Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Хаянхярваа: Энэ ондоо багтааж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна

2018-4-23
0
ЖИРГЭХ

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн /2018.04.23/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн явцын талаар Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан бүлгийн гишүүдэд танилцуулга хийв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сайтар судалж, үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт олонхи гишүүд санал нэгдсэн байна. Түүнчлэн МАН-ын бүлгийн гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаанд сахилга хариуцлагатайгаар оролцох талаар ч хурлын үеэр хөнджээ. 

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

-Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж амжих уу? 

-МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь энэ удаагийн чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ингэхийн тулд төслийн хүрээнд явж байгаа өөрчлөлтүүдийг МАН-ын бүлэгт өнөөдөр, АН-ын бүлэгт ойрын хугацаанд танилцуулна. Улс төрийн бусад намууд, холбогдох байгууллагуудтай дахин нягталж байгаад эцсийн хувилбараар тохиролцвол энэ ондоо багтааж нэг тийш нь шийдэх ёстой гэдэгт бүлгийн олонхи гишүүд санал нэгдлээ.

-Үндсэн хуульд яг ямар хувилбарын хүрээнд өөрчлөлт оруулахаар ярилцсан бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан судалгаа, тооцоо, хэлэлцүүлгийн хүрээнд гол өөрчлөлт чиглэнэ. Одоогийн байдлаар нийт дүнгээрээ 300 гаруй мянган иргэдээс санал авсан. Энэ саналуудаас томъёолол гаргасан. Гэхдээ энэ бол эцсийн хувилбар биш. Өнөөдрийн хувьд танилцуулах түвшинд асуудлыг ярилцлаа. Цаашид салбар, салбарын төлөөллөөс саналыг нь авч нухацтай хандах ёстой.

-Гол өөрчлөлтүүдэд гишүүдийн байр суурь нэгдэж байгаа юу? 

-Бүлгийн гишүүд олон ургальч үзлээр хандаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох хэрэгтэй. Ерөнхийлөгч, парламент, гүйцэтгэх засаглалтай байх эсэхээ шийдэж нэг талд нь гаргах ёстой гэж ярих нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийг шууд ард нийтээс эсвэл парламентаас сонгодог болгож, энэ тогтолцоогоо төгс болгох тухай ярьж байна. Гүйцэтгэх засаглалыг нэмэгдүүлж, парламентын эрх мэдлийг хумих чиглэлд явуулах санал ч байгаа. Яг өнөөдрийн байдлаар МАН-ын бүлэг гараа өргөж эцсийн шийдвэр гаргаагүй. Улс төрийн том шийдэл учраас сайтар ярилцана. 

-Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг ямар нэгэн мэдээлэл өгсөн үү? 

-Одоогоор өгөөгүй байна. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар бидний өнөөдрийн зовлон бий болчихоод байгаа юм биш. Бидний зовлон улс төр, эдийн засгийн буруу бодлогын нөлөөгөөр савлаж байна. Энэ гэрээ байгуулагдснаар Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн. Оюутолгойн гэрээг хүн бүхэн шүүмжилдэг болжээ. Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс рүүгээ үгийн муугаар дайрч болохгүй. Монгол Улс хууль цаазтай орон. Ямар нэгэн хэрэг төвөгтэй холбогдсон хүнийг хуулийн дагуу үнэн зөв шалгаж мэдээллийг өгдөг тогтолцоогоороо явах ёстой. Хэрвээ хийсэн гэм буруу байхгүй бол хилс гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл байсныг олон түмэнд мэдэгдэж нэр төрийг нь сэргээх ёстой. 

Монголын эдийн засгийг урагш нь чирж байгаа улсын үйлдвэр, дотоодын томоохон компаниудад хандсан дайралт эрс нэмэгдэж байна. Баялаг бүтээгч, компаниудаа элдвээр хэлж ажлыг нь зогсоочихоод хөгжих тухай яриад хэрэггүй. Засгийн газар, төр маш тодорхой хариулт өгч явах учиртай. Энэ хэвээрээ байвал цаашдаа аливааг хийж нийгмийг хөгжүүлэх хүсэлт тэмүүлэлтэй хүн өдрөөс өдөрт ховордох болно шүү. Монголын цөөн хэдэн компани хэчнээн мянган хүнийг ажлын байртай болгож, татвар төлж, нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийж байгааг нь иргэдэд нээлттэй мэдээлэх ёстой гэдгийг өмнөх болон одоогийн Засгийн газар ч хэлж байгаа. Монголын хэдэн мянган хүнийг ажлын байртай болгож, татварын 70-80 хувийг дангаараа төлж байгаа компаниуд руу дайрч байгаад би эмзэглэж байна. 

Б.Анир 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.236)
    Za za nogoo 3 aa shalgasan bolood sullii gej baigaan bn .
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    15 цаг 10 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    15 цаг 18 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    15 цаг 49 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    16 цаг 56 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    16 цаг 58 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 47 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    18 цаг 9 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    19 цаг 3 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    20 цаг 1 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    20 цаг 17 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    20 цаг 22 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    20 цаг 42 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    21 цаг 31 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    21 цаг 43 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    21 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    22 цаг 0 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    22 цаг 15 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК