Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий хүмүүст Бөхийн холбоонд үүссэн зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг хүргүүлэв

2018-4-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа.

Албан бичгийн хувийг:

  1. Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
  2. Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат
  3. Дархан аварга Г.Өсөхбаяр
  4. “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил тэмцлийг арилгах тухай Е/06 дугаартай албан бичигт:

“Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл эрсдэлт хэмжээнд хүрч даамжран, бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчдыг хүртэл талцан тэмцэлдэхэд хүргэж байна. Энэ зөрчилдөөнийг даган үндэсний уламжлал, ёс заншил, хүндлэл, жудаг, журмыг умартсан бусармаг үйлдэл, үйл ажиллагаа хэм хэмжээнээс хэтрэх боллоо.

Үндэсний бөхийн асуудал бол зөвхөн бөхчүүдийн болон бөхийн холбоонд хамааралтай хүмүүсийн асуудал биш. Бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн спорт. Өнө эртнээс улбаатай, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог үндэсний бахархлын нэг юм.

Гэтэл хэсэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалын төлөө ард түмний хүндлэл, бишрэлийг үл тоон үндэсний их өв соёлыг гутаах хорон муу үр дагавартай зүй бус үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь уучлан тэвчих аргагүй юм. Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан тэмцлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар надад мэдээлэл, баримт материал ирүүлсэн. Нөхцөл байдал маш эрсдэлт хэмжээнд очсон, хүний амь нас эрүүл мэнд ноцтой эрсдэлд орохоор хэмжээнд хүрч хурцадсан байна.

Миний бие төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтний хувьд Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй бөгөөд нийгмийн хэв журам болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашилбал гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ёс зүйгээ умартсан улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.

Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулж, ашгийн төлөө бус ажилладаг байгууллагыг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг тодорхой салбараа хөгжүүлэх, зорилтот бүлэг, давхаргынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн спортыг шударга зарчмаар хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард түмний хүндлэл бишрэлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиг үүрэг хүлээж ажиллаж ёстой.

Харамсалтай нь Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдан зөрчилдөж байгаа талуудаас өнөөдрийг хүртэл зорилго, зорилт, хөтөлбөрөө танилцуулсан бодлогын дорвитой өрсөлдөөн гарсангүй.

Иймд та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя.

Хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэгмөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд Бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно.

Та бүхэнд эвлэрэл, ойлголцлыг хүсье” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (122.201.22.182)
    Энэ гачууртынчинбаа гэж яасан ханаж цаддаггүй хулгайч вэ Сүхбат гэж бас нэг шуналын тулам Өсөхөаяр гэж нэг бэрд Бат эрдэнэ гэж нэглуйварчин бүгд зайлвал таарна Аварга хөдөлмөрмйн баатар цолуждыг хураа
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (103.26.193.167)
    Usuhbayar jinhen hutguur shu de. Duugarch bga bish duugarahgui bga humuus jinhen horchid bdiin shu. Avgai n ch bas luivar hiisen bizde.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.22.23)
    Хана сууринд нь ан цав гарсан барилга шиг болсон Монгол орон спортын удирдлага хүртэл хагаралтай бөхийн холбоо сагсны холбоо тэшүүрийн холбоо мөд энэ барилга нурж унаад дотроос нь баахан давхар иргэншилтэй хархнууд өөр байш инд орогнохоор гарч зугатах юм байна
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.181.178.67)
    Ийм жижиг гал тогооны ажилд битгий оролцол доо. Сүүлдээ нэр хүндгүй болчих бий дээ.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.181.178.67)
    Н. Түвшинбаярын цолыг битгий хураачихаарай даа.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Инээдтэй юм (64.119.26.162)
    Олигтой хийчих ажил олдохгүй байгаа учраас энэ мэт будлианыг зохицуулж суухаас яах билээ Баттулга.Уг ньтөрийн бодлогын хэмжээнд том том асуудал шийдлээ хүлээгээд байж л байна даа.Офшор,Оюу толгой,авилгач шүүгчид,Эрдэнэтийн энэ тэр гээд.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • zochin (98.228.96.94)
    xenii xuchind boxchuud uum bayn tansag amydarch baugaa judag baidag l yum bol naad baliar 2 xubaagsan yumaaboliochee Baterdene Osoxbayar ichij baix estoi ard tumen ta naryg denduu ix erxluulj bid bas xatuurxaj chadna shuu
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Элбэгдорж.Ц (121.163.80.151)
    Шатаагаад хаячаачээ.Шуналын туламнууд үнсийг нь самраад сууж байг ха ха ха
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (112.72.14.106)
    Маш зөв. Гол хэргийн эзэн нь Нямдорж шүү.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
    • Монх
      Алны чин халх дөрвөд өмхий хужаа мин зайлаарай
      2018 оны 04 сарын 24
    • Нямдорж огцорсон биз дээ. Тэр одоо ямар ч нолоогуй. Тий болохоор энэ хунийг дахиж битгий дурсаж ярь. Энэ хунийг огцруулж оорсдийн хунээ энэ албан тушаалд тавих гээд биелэгдэхгуй болохоор Баянмонх, Сухбат нар боож ухэх нь. Бохийн холбоог халхууд авах естой. Дорвод, увсынхан одоо больцгоо. Новшнууд гэж. Ямар шуналтай хар хулгайчууд вэ
      2018 оны 04 сарын 24
  • Өсөхбаяр (202.9.41.145)
    Өсөхбаяр аварга хутган үймүүлсэн
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Баянмөнх үнэний (202.9.41.145)
    Баянмөнх аварга зөвхөн бөхийн нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан шүү дээ....Хэдэн нөхөр хувьчилж авч байгааг бөхийн найрааг илчилсэн шүү дээ....
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Төр гэж бна уу (202.55.191.205)
    зочин
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • unen (27.123.212.142)
    Ерөнхийлөгч ийм жижиг асуудалд ороод хэрэггүй ээ
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
    • Энэ яахаараа жижиг асуудал байна. Тэгвэл наадмаар бөх барилдахаа болчихьё тэгвэл юу болох билээ. Ерөнхийлөгч энэ тал дээрээ байр сууриа илэрхийлээд явах маш чухал
      2018 оны 04 сарын 24
  • Зочин (66.181.178.187)
    ерөнхийлөгч төрийн ажлаа хийхгүй байж бөхчүүдийн жижиг хэрүүлд орж яадаг байнаа ичмээр юм
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
    • зочин
      Энэ чинь жижиг асуудал биш. Ерөнхийлөгч дөө баярлалаа.
      2018 оны 04 сарын 24
  • zochin (202.179.26.151)
    Baynmonch avraga,deer n zurag n deerchi chumuus bugd chereggui, guij bna
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Болио ерөөсөө Баянмөнх аваргын л хутган үймүүлж байгаа ажил. Женко бас л АН ын угшилтай хүнээ өмөөрч байна. Хэогиын хэнгэрийн дохиур Баянмөнх аварга шүү дээ. Нэгэнт хурлаа хийгээд тэргүүнээ сонгочихсон байхад. Шууд л сүүлийн хурлыг албан ёсных гээл үзэх хэрэгтэй ш дээ. Баттулга болио чи.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
    • Номт
      Чи муу ерөнхийлөгчид заах юмуу амиа яаяа гэж бга өмхий хужаа зайл
      2018 оны 04 сарын 24
    • Яг унэн
      2018 оны 04 сарын 24
  • Bayaraa (103.212.116.74)
    Төсөл сонгон шалгаруулж ард олон болон бөхчүүдээс олонхийн дэмжлэг авч хамгийн үр дүнтэйг сонгох хэрэгтэй. Найраа, допинг , бөхчүүдийн ёс зүй сахилга бат, техник технологийн шинэчлэл,камержуулалт г.м
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Баянмөнх аврага өндөр настай бичиг авах шаардлагагүй, залуу бөхчүүд өмнө хойноо оруулаад байх хэрэггүй л дээ
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.112.50)
    Бөхийн өргөөг Бөхийн холбооноос тусгаарлаагүй нөхцөлд зөрчил маргаан арилах нь юу л бол. Төсвийн болоод түмний хандиваар бүтээгдсэн өмчийг сайн дурын холбоо /эвсэл/ өмчлөх нь хэр зохимжтой вэ? Харин Нямдорж, Данзан, бурхан болооч Даваасамбуу нарыг мартаж боломгүй.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • sumlai (103.212.117.224)
    shukhbat khar avrag 2 oos oor baival tegeed l bolloo
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • хуц (202.21.100.211)
    Хэргийн эзэн хэнгэргийн дориурт хэл гол үймээний эздэд нь хэл эвийг эрхэмлэгч юм бол олон жил ажил хийлгэхгүй булаацалдсан нөхдүүд цаана чинь байгаа одоо гарч ирэх үгээ бэлдээд бөхийг цалинтай болгоно, допинг хэрэглүүлнэ... гэх мэт бөхчүүдийн тарьхийг угааж байна.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • zail (103.212.117.224)
    sukhbat gedeg nosh bitgii boloosoi ene bol khalkha bish barga nokhoi
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • hahaha (103.10.23.8)
    naad ugee baynmunkhud l hel
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • иргэн (27.123.214.104)
    Баянмөнхийн оронд Өсөхбаярыг оруулдаг нь яаж байгаа юм бэ? Хар аврага Ардчилсан холбооны гишүүн болохоор өмөөрөөд хасчихаж байгаа юм уу? Бичсэн хүн нь зураг тавьсан бол тэнэг бхйна. Ерөнхийлөгч ингэж ХЭРГИЙН ГОЛ ЭЗЭН БАЯНМӨНХИЙГ хасч байгаа бол шудрага бус л бхйна даа!
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.10.23.181)
    S
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    13 цаг 52 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    14 цаг 0 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    14 цаг 31 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 39 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    15 цаг 41 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 30 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    16 цаг 51 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    17 цаг 45 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    18 цаг 43 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    19 цаг 0 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    19 цаг 5 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    19 цаг 24 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    20 цаг 14 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    20 цаг 25 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    20 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    20 цаг 42 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 58 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК