Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ноолуурын зах зээлээ хамгаалах ниргэсэн хойно нь хашгирсан бодлого

2018-4-24
0
ЖИРГЭХ

Ноолуурын зах зээл урд хөршийн наймаачдын гарт төвлөрчихсөн яваа. Монгол Улсын зах зээлээ хамгаалах бодлогоо өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж чадахгүй байгаа. Жил бүрийн хаврын саруудад зөөлөн алт буюу ноолуурын ханш өсдөг. Ийм дүр зурагтайгаар арав гаруй жилийг бид угтаж, үдсээр.

Дотоодын зах зээлээ хамгаалах бодлого байхгүйгээс Хятад панзчид өөрсдийн дураар үнэ ханш тогтоодог болсон нь нууц биш. Тэд юу гэж хэлнэ түүгээр нь болдог жамтай. Ноолуур гарах цагаар БНХАУ-аас цүнхтэй мөнгөө үүрэн орж ирэх хятад иргэд гурав болон дөрөвдүгээр сард хамгийн чанартай ноолуурыг худалдан авчихаад нутаг буцдаг аж. Харин үлдсэн жоохон ямааны үсийг дотоодын аж ахуйн нэгжүүд авдаг байна. Ер нь, Засгийн газар бодлогогүй, алсаа харахгүй яваагаас зөөлөн алт хэмээн нэрлэгдэх баялгаа гадныханд алдаж байгаа хэрэг.

Ийнхүү хэлэх шалтгаан нь дэлхийн тансаг хувцас, хэрэглэл, чимэглэлийн зах зээлд жилдээ 60 тэрбум ам.доллар эргэлддэг. Үүний дөрвөн тэрбум нь ноолууран бүтээгдэхүүнд ногддог байна. Хөнгөн, дулаан, зөөлөн гээд үнэхээр л дээдсийн хэрэглээ болох тансаг эдлэлийн үндэс, уурхай нь ямаа. Тэгвэл дэлхийд хамгийн чанартай ноолуур гаргадаг нь Монгол, БНХАУ гэж тодорхойлогджээ. Өөрөөр хэлбэл, өвлийн ямаатай улс юм. Магадгүй төрийн бодлого зөв байх аваас тансаг хэрэглэлд зарцуулах дөрвөн тэрбумыг тэр чигээр нь цуглуулж чадахгүй юм аа гэхэд ядаж 30 хувийг нь авч чадвал эдийн засгаа дэмжиж, тэтгэх бас нэгэн урсгал болох талтай. Уул уурхай гэх ганц тулгууртай, ганхаж унах шахсан өнөөгийн эдийн засгаа сэргээх нэгэн гарц ч болох талтай. Гэвч зах зээлээ хэрхэн хамгаалахаа тодорхойлохгүй, гадаадад яаж худалдахаа ойлгохгүй явсаар өнөөг хүрчээ. Саяхнаас төр засаг нь арай хийн ноолуурын зах зээлээ хамгаалъя гэж дуугарч эхэллээ. Хамгаалахын тулд хэдэн бор төгрөг гаргаж, өндөр хүү тогтоох шинжтэй. Тодруулбал, 450 сая төгрөг зах зээлд нийлүүлж, жилийн 24 хувийн хүү тогтоох нь. Ийм өндөр хүүтэй мөнгө нийлүүлснээр зах зээлээ хамгаалах уу гэдэг хачирхалтай. Тэгээд ч ноолуурын сезон дуусч байхад шүү дээ. Учир нь, урд зүгийн Засгийн газар наймаачиддаа гурван хувийн хүүтэй мөнгө гарган өгч, Монгол Улсын ноолуурыг хамаад ир хэмээн аль гуравдугаар сард илгээчихсэн. Тэд ч өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлчихээд эх орондоо буцсан байна. Гэтэл манай засаг төр ниргэсэн хойно нь хашгирах гэдэгчлэн хөг нь өнгөрсөн хойно зах зээлээ хамгаална хэмээх нь инээдтэй мэт. Эсвэл дээрх хэмжээний мөнгөөр хятад руу очиж ноолуур авах хэрэг үү.

Үүнээс гадна зээл нэртэй мөнгө нийлүүлтээр дамжуулан иргэдээ шулах нь тийм ч тааламжтай биш. Жилийн 24 хувийн хүүтэй байна гэдэг цэвэр мөнгө хүүлэлт. Байрны найман хувийн зээл гэхэд иргэдийг хэрхэн шулж буй нь харагддаг. Гэтэл 24 байна гэхээр бүр хэтийдэх мэт. Салбар хариуцсан сайд нь ийм өндөр хүүтэй мөнгө зээлүүлэх боломжгүй хэмээн хөөцөлдөж хоёр дахин буулгахаар ярьж байгаа ч амжилтанд хүрэхгүй яваа аж. Ерөнхийдөө урд хөршийн бодлогыг харвал Монгол Улс эдийн засгийг нь батжуулах түүхий эдийн бааз суурь нь болчихож. Засгийн бодлогоороо худалдан авалт хийх нөхцөл ч бүрдүүлж буй нь гурван хувийн хүүтэй зээл. Гэтэл Монгол Улсын засаглал иргэдээ яаж шулах уу гэсэн бодлоор ажиллах нь маш том тэнэглэл гэлтэй. Ядаж урд зүгийнхэн шиг гурван хувь биш юм гэхэд зах зээлээ хамгаалах мөнгөн зээлийн хүүгээ 10-аас дээш гаргахгүй байж болдоггүй хэрэг үү.

Ниргэсэн хойно нь хашгирч, нийлүүлэх мөнгөндөө өндөр хүү тавьж, хамгаалахаас илүүтэй харшлах зүйл хийн, мөнгө хүүлэх бодлого барих нь оновчтой шийдэл биш биз ээ. Яах вэ, зах зээлээ хамгаалахаар хөдөлж байгаа нь сайн хэрэг ч хэрэгжих үйл явц нь хол явахгүй. Харин үүний оронд зах зээлээ хамгаалан, иргэдээ дэмжвэл илүү үр дүн авчирч, эдийн засагт ч өгөөжөө өгнө. Төр засгийн нүд хурц, үйлдэл зөв байвал иргэд ч бухимдалгүй амьдарна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (119.40.102.2)
    yana da ene malnuudiig,yamaanaasa doloon dor, iim yum hiij bga nuhduud yavch mongol humuus bishee, uhej bsan urvagchid, horlogchid, suitgegch nar yum bishuu, zailaasai uheeruud
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    13 цаг 54 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    14 цаг 2 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    14 цаг 33 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 40 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    15 цаг 43 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 31 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    16 цаг 53 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    17 цаг 47 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    18 цаг 45 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    19 цаг 2 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    19 цаг 7 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    19 цаг 26 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    20 цаг 15 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    20 цаг 27 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    20 цаг 35 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    20 цаг 44 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 59 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК