Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 Шадар сайдын мэдээллийг сонсож, тогтоол гаргахаар болов

2018-4-26
0
ЖИРГЭХ

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаарх танилцуулгыг сонслоо.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хийсэн танилцуулгадаа, гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2017 онд Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн Засгийн газрын 2016 оны 262 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө” болон газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинээр барих болон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 20 гаруй дүрэм, журам, бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдаж, Шадар сайд ахлан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд аймгуудад салбар зөвлөл байгуулснаар үйл ажиллагаагаа нийт улс орныг хамруулан зохион байгуулж ажиллах боломжтой болсныг дурдлаа.

Шадар сайдын танилцуулснаар манай орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт байнга нэмэгдэж байгаа, сүүлийн хоёр жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл 1.3-2.1 дахин өссөн, зөвхөн 2017 онд гэхэд 36 мянган удаа газар хөдлөлт болсон, тэр дундаа 2.5-аас дээш магнитудын хүчтэй хөдлөлт 77 удаа болжээ. Энэ нь гамшгийн эрсдэл өндөр түвшинд байгааг харуулж байгаа аж.

Гэтэл өнгөрсөн онд аймаг, орон нутагт хийсэн нэгдсэн судалгаагаар нийт барилгын 10.5 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогджээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт 6627 орон сууц ашиглагдаж байгаагаас ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай барилга гэхэд нийслэлд 349, орон нутагт 702, үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон орон сууц нийслэлд 234, орон нутагт 221 байгаа. Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулахаар 131 барилгыг 45 багц болгон хэгсэгчилсэн төлөвлөгөө хийж, тендер зарласнаас 19 багцын 60 барилгыг буулгаж шинээр барих төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Харин 26 багцын 71 барилгад хөрөнгө оруулах төсөл хэрэгжүүлэгчийг урьж сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан ч эдийн засгийн хямрал болон бусад шалтгаанаас болоод гүйцэтгэгчийн санал ирэхгүй байгаа аж.

 

Түүнчлэн улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 72 сургууль, 53 цэцэрлэг, 64 соёлын байгууллагын барилгыг 2019-2024 онд шинэчлэхэд 336.3 тэрбум, 99 эмнэлгийн барилгыг 2018-2021 онд шинэчлэхэд 222.1 тэрбум, аймаг, нийслэл дэх орон сууцны 275 барилгыг буулгаж шинээр барихад 570.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг Шадар сайд хэлж байв. Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Энэ үндсэн дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ сарын 16-ний өдөр Улсын Их Хурал, Засгийн газарт хандаж зөвлөмж гаргасан талаар тэрбээр танилцуулсан юм.   

Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, А.Ундраа, Н.Энхболд, О.Содбилэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан. Мөн хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар, холбогдох бусад албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад хариулж, нэмэлт тодруулга, мэдээлэл өгөв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ц,Цогзолмаа, Х.Баделхан, Д.Сарангэрэл, А.Ундраа, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нар Шадар сайдын танилцуулга болон тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Байнгын хорооноос гаргах тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд төвлөрлийг сааруулахын тулд Засгийн газар, нийслэлээс бодитой, зоримог тодорхой шийдвэр гаргах цаг болсон, энэ талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй байна, гамшгаас хамгааалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт чухал шаардлагатай учраас зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хараад суухгүйгээр төр-хэвийн хэвшлийн түншлэлээр асуудлыг шийдэхэд анхаарах, гамшгийн хамгийн өндөр эрслэлтэй бүсээс эхэлж эрэмбэлэх замаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон сургууль, эмнэлгийн барилгыг буулгаж шинээр барих хөрөнгө санхүүгийн асуудлыг 2019 оноос эхлэн улсын төсөвт суулгах замаар үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай зэргийг хэлж байлаа. Иймээс Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    13 цаг 52 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    14 цаг 0 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    14 цаг 31 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 39 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    15 цаг 41 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 30 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    16 цаг 51 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    17 цаг 45 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    18 цаг 43 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    19 цаг 0 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    19 цаг 5 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    19 цаг 24 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    20 цаг 14 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    20 цаг 25 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    20 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    20 цаг 42 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 58 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК