“Эрдэнэс Тавантолгой“ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг “Эрдэнэс алт ресурс” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Тус компанийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Алт-2” хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшилтэйгээр байгуулсан юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрж хайх, олборлож цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэгтэй “Эрдэнэс алт ресурс” компани нь улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил гүйцэтгэх юм. Улмаар улсын үнэт хөрөнгийн нөөцийг арвижуулахын тулд алт, мөнгийг олон улсын стандартын дагуу цэвэршүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх томоохон зорилтыг биелүүлэхэд олборлолт, үйлдвэрлэлээ чиглүүлнэ.
Сэтгэгдэл (1)