ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нар АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх үндэслэлээр шалгагдаж байгаа билээ. Тэднийг шалгах хугацааг сунгах эсэхийг Чингэлтэй дүүргийн шүүхээр авч хэлэлцээд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болж, Б.Ариунсанг батлан даалтад гарган хилийн хориг тавихаар шийдвэрлэсэн байна. Сэжигтнүүд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй.
Ч. Хэрлэн
Сэтгэгдэл (3)