Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Хоёр дахин их нүүрс олборлочихоод ноогдол ашиг яагаад байдаггүй юм бэ

2018-5-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /05.01/ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссанд тус компанийн удирдлагуудад болон олон зуун ажилтанд нь баяр хүргэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус компани өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцаатай бөгөөд 12 тэрбумыг нь гаргасан байна. Гаргасан хувьцааны 85 хувь нь төрийн мэдэлд, 14.6 хувь нь буюу 2.5 сая гаруй хувьцаа иргэдэд, 0.06 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад байгаа гэлээ. Мөн тус компани 2017 оны санхүүгийн жилд 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан байна.

Мөн тус компани 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтжээ. Гэхдээ ногдол ашиг хуваарилах тооцоо хийж үзсэн бөгөөд одоогийн байдлаар иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашиг зэргийг харвал нэг иргэнд 3000 орчим төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан байна.

Тэдний танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой гэж үзэж буйгаа хэллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Орон нутгийн өмчит жижиг “Таван-толгой” компани 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Гэвч “Эрдэнэс-Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та бүхэн ногдол ашиг олгох хувилбар гаргасан юм байна. Гэхдээ нэг хүнд 3000 орчим төгрөг гэж байна. Ийм байж болохгүй. Тиймээс би ч гэсэн өөрийн зүгээс хувилбар дэвшүүлж байна.

Өнөөдөр иргэдэд хувьцааны 14.6 хувь нь байгаа юм байна, энэ хувийг өсгөж 100 хувь болгох ёстой. Энэ хуулийг төслийг би удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-аар энэ хуулийг баталчих юм бол 3000 төгрөгний ногдол ашиг биш 300 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай яриад сууна. Бүх иргэддээ энэ хувьцааг 100 хувь өгөхөөр УИХ шийдсэн тохиолдолд сонгуулийн үед надад захиас даалгавар болгож өгсөн өр тэглэх тухай асуудал л гэхэд хэдхэн жилийн ногдол ашгаар шийдэгдэх боломжтой. Үндсэн хуулийн 6.1 –д заасан “Байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг заалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ.

2007 онд Тавантолгойн ордыг 100 хувь гадныханд өгөх гэж байсныг МоАХ-ныхон жагсаал цуглаан хийж байж 96 хувийг нь төрийн мэдэлд авахуулсан, хоёрт 2015 онд Засгийн газар Тавантолгойг 60 жилээр өгч явуулах гэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн хамтарч авч үлдсэн шүү. Гуравдугаарт, байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзээд сонгогчдын олонхи нь намайг дэмжсэн учраас би ногдол ашиг тараа гэж хэлж байгаа юм. Түүнээс бид танай компанийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцоогүй.” гэсэн юм.

Мөн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Иргэд саналын эрхгүй ч гэсэн ногдол ашиг авах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч маш тодорхой зүйл ярьж байгаа. Жижиг Тавантолгой компани өнгөрсөн жилд 4 сая тонн нүүрс зарж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК 8,4 сая тонн нүүрс зарсан байна. Хар ухаанаар бодоход аль аль компани нь өргүй учраас хоёр дахин илүү нүүрс зарсан компани хоёр дахин илүү ногдол ашиг хуваарилах ёстой. Энэ компанийн эзэд бол та нар биш. Үндсэн хуулийн дагуу энэ компани иргэдийнх. Тиймээс иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой” гэлээ.

Мөн иргэдэд ногдол ашиг тараах болоод хувьцааг нь нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

“УИХ 57-р тогтоол гаргахдаа иргэдийн саналын эрхийг хаагаагүй. Засгийн газрын хэмжээнд иргэдийн саналын эрхийг хаачихаад байгаа. Иргэдэд тараасан 1072 хувьцааг эргэж, буцаж авсаар өнөөдөр 2.5 сая хүнд хувьцаа бий. Одоо энэ хувьцааг саналын эрхтэй болгож, ногдол ашиг хүртдэг болгох асуудал байгаа. Мөн бид иргэдэд байгаа 14.6 хувийн хувьцааг нэмэх хуулийн төсөл боловсруулж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК бусад компаниас ялгаатай нь нийтийн зориулалттай өмчийг эзэмшиж байгаа компани. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах боломжгүй учраас шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Гол агуулга нь иргэдийн эзэмшиж буй 14.6 хувийг нэмэгдүүлж, иргэн бүрт ногдол ашиг заавал тараадаг байхад чиглэгдэж байгаа” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл эрх мэдэлтэй, үүнийхээ дагуу энд яригдсан хувилбаруудыг цаасан дээр буулгаад, санаачилга гаргасан байх хэрэгтэй шүү. Ногдол ашиг тараах асуудал бүрэн боломжтой. Долоо хоногийн дараа ногдол ашиг тараах хувилбартай уулзъя” гэв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • иргэн (202.5.194.26)
    Нүүрс гаргах сонирхол их байгаа юм.Харин үр ашиг дээшлүүлэх сонирхол бол байхгүй
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.0.75)
    Ард түмний төлөө гэдэг чинь энэ шүү дээ. Ерөнхийлөгч бидний дуу хоолой болж байгаад сэтгэл ханамжтай байна.Гол нь сэтгэл байвал зүтгэлээр юм бүхэн бүтнэ шүү.Амжилт хүсье.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Ard tvmniihee tuluu gsen setgeltei gdeg ni haragdaj bna.erunhilugchduu ajlin amjilt hvsiey.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Za erunhiilugch eostoi neg hellee de.Manigaa 3000 r huurah sanaa ni bvtsengviee.iimd 7honogin daraa 300000 tai uulzaya.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Zochin (122.201.27.62)
    Yagaad ogokhgui b.gaad oorsdoo sain medejb.gaa. MAH AH nam hoyr ajiluulsan n unen.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    eronhiilogchiin zov shdee,,,ene muusain novshnuud noogdol ashig ogno gej hudlaa neg too zohiogood baidgaa bolih heregtei shdee, hatuu shalgaj ajillah heregtei, olon jil bolj baina odoo ashig ogoh zag bolson shdee
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.87.194)
    ард түмний амьдрал хэцүү байгаа энэ үед 300 мянгыг өгвөл сайхан л байна даанч мөрөөдөл байх даа
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.183.171)
    зов дотоод зардлыг нь багасгуул
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.5.194.26)
    автобусанд 500 төгрөг төлж очоод 5000 р хувьцааны данс гэдэг юмыг 2012 онд нээлгэж байсан.Одоод тэгээд автобусанд 500 аа төлөөд 3000 аа авахаар явах уу тэгээд .Яах гэж энэ нэг хувьцаа гэж юмыг бидэнд өгсөн юм бол
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • лх....... (64.119.25.167)
    төрийн тэргүүн ард түмний төлөө ингэж ажиллах ёстой.ард түмний төлөө санал өгөөгүй гишүүнийг сонгогчид нь татах хэрэгтэй болно.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    12 цаг 55 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    13 цаг 3 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    13 цаг 34 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    14 цаг 42 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    14 цаг 44 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 33 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    15 цаг 54 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    16 цаг 48 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    17 цаг 46 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    18 цаг 3 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    18 цаг 8 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    18 цаг 27 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    19 цаг 17 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    19 цаг 28 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    19 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    19 цаг 45 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 1 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК