Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын үлээсэн шүгэл ба МАН доторх гал

2018-4-24
0
ЖИРГЭХ

-МАН ДОТОРХ “ЧИМЭЭГҮЙ” ЯРИАГ АН ИЛ ГАРГАЛАА -

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Хуулиараа гишүүд Засгийн газрын нэгж сайдыг чөлөөлөх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлэх эрхгүй. Тиймээс Ерөнхий сайдаас бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын нэр бүхий сайд нараа огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардсан гэсэн үг юм. Уг шаардлагад,

 САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.

 ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь "Жаст"-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр "Төрийн банк"-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, "Төрийн банк" дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон хэмээн огцруулах үндэслэлүүдийг тайлбарлажээ.

Засгийн газрын нэр бүхий сайд нарыг явуулах асуудал саарал ордноор шивэр авир яригдах болсоор нэлээд удлаа. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд нэр бүхий 5-6 сайдын асуудлыг хөндөнө гэж байсан ч тэгсхийгээд намжсан. Эрх баригч намын гишүүд намынхаа Удирдах зөвлөлөөр муу ажиллаж байгаа сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь ч илэрхийлж байв.

Саяхан байнгын хорооны хуралдааны үеэр Н.Номтойбаяр өөрийнх нь халааг авсан С.Чинзориг сайд руу дайрч, дараа нь Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатар луугаа “ноцоод”  амжсан. Энэ бүхэн зүгээр ч нэг хэлэлцэх асуудлаас болоогүй. Эрх баригч нам дотор сайдынхаа суудлыг өгсөндөө өнөөг хүртэл итгэж чадахгүй, шүд зууж яваа нэг хэсэг хүмүүс бий.

Эсрэгээрээ сайдын суудалд тухалсан хойноо ажлаа олигтой явуулж чадахгүй байгаа, асуудалд хэт эрх ашгийн үүднээс хандаж буй нөхдүүд ч байна. Энэ бүхний урсгал нэг чиглэлд яваа биш учраас үе үе тэсрэлт явагдаад байна гэсэн үг.

Ингэж МАН дотор хэдэн сар чимээгүй байдлаар яригдаж, хүчээ авч чадахгүй байсан сэдвийг АН ил гаргаж тавилаа. Дотроосоо нэг задраад засгаа унагачихсан нам дахиад засгийг задлах асуудал сөхөхөд эрсдэл л үүрнэ. Тиймээс ч тэд өнөөг хүртэл хэлээ хазаж явсан гэхэд болно.

-“СУГАЛАГДАХ” САЙД НАРААР ХЭН ХЭН НЭРЛЭГДЭВ-

МАН дотор яригдаж буйгаар бол ирэх сард асуудал нэлээн хурцдах ч шууд сугалаад хаячихалгүй, тогтох бололтой. АН-аас нэрлэсэн нь хоёр болохоос биш яг МАН дотроо хэд хэдэн сул ажиллаж буй сайд нарыг явуулах асуудал нэлээд хүчээ авсан. Гэхдээ Засгийг ингэж айлгах шалтгаан бас гишүүдэд байгаа гэдгийг тодотгууштай. Нэг ёсондоо боловсон шантааж гэсэн үг. Албан тушаалын томилгоо, тендер, төсөл сэлтээс өгсүүлээд гишүүдийн хүсэхгүй зүйл гэж ховор.

Нэгэнт парламентад 65-уулаа сууж байгаа учраас Ерөнхий сайдын зүгээс ч тэр, шуудхан хатуурхчихаж болохгүй. Засгийн бүх ажил, танхимын гишүүдийн бүрэн бүтэн байдал УИХ-аас шууд хамааралтай. Тиймээс Засгийн газрын тэргүүн 32/33-ын бүлэг гэлтгүй УИХ-ын гишүүдийн хүсэл зоригийг харгалзан үзэх шаардлагатай тулгарч буй юм.

Байдал ийм эмзэг байхад сайд нар нь ч хэрэг тарьж мундахгүй. Ерөнхий сайд наанадаж санасан хэмжээнд нь хүрч ажиллахгүй байгаа сайдаа хамгаалах хүндхэн үүрэгтэй тулгарч байна.

Ерөнхийдөө Засгийн газрын танхим дотроо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар хамгийн “хэл ам ихтэй” нь гэгддэг. Тэдэнд оролцохгүй, эрх ашгаа хавчуулахгүй салбар ховор байдаг гэх шүүмж эрх баригч нам дотор хөвөрдөг. Нөгөө талд Увсын гэх тодотголтой Б.Цэрэнбат, С.Чинзориг, Б.Сарангэрэл, Х.Баделхан нарын сайд нарыг ч хар жагсаалтад оруулан нэрлэж буй.

Мэдээж тэд бөөндөө хөтлөлцөөд явахгүй. Хэд хэдээрээ сугалагдах эрсдэлтэй гэсэн үг. Энэ өдрүүрэд гишүүд сайд нарыг сугалах асуудалд онц ихээр анхаарч, сайд нар ч айдастай явна. Гэхдээ энэ дуулиан ирэх сард хэсэг шуугиулаад намжчих болов уу. Харин наадмын дараачаас асуудал бодитоор яригдаж, ирэх намрын чуулганы эхэнд МАН танхимдаа сэлгээ хийх эсэхээ шийднэ гэсэн хүлээлттэй байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.169.91)
    Ц.Нямдорж сайд харамсалтай нь шудрага царайтай боловч жинхэнэ хуулийн цоорхойгоор амьдарч, төрийг үе үе үймүүлж, шудрага бусаар хөрөнгөжиж яваа хүн.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Энхээ (202.9.41.218)
    Шудрага сайд Нямдоржийг дэмжих хөдөлгөөн өрнүүлнэ. Ажлыг нь хийлгэ
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (59.153.87.194)
    Сайд нар солих талаар яригдвал их хурал өөрөө тарах хэрэгтэй тогтвортой байж төрийн ажил явагдана нэгэнт өөрсдөө сонгочихоод дараа нь ийм болох асуудлыг ярих хэрэггүй л баймаар юм
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    13 цаг 54 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    14 цаг 2 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    14 цаг 33 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 40 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    15 цаг 43 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 31 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    16 цаг 53 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    17 цаг 47 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    18 цаг 45 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    19 цаг 2 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    19 цаг 7 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    19 цаг 26 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    20 цаг 15 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    20 цаг 27 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    20 цаг 35 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    20 цаг 44 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 59 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК