Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг парламентын бүтцийн байгууллагаар хэлэлцэн чуулуганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар болов. Дээрх хуулийн төслийг С.Эрдэнэ гишүүн нэгдүгээр сарын 26-нд өргөн мэдүүлсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлцгээж, даатгалын хуулийн зарим асуудлыг өөрчлөх шаардлагатай болсныг дуулгаж байлаа.
Парламентын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан юм. Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 93.3 хувь нь дэмжиж Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.