт болсон. Нам гишүүд дэмжигчидтэйгээ яаж харилцах ёстой, санхүүжилтийг нь хэрхэн ил тод, хариуцлагатай болгох вэ гээд асуудлыг цогцоор нь, том зургаар нь харах учиртай. Чухам энэ л үүднээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

-Улс төрийн намд авлига хамгийн их байна гэх асуудал хүчтэй яригдах болсон. Үүнийг тэгээд засах боломж байгаа гэж үү?

 -Хэн нэг мөнгөтэй хүн намд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгөөд хойморт нь гараад суучихдаг асуудал үнэндээ хавтгайрсан. Насаараа тухайн намд зүтгэсэн, итгэл үнэмшилээ өгсөн, амьдралаа зориулсан хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залууст намд орох, дэвших боломж энэ хэрээр хаагдсан. Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан, эсвэл намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг, зүүгддэг болчихлоо. Энэ гаж буруу хандлагыг яаж засах залруулах вэ гэдэг хамгийн чухал. Нам өөрийн үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй, тэрхүү үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө үйл ажиллагаа явуулдаг, гишүүд нь тэрнийг нь дэмждэг, тойрон хүрээлж чаддаг, намынхаа  төлөө гишүүд нь зүтгэдэг, гишүүний татвараа өгч чаддаг тийм л эрүүл тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ялсан мандсан үед нь явуулын хоноц ирж найрлаж байгаад явчихдаг, ялагдсан ядарсан үед нь хар буурин дээр нь хаяад зугтаагаад явчихдаг хуншгүй байдал ердийн үзэгдэл болсон. Үүнээс чинь болж намын нэр хүнд шалдаа хүртэл унаж, намд итгэсэн түмний итгэл талаар болж байгааг одоо л засахгүй бол оройтох гээд байна. Энэ тал дээр зайлшгүй өөрчлөлт хийх цаг нь болсон. Улс төрийн намуудын гол зорилго нь сонгуульд оролцож төрийн эрх барих явдал. Гэтэл энэ зорилгодоо яаж хүрч байна гэхээр ерөөсөө л сонгогчдыг худалдаж авдаг, сонгогчдод мөнгө өгдөг, тараадаг, амладаг тийм байдлаар л хүрдэг болсон. Сүүлдээ одоо бүр улс төрийн нам дотроо эрх мэдэлд хүрэхийн тулд, намын дарга болохын тулд, намын сонгуульт албан тушаалд хүрэхийн тулд намынхаа гишүүдийг худалдаж авдаг зохисгүй байдал газар авлаа. Ийм байдлаар цаашдаа явж хэрхэвч болохгүй. Тийм болохоор Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж хэлээд байгаа нь энэ юм.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай гээд олон хуулийн төсөл хэлэлцэх асуултын жагсаалтад орсон. Тэгвэл улс төрийн тогтолцооны энэ гажуудлыг өөрчлөх асуудал чухам хаанаас эхлэх ёстой вэ?

-Яг зөв. Юун түрүүнд эхлээд бид Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах нь зайлшгүй болсон. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг асуудал бүр 2008 оноос хойш 10 жил яригдаж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр урагшаа гишгэхэд бэрх болчихлоо. Засаглалын эрх мэдлийн хувьд УИХ, Ерөнхийлөгч, ЗГ, тэр байтугай шүүх бие биесээ хааш нь ч хөдөлгөхгүй баглаж, багалзуурдчихаад байна. Хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа, хууль хэрэгжүүлэх ажилд нь хяналт тавихын оронд өдөр тутмын үйл ажиллагаанд нь шууд хутгалдан ордог болчихлоо. Ерөнхийлөгч нь ч бас Ерөнхий сайд шиг, Их Хурлын 76 гишүүн нь ч бүгдээрээ Ерөнхий сайд шиг эрх мэдэл эдлэх гэж дур зоргоороо загнаж байна. Өнөөдөр Монгол Улс 78 Eрөнхий сайдтай болчихсон энэ гажуудлыг даруй засах ёстой. УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх мэдлийг хумих ёстой. Хүчтэй Ерөнхий сайд, хөгжлийн бэрхшээлгүй Засгийн газартай болохын тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр арга алга. Гишүүд энд Засгийн газрын ажлыг зааж зурдаг, тэнд сум багийн ажилтай зууралддаг есөн шид нь бүрдсэн алмай хуумгай байдлаас болж хөгжлийн бодлогод байнга тээг садаа учирч байна Хууль тогтоогч нь хуулиа баталдаг, бас хуулийн хэрэгжилтэд хяналт тавидаг байхад л гүйцээ. Түүнээс биш Засгийн газраа шантаажилдаг, амин хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж барьцаалдаг байж хэрхэвч таарахгүй.

-УИХ-ын гишүүдийн ирц, ёс зүйтэй холбоотой асуудлыг иргэд маш их шүүмжилж байна. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлагыг гишүүд өөрсдөөсөө эхлүүлэх асуудал зайлшгүй байх ёстой гэсэн хандлага давамгайлах боллоо.

-Гишүүдийн эрх нь ихдэж, үүрэг нь хөнгөдөөд ирэхээр ийм юм болоод байна. Ард түмний элч нь байна гэж сонгогдчихоод чуулган, байнгын хорооны хуралдаандаа суухгүй алга болчихдог, үүрэг хариуцлагаа хаяж гээчихсэн нөхдүүд цөөнгүй боллоо. Үүнээс үүдээд эзгүй гишүүдийн өмнөөс кноп дарж, сэтгүүлчдийн шоглон хэлдгээр "төгөлдөр хуурддаг" байдал гаарч байна. Энэ чинь наанадаж нэг гишүүн нөгөө гишүүнийхээ халдашгүй эрхэнд халдаж байгаа, цаанадаж хууль зөрчиж байгаа, төрийн бодлого шийдвэрт хууль бусаар нөлөөлж байгаа асуудал шүү дээ. Гишүүд өөрсдөө ёс зүйтэй хариуцлагатай байж дараа нь бусдаас, төрөөс, төрийн бусад албан хаагчдаас хариуцлага нэхэх ёс суртахууны эрх нь үүснэ гэж би боддог. Тиймээс хуралдаа ирдэггүй, ирц нь хүрдэггүй, иргэд сонгогчдынхоо итгэлийг уландаа гишгэсэн гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох зохицуулалтыг эцэг хуулиндаа оруулж байж эмхэнд нь оруулна гэж боддог. Дахиад хэлэхэд засаглалын зааг ялгааг илүү нарийвчилж, тогтолцооны эмгэгийг эмчлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид яриад байгаа юм. Үндсэн хуулиа өөрчилж байж сум хорооны Засаг даргыг намаас биш иргэдээс нэр дэвшүүлж, иргэд өөрсдөө сонгодог болох боломж бүрдэнэ. 21 аймгийн төв жинхэнэ утгаараа хот болон хөгжих үндэс суурийг тавьж чадна. Төсвийн зардлыг УИХ дээр гишүүд дураараа нэмэгдүүлдэг, үүнээс болж улс оронд хэмжээ хязгааргүй өр нэмдэг байдлыг эцэс болгоно. Гүйцэтгэх засаглал нь гүйцэд эрхтэй болж, Ерөнхий сайдаас бусад нь "давхар дээл"-гүй байх эрх зүйн эрүүл орчныг сая бүрдүүлж чадна. Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг өөрөө сонгодог, томилдог, чөлөөлдөг, огцруулдаг эрхтэй байж гэмээнэ өнөөдүүлдээ үг хэлдэг, хатуухан шаардлага тавьдаг, ажил хийлгэдэг, болохгүй бол сольдог болно шүү дээ. Ингэж чадахгүй байгаагаас болж, Засгийн газар нь УИХ-ын, гишүүдийн барьцаанд орж, үүнээс болоод сүүлийн 28 жилд бид хөгжлийн том асуудлуудаа ерөөсөө шийдэж чадсангүй.  Барианаас зэрэг гарсан бусад улс орнуудыг хар. Тэд харагдах бараагүй болтлоо биднийг гүйцчихээд байгаад дүгнэлт хийх ёстой.          

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдээд Улс төрийн намын тухай хуулийн төслийн үзэл баримтлалд өөрчлөлт орох уу?

-Мэдээж орж таарна. Өнөөдөр Улс төрийн намыг хэрэвзээ машинтай зүйрлэвэл эвдэрхий сарампай, өнгө нь гундсан гандсан, дугуй нь хагарсан, тийм л хэмхэрхий машин шиг болчихоод байна. Тэгэхээр үүнийг засах арга нь яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнтэй уялдаж Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл зөв хийгдэх ёстой. Намууд зөв болж байж төр зөв болно. Намууд улс төрийн авлигаас ангид байвал төрд авлигал үгүй болно. Иргэд олон нийт ч эргээд намуудад, бас төрдөө итгэх итгэл нь сэргэнэ. Эцсийн эцэст энэ бүхнийг хийж чадвал хэн нэгэн биш, хэсэг бүлэг биш бид бүгдээрээ, улсаараа хожно. Одоо яриад, шүүмжлээд халаглаад суух биш зөв замд нь оруулахын тулд ханцуй шамлан орох, хамтаараа хэлэлцэж зөв шийдэл олох, бодитой ажил хийх цаг нь ирчихээд байна. Алгуурлаж алхайж суух хугацаа одоо байхгүй.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • итгэл алдагч (207.148.111.30)
    энэ нөхөр өөрөө сайд байхдаа Хөгжлийн банкны хэргийг сөхөж ч хараагүй байж одоо ингэж бүлтрэх хэрэг юу байна. Гэтэл өөрөө тэндээс зээл авсын байналээ
    2018 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (103.57.95.145)
    сайд болохоороо нэг юм ярьна, сайдаас буухаараа бас өөр юм ярьна.
    2018 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (103.57.95.145)
    өөрийнхөө намыг сайхан болгочихоод бусад намуудыг шахаж шударга болгох хэрэгтэй. дахин хэлэхэд, эхлээд МАН-ыг шударга болгоорой
    2018 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (112.72.14.250)
    Монголд олон байтугай нэгч нам хэрэггүй. ийм улс баыдаг л юм байна. Ард түмэнд эрүүл саруул байж тансаг сайхан амьдрал хэрэгтэй болохоос нам хэрэггүй
    2018 оны 04 сарын 21 | Хариулах
  • Бямбацогтод хүсэлт байна (150.129.142.214)
    ТА найрамдалд байгаа газрынхаа хашаа дундуур иргэд ууланд гарахад тусалж хаалга хийж өгнө үү?? Танай хашаа асар том болохоор тойрч гарах боломж алга.
    2018 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.106.104)
    ЭНЭ ГӨЛӨГ ӨӨРӨӨ ЯАЖ ЭНД ИРВЭЭ ГЭЭД БОДОЖ ЧАДАХГҮЙ ЧИ СҮЙРНЭ ДЭЭ НАМДАА ХАНДИВ ӨГӨӨД ДЭЭШЛЭНЭ ГЭЖ БОДСОН МАЛНУУДЫН АМЬД ЖИШЭЭ ЭНЭ НӨХӨР ККККК
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (185.39.141.9)
    mi ovogtiin baiguulsan zasag erdenebatiin zasagiin said . nertei . sangiin hulgaich . baigal svitgegch deeremdegch tonogch . munhbat oyunhorol . chi . bvgd mongoliin san humrugiig segserch . 800 ter bumiig shaachihsan chin ilersen ... ene chin erunhii said bvv hel . erh medel . ervvgiin element . chi .ingeed hutsaad suuj baih uligchin chi munvvv ?????? . c.bayriin gal hamaa???? . tonil pizdaaaaa . tur zaidagnaj bayjij boldog gej debiil shunaltnuudiin 1 chi shvvde

  • KNAkndkanD (112.72.14.148)
    TEDNII NEG CHI SHUU
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    15 цаг 8 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    15 цаг 16 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    15 цаг 47 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    16 цаг 55 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    16 цаг 57 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 46 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    18 цаг 7 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    19 цаг 1 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    19 цаг 59 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    20 цаг 16 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    20 цаг 21 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    20 цаг 40 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    21 цаг 29 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    21 цаг 41 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    21 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    21 цаг 58 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    22 цаг 13 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК