АНУ-аас манай улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон иухай сайн мэдээ байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-д болсон ОУВС, Дэлхийн банкны 2018 оны хаврын уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирсэн билээ. Төлөөлөгчид ганзага хоосон ирсэнгүй.
Тодруулбал, энэ уулзалтын үеэр АНУ-ын Мянганы сорилтын сан, ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын уулзалт болсон бөгөөд үүний хүрээнд АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Тус сангаас өмнө нь ч манай улсад буцалтгүй тусламж үзүүлж байсан билээ.
Энэхүү тусламжаар Улаанбаатар хотын усан хангамж болон саарал усыг ашиглах, эргэлтэд оруулах төслийг хэрэгжүүлэхээр болж, эцэслэн шийдвэрлэсэн тухайн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгожээ. Ингэснээр Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын цэвэр усны хангамж, дээр нь саарал ус ашиглахад чиглэсэн ажилд чухал үр дүнтэй ажил болно хэмээн үзэж байгаа юм.
Буцалтгүй тусламжийн гэрээнд ойрын үед гарын үсэг зурж баталгаажуулна.
Сэтгэгдэл (3)