Даваа гарагт болсон УИХ дахь Ан-ын бүлгийн хуралдааны дараа АНУ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ингэж мэдэгдлээ. “Засгийн газрын болоод Ерөнхийлөгчийн өргөн барьсан хүүхдийн мөнгөний тухай төслийг хамтарч хэлэлцэх ажлын хэсэг байгуулах тухай шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаас гаргасан. Ажлын хэсэг хоёр ч удаа хуралдсан ч МАН-ын гишүүд бүлгийнхээ шахалтаар улс төрийн шийдвэрт хүрсэн байна. Ажлын хэсэгт багтсан манай гишүүдийг оролцуулалгүйгээр хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Хуралдаанд оролцуулаагүй атлаа АН-ын гишүүдийг тэр дүгнэлтдээ гарын үсэг зурахыг шаардсан байна. Манай хоёр гишүүн гарын үсэг зурахгүй. Ер нь ажлын хэсэг эхний хуралдаанаараа хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудал ярьсан. АН, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох ёстой гэдэг байр сууриа бүх байнгын хороо, чуулганы хуралдаанд ярьсаар ирсэн. Хэрвээ хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудал чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэх юм бол манай намын бүлэг хуулийн хүрээнд завсарлага авна. Хэрэв энэ хууль батлагдчихвал бид энэ хуульд хориг тавих асуудлыг Ерөнхийлөгчид тавина. МАН хүч түрж цаашид улс төрийн шийдвэр гаргах юм бол хүүхдийг ялгаварласан гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэлээ.
Сэтгэгдэл (2)