Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элбэгдоржийн алдаа

2018-5-08
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан Сайханбилэг, Баяр нарыг шоронд хорьжээ. Өмгөөлөгчийнх нь хэлж буйгаар гэрчийн мэдүүлэг авна хэмээн дуудаад мэдүүлэг авмагцаа яллагдагчаар татан цагдан хорьжээ. Эл хэрэг явдлыг олон түмэн, тэр дотроо зэгсэн боловсролтой хүмүүс, туршлагатай хуульчид болдог л явдал мэтээр хүлээн авчээ. Уг нь гэрчээр дуудаад цагдан хорьсон эл хэрэг явдлын цаана 90 оны ардчилсан хувьсгалын нэг том ололт алдагдаж байсан нь илэрч буй юм. Улс төрийн том "од"-уудын "ач"-аар "гэрэлд цохиулж" байна. Чухам ямар ололт гэрэлд цохиулсныг ухаарахын тулд Монголд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эволюци хэрхэн явагдсаныг эргэн товчхон ч атугай санах хэрэгтэй.

"Тунгалаг тамир" романыг уншсан хэн боловч Ардын хувьсгалаас өмнө Монголд мөрдөн байцаалт эрүүдэн шүүх аргаар явагддаг байсныг мэднэ. Гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг "хар гэрт" цагдан хориод эрүү шүүлт тулган "мөрдөн байцаалт" явуулдаг байж. Тэр үед мөрдөгчийн мэргэжлийн ажил ч гэж байгаагүй. Есөн эрүү шүүлтээр хүн өөрөө өөрийгөө гэрчлэн хэрэг хүлээдэг байж.

Ардын хувьсгалаар эрүүдэн шүүх явдлыг халсан гэдэг. Гэхдээ, хүн өөрөө өөрийгөө гэрчилдэг мөрдөн байцаалтын арга ажиллагааг өөрчлөөгүй аж. Ингэхдээ, хожим нь 40 мянга орчим гэмгүй хүний амь насанд хүрсэн аюулыг үлдээж байгаагаа ухаараагүй биз?!

Ардын хувьсгалаас хойш төд удалгүй Их хэлмэгдүүлэлт буюу "улаан террор" эхэлсэн. Энэ үед мөнөөх, есөн эрүү гэгч нь биш боловч эрүүдэн байцаах ёс эргэн сэргэв. Хэлмэгдүүлэлтийн хуульт ёсыг үндэслэгч Зөвлөлтийн прокурор Вышинский, хүн өөрөө өөрийгөө гэрчлэн хэргээ хүлээсэн нь шүүхээс ял оноох хангалттай үндэслэл болно гэсэн заавар гаргасан нь Монголд эрүүдэн байцаах ёс эргэн сэргэхэд шууд нөлөөлсөн аж.

Ногоон малгайтнууд гэм зэмгүй иргэдийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул зэрэг эсэн бусын зохиомол хэрэгт гөрдөн баривчлан авч ирээд мөрдөн байцаахдаа тамлан зовоодог болов. Тамлалын хүндийг дааж тэвчээгүй олон мянган хүн өөрөө өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн нь үнэн хэмээн худал гэрчилж байв. Нэгэнт өөрөө өөрийгөө гэрчлэн хэргээ хүлээсэн тул Вышинскийн зарчим ёсоор онцгой комисс ял оноон гэмгүй хүмүүсийг бөөн бөөнөөр нь цаазалсан. Тэр жилүүд үнэхээр аймаар байсан билээ.

Их хэлмэгдүүлэлтээс хойш эрүүдэн тамлаж мөрдөн байцаадаг явдлыг зогсоосон. Гэхдээ, хэдийгээр эрүүдэн тамлахгүй боловч удаан хугацаагаар цагдан хорьж залхаах замаар өөрийг нь өөрөөр нь гэрчлүүлэн нотлох баримт бүрдүүлдэг мөнөөх мөрдөн байцаалтын ажиллагаа хэвээр үлджээ. Удаан хугацаагаар хоригдоод шүүхэд очиж чадалгүй амь насаа алдсан хүмүүс ч цөөнгүй байсан.

90 онд ардчилсан хувьсгал яллаа. Энэ хувьсгалын нэг гол зорилго нь иргэнээ хэлмэгдүүлэхгүй байх баттай баталгаагаар хангагдсан нийгмийг бий болгох явдал байлаа. 

Дээр дурдсан түүхийн туршлага нь ардчилагчдад, хүн ардаа хэлмэгдлээс хамгаалахын тулд нэн тэргүүнд иргэндээ, өөрийнхөө болон төрөл төрөгсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг "олгох" ёстой гэдгийг нэгэнт ойлгуулаад байсан юм. 

Түүхийн сургамжийг ёсоор болгож 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т:

Монгол Улсын иргэн "...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх... нотлох баримтыг шалгуулах... эрхтэй..." гээд иргэнээс "...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно" хэмээх заалтыг оруулсан. Энэ заалтын төслийг Ардын Их Хурлын депутатууд бараг 100 хувийн саналын дэмжлэгтэйгээр баталсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн уг заалт мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон тун гүн гүнзгий утга учиртай. Харамсалтай нь өнөө хэр жирийн иргэд байтугай хуульчид ч үүнийг сайн ойлгоогүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны байхын тулд иргэнийг гэрчээр дуудаад сэжигтэн, яллагдагчаар татаж болохгүй. 

Яагаад гэвэл гэрчээр дуудах үед хэрэг бүртгэж хэрэг нээгээгүй байж таарах бөгөөд мэдүүлэг аваад хэрэг нээж байгаа нь иргэнийг хуурч, өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлсэн хэрэг болж ойлгогдоно. Хэрэвзээ гэрчийн мэдүүлэг авахаас өмнө хуулийн үндэслэл байсан бол хэрэг бүртгэж хэрэг нээгээд гэрчээр биш сэжигтнээр дуудах ёстой. Гэрчээр дуудаж хуурсан нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-ийг зөрчиж байгаа явдал мөн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны бус явагдаж байна гэсэн үг.

Тэгэхээр Сайханбилэг, Баяр нарыг гэрчээр дуудаад сэжигтнээр хэрэг нээгээд улмаар цагдан хорихын тулд яллагдагчаар татсан нь мөрдөгч, прокурор, шүүх хамтран Үндсэн хууль болон холбогдох хуулийг "гэгээн цагаан өдөр дээрэмдсэн" явдал юм. 

Хуулийнхны хууль ёсыг зөрчсөн үйл ажиллагаа ихэвчлэн улс төрийн захиалгатай байдаг даа! 

Асуудлын гол нь Баяр, Сайханбилэг хоёртоо байгаа юм биш. Ардчиллын бас нэг том ололт алдагдаж буйд байгаа юм.

Иргэн өөрийн гэм буруутай эсэхийг гэрчлэн нотлох үүргийг хүлээдэг Вышинскийн бурангуй ёсыг 90 оны ардчиллаар халсан. Иргэний гэм буруутай эсэхийг, зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн мөрдөгч, Шерлок Холмс шиг мэргэжлийн ур чадвараа ашиглан тогтоох үүрэгтэй болсон юм.

Гэтэл, мөрдөгчийн ажил эрхэлж байгаад Элбэгдоржийн саналаар Ерөнхий прокуророор томилогдсон өнөөгийн Ерөнхий прокурор Энх-Амгалан мөнөөх Зөвлөлтийн Ерөнхий прокурор агсан Вышинскийн "муу ёрын сүнс"-ийг сэрээн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эргэж хэрэглэх болжээ.

Энх-Амгалан Ерөнхий прокуророор томилогдсоноос хойш олон хүн гэрчээр дуудагдаад яллагдагчаар татагдан цагдан хоригдсон бөгөөд өөрөө өөрийгөө гэрчлэхээр шоронд хатдаг болсон юм.

Ерөнхий прокурор гэдэг бол хуулийг хэрэглэх ухааны "тэргүүн математикч" байх мэргэжлийн маш өндөр босготой. Ямар сайндаа Ерөнхий прокурор нь Монгол Улсын Төрийн Хууль Цаазны Тэргүүн Зөвлөх гэсэн зэрэг дэвтэй байх вэ! 

Гэтэл ийм албан тушаалд мөрдөгчийн мэргэжлийн комплекстой хүнийг томилчихсон. Энэ бол Ерөнхийлөгч асан Элбэгдоржийн алдаа. Элбэгээгийн маань алдаа ардчиллын нэг том ололтын "аминд хүрч" байна!

2016 онд, прокурорын шийдвэрээр 699 хоног цагдан хоригдсон эмэгтэй хэрэг нь хэрэгсэхгүй болж шоронгоос гараад 9 хоногийн дараа цагдан хоригдох үедээ олж авсан өвчний улмаас нас баржээ. Тэгэнгүүт, ар гэрээс нь хохирол нэхэмжлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд прокурор, нэгэнт нас барсан эмэгтэйн хэргийг дахин нээгээд 20 гаруй хоногийн дараа сэжигтэн нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тогтоол үйлджээ. Алж байгаа биз!

Нийтлэлч Э.Бат-Үүл /BAABAR.MN/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • иргэн (202.5.194.26)
    Манайд нотлох баримтаар олж тогтоох ажиллагаа явагддаггүй зөвхөн Байцаалтаар өөрөөр нь хэргийг нь хүлээлгэдэг юм
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • ??? (202.72.245.200)
    ЭБИЙ гэдэг хүн ч Монгол улсыг үнэхээр хүнд байдалд оруулсан даа,
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.160.44)
    Эрүүгийн хэрэг илрүүлнэ гэдэг бол цэвэр логикийн маш нарийн ажил байдаг! Энгийнээр хэлбэл, Шерлок Холмсын жишээг хэлж болно. Гэтэл мунхаг мулгуу мөрдөгч нарт тэр нарийн ухаан нь дутахаар мунаглан муйхарлаж хүнийг барьж хорьж тамлан зовоож хилс хэрэг хүчээр хүлээлгээд хэрэг илрүүлсэн гэж тайлагнадаг!!! АТГ-ын арга барил яг л тийм харагдаад байна шүү!!! Энэ янзаар бол баривчилсан сайд нарын хэргийг нотлон тогтоож чадахгүй, дараа нь хилс хэргээр хүнийг цагдан хорьсон хэрэгт унана даа!!! Харин ингэхгүйн тулд авгайгаа зодсон г.м. хөгийн юмаар торгоож ял өгөх гэж оролдох байх даа, та нар харж л байгаарай!!!!!
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.181.220)
    Uul negen ugluu bosohod ni duudaad, duudagdaad ochihod ni tsaash ni avaad yavchih vii gej ih l tavguitej baigaa yum bna daa. Gemt hun gelbelzene gej... Nasaaraa gelbelzeh yum baih daa?!
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ монголчууд ер нь юу болчихвоо. Хориод өг баривчлаад өг шоронд хатаагаад өг бүр алаад өг дүүжлээд өг гээд л орилолдох боллоо. Муу ёр шүгэлсэн юм биш биз. Ингэж нэгнийгээ үзэн ядах явдал юунаас эхтэй бэ. Төрд олон жил өндөр алба хаачихаад дорбинкдачих юмсан гээд хэнэгч үгүй хэлээд сууж байх нэгэн байхад өдөр тутмын томоохон телевизээр олон улсын тоймч нэртэй нэгэн солиот нөхөр 200 хүний толгойг тасдаж аваад тойрон бүжиглэх тухай шижимч үгүй яриад байхад төрч дуугарахгүй юм ,хууль хяналтынхан ч дуугарахгүй юм. Юу гээч нь болох гээд байна даа энэ монгол оронд минь. Бурхан өршөөх болтугай
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
    • Yahav tevcheert hyazgaar baidag l yum baina.odoo ta nariig hangalttai harlaa.odoo tegeed alchihuu l baihgui yu daa.
      2018 оны 05 сарын 09
  • ЗОЧИН (112.72.14.139)
    зоригын хэрэг баатарыг маань бэмбэгнүүлээд бгаа юм биш биз??????баатар гуай яагаад хорих талруу хэлбигээд байна ? өөрийгөө барьж өгөөд байгаа юм бишүү? том хуулчидаа?? АТГ мөрдөнгүүдээ???????? сонор бай??????
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Оросууд ингэж үздэг. (59.153.115.228)
    Вышинский «теоретически» оправдывал репрессии против «врагов народа», ему принадлежит тезис, согласно которому на обвиняемом лежит бремя доказывания оправдывающих его обстоятельств. В своей деятельности Вышинский «исполнял сталинскую идею: репрессии должны быть прикрыты законами»
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Үхсэн элэнцгийн АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ их бөөрдөг идэмхий натри байна. Тэр үед ганц өөрөөр нь хэрэг хүлээлгэх биш хөндлөнгийн нотлох баримтуудыг цуглуулж нотолдог байсан юм шүү малаа. Хэр хэмжээгээ мэдэж бурж байх хэрэгтэй. Чи ганц-д очихлоороо мэдэх болно.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Үхсэн элэнцгийн АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ их бөөрдөг идэмхий натри байна. Тэр үед ганц өөрөөр нь хэрэг хүлээлгэх биш хөндлөнгийн нотлох баримтуудыг цуглуулж нотолдог байсан юм шүү малаа. Хэр хэмжээгээ мэдэж бурж байх хэрэгтэй. Чи ганц-д очихлоороо мэдэх болно.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.180.65)
    Dandaa ardchilsan huvisgal gej hutsah, Ardchial gej yag iu ium. Hamgiin ih hojson zavshsan hun bol ene nuhur. Gevch Mongol oron min Aziin bar bus Aziin bambar ch bus bolj dee. .Gehdee ted tun tsuuhun, Chi bol show hiij yadarsan ardiig bosgoj amaa medehgui burj, ardiin tarhiig ugaah gej hicheej yvaa yadmag negen uvgun, Odoo chamaig hun buu hel nohoi ch tooj shinshigui,Zugeer gertee suu,
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (59.153.87.194)
    өөрсдөөсөө буруугаа хай
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Enee (103.57.95.105)
    Chi ooriinhoo aldaag ehleed haraach, zorigiin aluurchin.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Э.Бат-Үүл ерөнхий прокурор Энх-Амгаланг мундаг хүн болгож харуулах суудалд нь бэхжүүлхийн тулд муулан магтах арга захиаалгаар хийж байна уу?
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.33.252)
    таны алдаа: хадам ээжийнхээ малгайг мартсан.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.251)
    Аргагүй шүү дээ. Элбэгдорж ерөнхийлөгчсөө буугаад оймсоо гозогонуулахгүйн тулд дараагийн ерөнхийлөгч М.Энхболд гэж тооцон түүний санал болгосон хүнийг Улсын ерөнхий прокурор тавьсан гэдэг биздээ
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.218.224)
    Шалгагдаж байгаа хумуусээ ардчилал нэрээр хамгаалдаг хаанахын хууль юм бол манайхаас олон жилээр туруулж ардчилсан орон болсон солонгос харин ч авилгач хань хамсаатнуудыг нь сайн шалгаж хариуцлага тооцож байна
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.105)
    Харинч Энхамгалан прокурор зоригтой сайн ажиллаж байгаа юм биш уу,эх орноо худалдсан луйварчидыг шийтгэж байгаа
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.79)
    Батүүлийг шалгах болохоор шудрага ёс яриа л, хууль нэхээ л, энд тэнд ярицлага өгөө л. Хотын дарга байхдаа чи шудрага ёсыг сахиж байсан бил үү, лалар малар гээ л тэнгэрийн амьтан байсан биш бил үү
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.242)
    Хөөрхий дөө Вышинский хэмээх хүнийг л их иш татах юм. Зөвлөлтийн үеийн нэртэй дипломатч, хуульч эрдэмтэн хүн гэдгийг мэддэг баймаар . Тэр хүн гэм буруугийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан байдаг бөгөөд хэрэг хийсэн хүний хэргээ хүлээснийг шууд нотлох баримт гэж үзэж болох ч бусад баримтуудаар батлагдах ёстой гэсэн л онол дэвшүүлсэн юм шүү дээ. Тэр хүний үед хэлмэгдэл болсон, Тэр нь Сталины үе юм шүү.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Даржаа (103.26.193.242)
    Бат-Үүлийн тааллаар Прокурор ямар хүн байх ёстой юм болдоо. Зөвхөн Монголд ч биш бүх дэлхийд Прокурор чинь мөрдөж ялладаг тал гэдгийг мэдмээрсэн. Хорихгүйгээр мөрдөж болох ч наад хүмүүс чинь мөрдөгчийг нохой хуцсан чинээ ч тоохгүй шүү дээ. Тийм болохоор АТГ-г буруутгах нь лав л иргэдийн нийтлэг эрх ашиг биш. Бат үүл нарт л ашигтай байх . Гэрчээр дуудлаа байцаалаа, хэрэг үйлдсэн нь тодорлоо, яллалаа, хорьлоо ердөө ч гайхахааргүй л үйл явц юм шүү дээ.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Дарь (202.131.228.75)
    Сайн байна. Сэрэмжлүүлэх нь зөв.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • ф (203.91.115.45)
    Энх Амгалан чиний нүгэл үр хүүхэд дээр чинь тусна
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • mongol (27.123.212.140)
    uul eebeegee uduud ehelj dee...ene ch sainii yr bisgdee
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Батаа (64.119.24.187)
    Ерөнхий сайд асан 2 хүнийг барьсан хэрэг явдлыг олон түмэн, тэр дотроо зэгсэн боловсролтой хүмүүс, туршлагатай хуульчид болдог л явдал мэтээр хүлээн авчээ. Б-Үүл. Энэ нь нам улс төр олонд ямар ч хамаагүй сонин бус болсоны шинж.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    za ene lalar ovgon gutsaa yu ve hen be zugeer l idsenee sain shingee hotoos huuteigee niileed 6 terbumiig bosgoson luivraa l bodoj shorond yavchihalgui bhaa bod bas zorigiin avgain hamjigch bsnaa bod!!!!!
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
    • Bitgii HUTS za.
      2018 оны 05 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 54 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    20 цаг 2 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК