Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 60 тоот захирамжаар байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны даргын үйл ажиллагааны чиг үүрэгтэй холбоотой зарим асуудлыг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг долоо хоног хойшлуулж, дээрх ажлын хэсгийн дүгнэлттэй хамт хэлэлцэх зүйтэй хэмээн үзэж горимын санал гаргаж байна” гэсэн юм. Ийнхүү гишүүн Т.Аюурсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 83.3 хувь нь дэмжлээ. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм.