Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дэггүй гишүүдэд ДЭГ хэрэгтэй байна

2018-5-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүнд урьд байгаагүй унаад олон нийт “УИХ-ыг тараая” гэдэг дээрээ тулаад байна. Хэдийгээр УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын нэр хүнд тарах дээрээ тултал унаагүй байна гэж хэлсэн ч монгол төрийн нэр хүнд унаж улам бүр доройтсоор.....

Чухамдаа энэ нь энэ байгууллагын баталсан, хэлэлцэж байгаа хуультай нь ч холбоотой бус, ганцхан эрхэм гишүүдийн ёсзүйтэй холбоотой.

Ард түмнээ төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон эрхэм түшээд маань хуралдаанаа тасалдаг, хувийн эрх ашгаа дээдэлдэг, төрийн ордон, УИХ-ын хуралдааны танхимд идэж ууж ёсзүйгүй байдал гаргадаг, иргэд сонгогчдоо загнадаг гээд төрийн түшээдэд бүү хэл эгэл нэгэнд баймгүй авир гаргах болсон нь монгол төрийн нэр хүндийг унагасаар байгаа нь нууц биш.

Хуулиа зөрчиж хурлаа тасалддаг чинь...

Юун түрүү эрхэм түшээдийн ажлаа тасалдаг тухай дурдах минь. Монгол Улсад хүн бүр тэгш эрхтэй, бүгд хуулийг сахин мөрдөх үүрэгтэй. УИХ-ын гишүүд бол МОнгол Улсын иргэн мөн. УИХ-ын гишүүдийн баталсан Хөдөлмөрийн тухай хуульд “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гээд заачихсан байна.

Мөн 2007 онд баталсан “Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-д  “Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэчихсэн байх юм.

Гэтэл манайд ажилтнууд нь хамгийн цаг барьдаггүй, ажлаа тасалдаг, түүнд нь ямар ч хариуцлага арга хэмжээ тооцдоггүй ганцхан газар бол УИХ болсон. Өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, бүтцийн байгууллагуудын хуралдаан эхлэх болоход хурал даргалагч нар нь хоолойгоо сөөтөл гишүүдээ дуудаад, ажлын албаныхан чөлөө завгүй гүйлдээд өнөө хурал нь эхлэх цагаасаа хэдэн цагаар хожимдож, ирц дутуу  эхлэх нь ерийн үзэгдэл...

УИХ-ын гишүүд 2004-2008 онд  2831 цаг, 2008-2012 онд 311 цаг, 2012-2016 онд 9882 цаг, 2016-2018 онд эхний гурван чуулганы хуралдаанд 1012 цаг тасалсан байна.

Хуралдаанаа, улсад хийж байгаа үндсэн ажлаа ингэж өчнөөн олон цагаар тасалсан эрхэм гишүүд сая сая төгрөгийн цалингаа ичих ч үгүй бүтэн аваад л дуртай газраа явж байгаа нь нууц биш.

Ерийн байгууллагын нэг ажилтан, ажилчин ингэж ажлаа тасалсан бол энэ нөхдийн баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар хэдийнээ ажлаасаа халагдсан л даа.

Ганцхан Монгол Улсад өөрсдийнхөө баталсан хуулийг зөрчиж болдог, түүнийхээ төлөө ямар нэг хариуцлага тооцуулдаггүй “дархан эрхтэй” бүдүүлэг улс бол УИХ-ын гишүүд, хуулиа дагаж мөрддөггүй, ажилтнуудаа ажлыг нь хийлгэж чаддаггүй арчаагүй байгууллага бол УИХ.

Бусдын өмнөөс  санал өгч товч дарах нь

УИХ-ын дэгийн тухай хуульд “Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” гээд заачихсан байх юм. Мөн л өөр ямар нэгэн улсад биш манай УИХ л, манай төрийн түшээдийн өөрсдийнх нь л баталсан хууль.

Хуралдаа ирдэггүй гишүүдээ хаацайлсан найз нөхөд нь түүний өмнөөс товчлуур дарж хууль, шийдвэр батлах явдал бүр газар авч хавтгайрсан. Монгол Улсын хууль зөрчиж байгаа энэ үйлдлийг УИХ-ын дарга, спикер харсаар л сайндаа л “бусдын өмнөөс  кноп дарж болохгүй шүү” гээд өнгөрөөдөг.

Бусдын өмнөөс товчлуур даран хууль баталж байгаа нь зүгээр ч нэг хуралдаан тасалсан нэгнээ өмгөөлж байгаа хэрэг төдий биш, харин ч цөөхөн хүн лоббидож, эрх ашигтаа нийцсэн хуулийг хий зай ашиглан баталж байхыг үгүйсгэхгүй. Ер нь ч өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн, хэн нэгэнд давуу эрх олгох хууль баталлаа гэх шүүмжлэл гарсаар л байгаа.

Орчин үеийн техникийн дэвшил нэвтэрсэн энэ үед УИХ-ын тамгын газар гишүүдийн санал өгдөг товчлуурыг хурууны хээгээр таньдаг болгочихгүй л өнөө хүрч байгаа....

Унтаж, боов идэж, согтуурч байх нь ямар вэ

Өнөө л өөрсдийн нь баталсан “УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэм”-ийн 2.1.5-д “Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх” гээд заачихсан байх юм.

 Гэтэл манай төр барилцаж байгаа эрхэм түшээдээс бүү хэл эгэл нэгнээс гарамгүй бүдүүлэг, зохисгүй байдал гарах нь нэгш бус. Эрхэм гишүүн Б.Ундармаа УИХ-ын чуулганы хуралдааны танхимд согтуу орж ирэн, сандал суудлаа андууран хүний ширээнд сууж байсан, Д.Оюунхорол түшээ хуралдаан бүр дээр унтаж зүүрмэглэн суудаг, М.Оюунчимэг болохоор чуулганы аль ч танхимд байнга юм идэж явдаг гээд “арай ч дээ, эд чинь төрийн түшээд шүү дээ” гэмээр явдлыг бүгдийг нь бичих гэвэл цаг хайран, цаас хомс. Өчнөөн олон сэтгүүлч, сурвалжлагч, камерын өмнө, иргэд сонгогчдынхоо нүдэн дээр  ингэж аашилж аяглаж байгаа хүмүүс, нүднээс далд өрөө тасалгаандаа, Төрийн ордонд яаж аяглаж ямар авир гаргаж байгааг хэн яаж мэдэх вэ...

Төрд та нарыг төлөөлнө гэчихээд......

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төрийн түшээ бүү  хэл жирийн нэгэн эмэгтэй хүний биеэ авч явах соёлгүй, ёсзүйгүй гишүүдийн тэргүүн эгнээнд жагсч мэднэ. Тэрбээр УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр бохь зажлан ихэмсэглэн суудаг бол үндэсний их баяр наадмаар Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж байхад утсаа оролдоод зогсч байдаг нэгэн. Дэргэд нь гадаадын хүн номхон зогсоод, гараа цээжиндээ авчихаад байхад шүү дээ.

Түүний хамгийн “шилдэг” ёсзүйгүй үйлдэл нь Өмнөговь аймгаас сонгогдсон тэрбээр тус аймгийн Гурвантэс сумын иргэдтэй уулзах үеэрээ "Та нараар би ажлаа дүгнүүлэх болоогүй. Та нарыг би гуйж сонгогдоогүй шүү... Надад баярлалаа гэж нэг ч  хэлсэнгүй, ирэх бүрт л юм гуйж байдаг" хэмээн загнаж зандчиж байсан явдал. Уг нь Өмнөговийн ард иргэдийг төрд төлөөлж, тэдний дуу хоолой санал бодлыг сонсон, түүнийгээ төрийн бодлогод хүргэнэ л гэж УИХ-д нэр дэвшин, тэр л ард түмний олонхийн саналаар УИХ-ын гишүүн болсон баймаар....Гэтэл үүнийгээ ч ойлгохгүй олоон жилийн өмнө малчин байснаасаа ч дор  загнаж байгаа гишүүнд дэг хэрэгтэй юу.

Бандааш бас араасаа сүүл дагуулаад...

Хэнтий аймгийн ард иргэдийг хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөхөөр сонгогдсон Д.Гантулга уг нь энэ парлментын хамгийн залуу гишүүн гэдгээрээ онцлогдож нэр нь гарч байлаа. Гэтэл төр түшилцээд нэг жил ч болоогүй байхдаа эмэгтэй хүнийг хүчиндсэн хэрэгт холбогдож “хамгийн залуу” гэдэг тодотгол, эцгийнхээ нэрийг хүртэл “Бандааш” гэдэг үгээр сольчихоод, Төрийн ордонд “Би бандаашаа өмсөөд гарсан” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж байсан. Түүний энэ зарга өнөө болтол дуусаагүй, шүүхийн шинжилгээ, мөрдөн байцаах газар  дамжин явсаар эцэстээ энэ үйлдэлд нь зориулж хууль гаргах шатандаа явж байгаа.

Д.Гантулга гишүүн бас яаж ганцаар байх вэ, араасаа сүүл дагуулсан нь эрхэм гишүүн Д.Мурат....Энэ түшээ мөн л өөрийн төлөөлж байгаа Баян-Өлгий аймгийнхаа нэгэн бүсгүйг бэлгийн дарамтад оруулж, элдэв зүй бус зураг хөргөө мессэжээр илгээсэн хэрэгт холбогдчихоод байгаа. Айсан хүн адуу үргээж, ичсэн хүн хүн алдаг гэдэгчлэн эцэс сүүлд нь өнөөх Бахытгүл гэдэг бүсгүйгээ зодсон хэрэгт холбогдчихсон байгаа.

Энэчлэн хууль тогтоогч эрхэм гишүүдийн ёсзүйг эргэн харж, дэггүй энэ гишүүдийг дэгтэй болгох нь Монгол төрийн нэр хүндэд тустай баймаар.....

Энэ оны эхээр  “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага” сэдэвт хэлэлцүүлэг болж энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж ярьцгаасан ч өнөөгийн пардаментын дэггүй гишүүд энэ хуулийг өөрчилж, нэмэлт өөрчлөлт оруулах талаар ухас дөхөс хийхгүй л өнөө хүрч байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • БАНХАР БАТЗОРИГ, БАНДААШ ГАНТУЛГА, БООВ МУРАТ, БООРЦОГ ОЮУНЧИМЭГ, БОХЬ АМАРЗАЯА, НОЙР ОЮУНХОРОЛ ХАЙНАГ ЭРДЭНЭБАТ, ЗА ТЭГЭЭД УНДАРМАА ЧИНЬ АНДУУРМАА БОЛСОН. НЭР ХОЧ НЬ ХҮРТЭЛ ШҮЛЭГ ШИГ НЭЭРЭЭ ХҮНД ГАРУУД ШҮҮ (202.21.117.214)
    чак
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Санал (202.72.245.200)
    Дахин энэ хүмүүсийг сонгож болохгүй л дээ, Гэхдээ ОЮУНЧИМЭГ гишүүн бол өөр шүү, Ажилч шударга эмэгтэй
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
    • зочин
      За нэг их сайн санагддаггүй юм аа.Сэтгүүлч байхын л байран дээрээ гурав дөрөв эргэчихдэг хуурамч хүүхэн байсан
      2018 оны 05 сарын 10
  • Батмөнх (202.21.105.116)
    60 тэрбумаар төрөө худалдаад авчихсан хүмүүсийг сонгочихсон юм чинь одоо гоншигоноод яадаг юм.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.14.139)
    МАНд үнэхээр олигтой юмнууд алга? 65н балайнууд бандаашнууд цугларалт мөнөөс мөн,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • иргэн (122.201.20.190)
    Бүсдын өмнөөс товч дарах, даруулдаг хоёулаа эрүүгийн хэрэг, хэрэв тийм биш гэх юм бол ийм дэг, хурамтай УИХ монголын ард түмэнд хэрэггүй
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (59.153.87.194)
    хуралд суудаггүй гишүүдээ татах хэрэгтэй 2020 он хүлээгээд яахав энэ бол бодит үнэнийг бичсэн байна бараг их хурлын хэрэггүй ерөнхийлөгчийн засаглалтай болох байхаа даа
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • m (182.160.32.66)
    mongoliin ard tumen uursduu l malnuud, edniig uursduu l songoo biz dee,yalanguya orkuud bugd erguu
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • ха ха ха (112.72.14.0)
    бандааш , эрхтэний реклам алнаа ха ха ха
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • zochin (185.39.141.27)
    ene tsagiin uugaadas uud
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.217.203)
    Энэ бол сонгогч бидний буруу ерөнхийлөгч их хурлын гишүүдээ зөв хүн дэвшүүлж зөв сонголт хийх нь бидний ирээдүй!!!!!
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.27.10)
    Оюунчимэг ямар улсын хөрөнгө идэж байгаа биш сүйд болох зүйл биш Гишүүд цэмэр ус урдаа тавьчихсан л байдаг уулзалтын үед чихэр таваглачихсан л байдаг .
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • mongol (27.123.212.140)
    boojgootoi ni huchin hiigeel ...boojgoogui ni bohi jajilaal...hugshchuul ni dug hiigeel ...eeeeddeee mun ch gorigui bna dooo
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.5.206.165)
    Гайхаж шогшрохооосоо өмнө хэн эдэнд ийм эрх өгснөө санах хэрэгтэй
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.5.206.165)
    Эднийг сонгосон бид л буруутай.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    ed nar ariun tsevriin oroond ch zov orchihdog soyolgui usaa tatah garaa ugaahaa meddeggui ih bohir zavaan humuus de yalanguya ene zurag deer bgaa humuus buur ch mon bna
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    shivshigiin umnuudiig songodog mongolchuud oorsdoo uls oron chin hogjihgui baigaagiin shaltgaaniig harah heregtei shdee,,,iimerhyy umnuudiig harahaas ichmeer umaa, hairan mongol oron mini dee, zoohyylee odiid mongolchuud hogjson jargaj suuh oron baih bailaa zov hymyysee songodog bol, byr dahin dahin songood baihiig ni yanaa
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 54 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    20 цаг 2 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК