Монгол улсад Генерал цол үүссэн бий болсоны түүхт 74 жилийн ой тохиож байна. Энэ өдөр генерал цолтнуудадаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Сүхбаатарын талбайд болно.
Тэгвэл алтан мөрдөст генералуудаас дөрөв нь генерал цолоо хураалгах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонссон.
Тэдний нэг Бригадын генерал асан Т.Дашдэлэг хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Хилс хэрэгт орсноо нотолно, генерал цолоо ч эргүүлж авна. Миний цолыг хураасан ч, Монголын цэрэг армид хийсэн ажил, гавьяа, хамт олны минь хүндэтгэлийг хурааж, булааж чадахгүй” гэжээ.
Түүний хувьд 2013 онд ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч байхдаа авлига албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээр яллуулсан юм. Тэгвэл энэхүү хэргийг хилс хэрэг хэмээн үзсэн Бригадын генерал Т.Дашдэлэг цолоо эргүүлэн авна гэдгээ дуулгав.
Сэтгэгдэл (2)