Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

2018-4-23
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.23/ ээлжит хуралдаанаа хийж, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нэр бүхий хоёр сайдад хариуцлага тооцуулах, "Оюутолгой" ХХК, "Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн дэд ажлын хэсэг байгуулах, болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

Боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын байнгын хороод,  нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Аймаг нийслэлийн Засаг дарга, сум дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилдог байсныг өөрчилж, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал болгож буй нь  хуулийн төслийн гол гол онцлог. Орон нутаг, сум дүүргийн Засаг даргын эрх нь өөрийнхөө суманд ажиллах сургууль, цэцэрлэгийнхээ захирлуудыг томилох  нь зөв ч аймаг, нийслэлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гэдэг дээр зөвхөн сонгон шалгаруулалт уу, шалгуур үзүүлэлт үү гэдгээ тодотгох шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ.

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулахыг Ерөнхий сайдаас  шаардлаа

Ерөнхий сайд "У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар өнгөрч байна. Энэ хугацаанд зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа ард түмний бухимдлыг төрүүлсээр байна.Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулах тухай саналаа УИХ-д оруулж ирэх шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд   УИХ  дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүргүүлж буй тухайгаа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  мэдээллийн эхэнд онцоллоо. 

Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.  Хоёрдугаарт, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоол, Төсвийн хуулийг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон гэж үзэж байгаа. Мөн Ц.Нямдорж сайд сүүлийн 10-аад жил "Bella Vista" хотхонд Эрдэнэтийн 51хувийг барьцаанд тавин зээл авч Монгол Улсыг 100 гаруй сая долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргасны хариуд Цэцийн зүгээс тухайн асуудлыг АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн байдаг. 

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар дэд ажлыг хэсэг байгуулав

"Оюутолгой" ХХК, "Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн дэд ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын хэсгийн удирдамжийг баталж, гурван ажлын дэд хэсгийг зохион байгуулж ажиллахаар болов. Таван толгойн асуудал дээр гол анхаарах зүйл нь "Эрдэнэс таван толгой" ХК-ийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаад санхүүгийн тайланг үзэх.Ялангуяа бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнүүдийн биелэлтийг зайлшгүй эргэж харах шаардлагатай. Ажлын дэд хэсгийг бүлгийн дэд дарга Ж.Батзандан ахалж ажиллана. Харин Оюутолгой компанийн өнөөгийн нөхцөлд байдал, төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг нягталж үзэж, дүгнэлт гаргах ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа,  "Эрдэнэт үйлдвэр"-ийн өнөөгийн нөхцөл байдал, тус үйлдвэрийг Стандарт банканд барьцаанд тавьсан асуудлыг шалгаж, дүгнэлт өгөх ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор тус тус ахлуулан ажиллуулахаар болсон. эдгээр ажлын хэсгүүд ирэх тавдугаар сарын 20-ны дотор ерөнхий дүгнэлтүүдээ бүлэгт урьдчилан танилцуулах үүргийг өгсөн байгаа.

 Д.Эрдэнэбат: "Стандарт" банканд 109 сая доллар өгч чадаж байгаа хэрнээ хүүхдүүдээсээ 10 гаруйхан тэрбум төгрөг харамладаг төр байгаад хэрэггүй

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийн асуудлаар Ардчилсан намын бүлэг зарчмын байр сууриа илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч хавтгайруулсан маягаар олон зүйл заалтыг өөрчлөх шаардлага байхгүй. Ажлын хэсэгт миний бие  Ж.Батзандан гишүүн ороод, ажиллаж байгаа. Үндсэн хууль батлагдахдаа нийт ард иргэдийн санал асуулга явуулаад, улстөрийн намууд, төрийн бус байгууллагуудтай бүрэн ойлголцолд хүрсний дараа УИХ-ын 76 гишүүн батлаасай гэсэн хүсэл эрмэлзэл бидэнд байна. Түүнээс олонхи 65-ын хүчээр өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн байдлаар Үндсэн хууль гар хүрч болохгүй. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ажлын хэсгийн хуралдаанаас харахаар энэ хаврын чуулганаар багтаж Үндсэн хууль хэлэлцэнэ гэж итгэхгүй байгаа. Хэрвээ МАН-ын бүлэг бүлгээрээ хуралдаад "бид 65-уулаа энэ хуулийг батлаад явна" гэвэл асуудал шал өөр тийшээ эргэх болно.

-Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох хуулийн төслийг хэлэлцэх байсан. Яагаад хойшлуулсан юм бол?

-Хүүхдийн мөнгөний тухай асуудлаар маш удаан хугацаанд улстөржиж байна. Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар ч улстөржсөн асуудал гарсанд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслүүдээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад хэлэлцээд явсан бол илүү эрүүл байх байсан. ОУВС-гийн нэрийн доор хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадахгүй гэдэг бол буруу. Хэрвээ хүүхдүүдийн 80 хувьд олгоод үлдсэн 20 хувь 17 тэрбум төгрөг байгаа. Монгол Улс эдийн засгийн өсөлттэй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өнөөдөр ийм өндөр байгаа нөхцөлд 17 тэрбум төгрөгийг хүүхдүүдээс харамлах шаардлага байхгүй. Тиймээс дээрх хоёр хуулийн төслийг хамтарч  хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн саналтай байгаа. МАН хүүхдийн мөнгийг улстөрд битгий ашиглаасай. Учир нь хүүхдийн мөнгийг ОУВС зөвшөөрөхгүй байна гээд 40 хувь болгосон. Үүний дараа 60 хувь болгоод, одоо ОУВС-гийн зөвшөөрлөөр 80 хувь болгож байна гэдэг бол худлаа. МАН-ынхан сонгуулийн өмнө үлдсэн 20 хувьд нь хүүхдийн мөнгийг өгчхөөд "бид 100 хувь хүүхдийн мөнгийг өглөө" гэдэг хуурамч улстөр хийнэ. Хүүхдүүдээр ингэж улстөр хийж болохгүй. 10 гаруй тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамлаж байгаа бол энэ Засгийн газар байх хэрэггүй. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Стандарт банканд 109 сая доллар өгч чадаж байгаа хэрнээ хүүхдүүдээсээ 10 гаруйхан тэрбум төгрөг харамладаг төр байгаад хэрэггүй.

-Сангийн сайдтай холбоотой "Хотгор шанага"-ын асуудлыг АТГ шалгаж байгаа. Мөн Төсвийн хууль зөрчсөн гэдэг асуудлыг тодруулаач?

-Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой асуудлаар нийтэд олон зүйл нотлогдож ил болсон. Төсвийн хууль зөрчсөн асуудлын тухайд Хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулж хоёр шатлалтай болгосон. Үүнээс болж 40 орчим тэрбум төгрөгийн төсвийн дутагдал үүсэн. энэ 40 орчим тэрбум төгрөг зөвхөн төсвийн төвлөрсөн дансанд үүсээгүй. Бүх орон нутгийн дансанд үүсээд зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой хуулийн заалтыг хийхгүй байгаа хууль зөрчиж байгаа гэдэг энгийн жишээгээр тайлбарлаж болох юм.

-Ц.Нямдорж сайдтай холбоотой түрээсийн байр нь Жастын Ш.Батхүүтэй, Алтангийн зээлтэй холбогдож байна гэлээ. Яг яаж холбогдож байгаа юм бэ?

-Ц.Нямдорж сайд Г.Алтантай ашиг сонирхлын зөрчил байгаа гэдгээ олон зүйлээр нотолсон. Тиймээс энэ нотлогдсон зүйлийг нэг тийшээ болгож, хариуцлага тооц гэж хэлж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • ИРГЭН (66.181.190.230)
    ӨӨРСДӨӨ ЭНЭ СУУДАЛД БАЙХ ЁС ЗҮЙТЭЙ ХҮМҮҮС МӨН ҮҮ
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.185)
    Булганыг хоригдонгууд ийм юм ярьж байна шүү анхаар !!!
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Монгол улсын иргэн (27.123.214.103)
    АН гэдэг нь Эрдэнэ,Энхболд 2 бол эсэргүүцэж байна.Энэ 2 нөхөр Увсын ард түмнийг хангалттай доромжилсон.Увс гаралтай 2 сайдыг огцруулах гэж байгаан тэдний ээлжит өшөө авалт юм.Эрдэнэ ,Энхболд 2_АН салах хэрэгтэй.Ард түмний эв нэгдлийг хувийн үзэл бодлоосой доогуур тавьж байгаа энэ 2 _оо татаж авахыг Ардчилсан намаас шаардаж байна.
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.188.184)
    ХУСАХ ЁСТОЙ ГАРУУД БНА.
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (202.179.26.194)
    Сонгуулийн үлдэж байгаа хугацаанд АН алдаагаа засаад МАН тай хамтран эдийн засгаа дээшлүүлэхэд хамтарч ажиллавал зүйтэй санагдана. Замбараагүй , засаж залруулах ажлууд өнгөрсөн 27 жилд маш их байсныг үргэлж санаж бодож бас эвийг хичээж алдаагаа засаж эх орны маань эдийн засгийг хурдан сэргээхэд цагаа зарвал ямар вэ. Хагарал хэрэггүй ээ
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (202.179.26.194)
    Сонгуулийн үлдэж байгаа хугацаанд АН алдаагаа засаад МАН тай хамтран эдийн засгаа дээшлүүлэхэд хамтарч ажиллавал зүйтэй санагдана. Замбараагүй , засаж залруулах ажлууд өнгөрсөн 27 жилд маш их байсныг үргэлж санаж бодож бас эвийг хичээж алдаагаа засаж эх орны маань эдийн засгийг хурдан сэргээхэд цагаа зарвал ямар вэ. Хагарал хэрэггүй ээ
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • иргэн (103.50.206.62)
    Дэмжиж байна.Огцортол нь тэмц шаард.Буцах эрх байхгүй гэдгээ байнга сана АН-хаан.Болохгүй байгаа нөхдүүдийг огцруулах хэрэгтэй.Сайд УИХ-н нэрээр буруугаа илчлэхгүй гэж өмнөх ЗГ-г унагасан хүмүүсийн үнэн царайг олонд ил болгох хэрэгтэй.Амжилт
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    ЗАСГИЙН ГАЗРААР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЭЧ ЭЭ ХУДАЛ УЛС ТӨРЖИЛТӨӨ ЗОГСОО
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    Энэ засгийн хамгийн мэргэшсэн чадварлаг хоёр сайдыг АН огцруулах юм гэнэ энэ АН д ашигтай байж магадгүй монгол улсад бол ашиггүй байна даа тэгэхээр улс орныг минь өрөнд оруулж хууль хяналтыг уландаа гишгэдэг АН ёстой уучлаарай, ингээд байвал 2020 д бүр сураггүй болох байх шүү, одоо саруулхан сэтгэдэг хөдөлмөр ч хууль дээдлэдэг монгол хүмүүс олон болсон, хулих Зика вирус шиг хүмүүс улам байхгүй болно
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (172.58.17.110)
    Дэмжиж бна.Үргэлжлүүлэн сайн шалгах хэрэгтэй!
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    15 цаг 9 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    15 цаг 17 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    15 цаг 48 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    16 цаг 56 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    16 цаг 58 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 47 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    18 цаг 8 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    19 цаг 2 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    20 цаг 0 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    20 цаг 17 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    20 цаг 22 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    20 цаг 41 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    21 цаг 30 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    21 цаг 42 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    21 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    21 цаг 59 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    22 цаг 14 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК