Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шахааны хоёроо сугалж үлдээсэн шалтгаан юу вэ

2018-5-18
0
ЖИРГЭХ

Гадаад улсад эх орноо төлөөлөн суух зарим элчин сайдын томилгоо өнгөрсөн оноос эхлэн гацаанд ороонд байсан билээ. Тэгвэл өчигдөр болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар элчин сайд томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Харин Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдэг анхаарал татсан хэвээр байна. Олны анхаарлын төвд байсан уг асуудалд улс төрийн шахааны хүн ч тууж яваа нь нууц биш. Онцолж харах шаардлагатай хүмүүс ч байгаа билээ.

Парламентын чуулганы нэгдсэн хуралдаанаар элчин сайд томилох асуудлыг хэлэлцэх үеэр нэг их маргаан дэгдээгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн таалаагүй, дэмжих боломжгүй хэмээн үзсэн хүмүүс дахин орж ирсэн нь сонирхол татсан үйл явдал байсан юм.

Томилгоог эргэн санавал, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Наранхүүгийн Тулга, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилуулах саналыг Засгийн газар гаргасан байгаа. Гэхдээ алдар цуу нь мандсан, шахаагаар оруулж байгаа хоёр хүний асуудлыг чуулганаар хэлэлцээгүй юм. Бүтэн жил орчим хугацаанд хойш тавигдсан элчин сайдуудын асуудал ямартай ч ийнхүү шийдэгдсэн нь сайн хэрэг. Үүн дотроос хамгийн их анхаарал татсан хүмүүс бол Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нар.

Элчин сайд нарын нэрийг Засгийн газрын хуралдаанаар баталж, зарласны дотор өнгөрсөн жилийн хавраас өдий хүртэл Ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй хоёр хүнийг дахин зүтгүүлсэн нь хачирхалтай. МАН дотор дээрх хоёр хүнээс өөр сонголт байгаагүй хэрэг үү гэсэн зүйл ч яригдаж байна. Анх тавьж байсан саналаа өөрчилж, Г.Тэнгэрийг Японд биш Австралийн холбооны улсад, Н.Чимгүүндарийг Канадад биш Тайландын вант улсад суух Элчин сайдаар томилуулах санал гаргаж. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг шиг хаана ч томилсон бай Монгол Улсаа төлөөлөх нь гарцаагүй. Ёстой л нүгэлийн нүдийг гурилаар хуурсан хэрэг юм.

Н.Чимгүүндарийн хувьд Н.Оюундарь гишүүний дүү гэдгийг МАН-ынхан андахгүй. Эрхэм гишүүний дүүг жийгээд унагах хүн ховор. Тиймээс Канадад биш Тайландын вант улсад тохоон томилоё хэмээн буурь сэлгүүлэн зүтгүүлэх техник хэрэглэж байгаа нь нууц биш. Гишүүн эгчийнх нь оролцоо ч үүнд багагүй бий гэдэг.

Харин Г.Тэнгэрийн хувьд С.Баярын хүн гэж цоллогддог. Сү.Батболдын засаглалд дэд сайдын албан тушаал хашиж байсан нэгэн. Түүнийг элчин сайдаар томилуулах асуудалд түлхүү анхаарсан хүнээр ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар тодроод байна. Сошиал ертөнцөөр ч үүний талаар бичиж, шуугиж эхэллээ. Тиймээс “шахааны” гэх тодотголтой болсон Г.Тэнгэрийг аль нэг улсад элчин сайд болгох тэмцэл өнгөрсөн оноос эхтэй. Н.Чимгүүндарьтай нэгэн адилаар суурьших байршлаа сольж, зүсээ хувирган орж ирсэн хүн. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс "Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигч нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгааг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” гэж мэдэгдсэн. Магадгүй он дамнасан учир өдгөө насны шалгуурт нь тэнцчихсэн юм байх л даа. Тиймээс МАН-ын элчин сайдаар томилмоор байна хэмээн дэвшүүлсэн нь гарцаагүй.

Нутаг нуга, танил талын томилгоогоо улс орон дамнуулан хийж боломгүй байлтай. Гэхдээ хэн засаглана түүний хэлснээр, гар сунгаснаар асуудал шийдэгддэг болсон цагт хууль, журам ярих нь илүүц болсон цаг юм уу даа. Ийнхүү шахааны хоёр сугарч үлдэн, дараагийн довтолгоог хүлээж байгаа бололтой. Шахаж, шахаанд оруулах хугацаа ч удахгүй биз. Ер нь, энэ хоёр хүнийг заавал томилуулах гээд байгаа цаад шалтгаан нь юу вэ гэдэг анхаарал татсан хэвээр. Маш том лобби байхыг ч үгүйсгэхгүй. Дахин зүтгүүлж, томилуулах нь МАН-ынхны туйлын зорилго, зорилт хэрэг үү гэсэн асуулт ч байна. 

Ямартай ч очих газрын байршлыг нь сольчихож. Харин томилогдох эсэх нь Ерөнхийлөгчийн тааллын хэрэг болон үлдлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (219.148.29.166)
    Эрээний консулд хэдэн халтар царайтууд байна лээ.иргэдээсээ зугтааж ажилладаг.уг нь иргэдтэйгээ тулж ажилла гэж явуулаа байлгүй яам шиг юм нь.гэтэл хил дээр элдвийн юм зөөж баригдаад л.аваар осол өөрсдөө согтуу явж хийгээд л.хүүхэн шуухан янхантай өөрсдөө орооцолдож гэр бүл үр хүүхдүүдээсээ салаад л.онигоотох юм аа.
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (219.148.29.166)
    Эрээний консулынхан бас элчин сайд болох санаатай аа.хэ хэ ха ха.хүмүүс бас өөрийгөө голохгүй юм аа тэ.өмнөөс нь ичих шиг болов.
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
  • Бид эвтэй байх (202.179.8.213)
    Энэ элчин сайдад томилогдох хүмүүсийг шалгадаг ямар шалгуур байдаг юм бол. Эрээний консулаар сайн ажилласан бол эхний ээлжинд дараа нь тэгээд бусад үзүүлэлтүүдийг нь дүнгээд тэр том орнууд рүү зүтгүүлдэг байвал яасан юм бэ дэ, ер нь тэгээд үндсэндээ шагнал юм байна лээ, алтан гадас авснаас 100 дахин өндөр шагнал юм уу даа
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (219.148.29.166)
    Харь оронд очоод авилгад өгсөн мөнгөө олж авч.шархаа нөхөх гэж улайран мөнгө олж болох бүх нүх сүв.хууль зөрчсөн үйл ажиллагаагаа хийж улс эх орныхоо нэр хүндийг юман чинээ бодох сэтгэлгүйгээр хар амиа бодон ажиллаж улайрсан хүмүүс болчихдог.мэдээж авилга өгсөн түүнийгээ хэд нугалж олох л замыг хайдаг гашуун үнэнтэй.жолоочоос эхлээд сайдаа хүртэл бүх албан тушаалууд нь үнэ тарифтай болчихсон нь үнэн.иимээс гадаад томилгооны сүлжээ авилгалыг АТГ.ТЕГ.ЦАГДАА илрүүлэн шалгах.гэвч эдгээр агентлагууд өөрсдөө хүнээ байршуулаад тус сүлжээнд уусан орчихсон байдгийг Ерөнхийлөгч.Ерөнхий сайд нар мэдэж л байдаг.хууль бусаар хээл хахуулиар очсон ажилтнууд чадваргүй байх нь ойлгомжтой.авилга хээл хахуулийг шууд бусаар буюу дам.танил тал авцаа өглөг.тэгж тусалсан тул оронд нь томилгоонд туслах гэх мэт хэлбэрээр дарга сайдуудын хоорондоо бие биедээ тусладаг далд авилгал сүлжээ байдаг.
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • зочин (112.72.14.178)
    Мөнгийг авсан болохоор л зүтгүүлээд байдаг юм байх даа
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    Завхарсан юм. Зайлаад, зайлаад арилаад огоочээ, энэ лаглайсан, омхийрсон лаг шавар шиг юмнууд!!! Улс орон хогжмоор байна, хогжлийн хар садаануудаааа...
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • АТГ...ТЕГ...ЦЕГ...ЗГ (219.148.29.166)
    Одоо Монгол улсаас БНХАУ д суугаа элчин сайд Д.ГАНХУЯГ ...нарын хүмүүс АСИАМ. ДИПЛОМАТ 95.гадаад томилгоог үнэ хүргэж авилгаар зарж томилсон этгээдүүд шалгагдах ёстой. ГХЯам цэвэр хүмүүсээс бүрдэх ёстой.
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (219.148.29.166)
    Шалтгаан нь ердөө л төлбөрөө төлчихөөд томилж өг! Томилохгүй бол эргүүлж өг! Гэтэл авилгалд авсан мөнгийг нь МАН үрчихсэн.хуваагаад идчихсэнд л байна .тэгээд шахаад сандаргаад байгаад л байна.үүнийг нь ерөнхийлөгч мэдэж байна.
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (219.148.29.166)
    Даварсан дуракууд.
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Замын үүд (219.148.29.166)
    Эрээн хотод Монгол иргэдийн эрх ашиг маш их зөрчигдөж.эд бараагаараа хохирч.залилуулж.зодуулж байдаг ба консулд хандахаар бид амарч байна.өөрсдөө цагдаад ханд гээд л хөөгөөд гаргадаг.өндөр цалин эрх ямбандаа цатга алдсан хэдэн залуу визний наймаагаа л бодож хахууль авилгалын мөнгө бодхоос ард иргэдийг хүний газар хайхрах хүн байдаггүйг уламжлая.
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • ГХЯ (219.148.29.166)
    Ганц модонд маш олон машинтайгаа жолооч нарын эрх эшиг ихээр зөрчигдөж байгаа нь энэ дэд консул Золзаяа ажлаа хийж чадах чадваргүй боловсролгүй арчаагүй ажилтны гай юм.иим хүмүүс Эрээний консулд ч байсаар байдаг юм билээ.Ерөнхий сайдын ажлыг зориуд унагах эсрэг бүлэг хүчний даалгавар бодлогоор эдгээр этгээдүүд ажиллаж байна.
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.178.117)
    orkuudiin haan tenegtej uguh yumaa
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • ГХЯ (219.148.29.166)
    Төлбөрөө хиичихсэн тул буцааж өгч чадахгүй болхоороо дахин зүтгүүлээд л цаг хожиж байхгүй юу. Алдарт 60 тэрбумын юм яваад байгаа. ГХЯ нд иим асуудал их. ХӨХ ХОТод томилогдсон дэд консул Золзаяа урд нь Эрээний консул аар 1.5 жил байж байгаад виз.машин.чулууны наймаа хийж эгүүлэн татагдаад одоо ажилаач хиихгүй сул цалин аваад хувийн ашиг хонжоо хайж доншуучилсаар явна.иим хүмүүсээс цэвэрлэх цаг нь ирсэн.
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.219.78)
    Пизданууд
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.160.34)
    Чимгүүндарь гэдэг охин чинь насанд хүрсэн юм уу? Зургаас нь харахад хүүхэд л байна шдээ!
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • дддаварч болохгүй (122.201.24.41)
    МАН ынхан болилдоо, монголыг төлөөлж чадахгүй хүмүүсийг бүү дэмж дээ
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.100.211)
    Ямар хөөрхөн хатагтай нар вэ одоо яах билээ дээ чадаж байгаа аргагүй шүү дээ 2020 оны сонгууль гэж өдөр ирнэ дээ
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (64.119.19.17)
    бохь оюундариа чи монголдоо өиеээ авч явж чөдөхгүй байж яаж дүүгээ монгол улсыг төлөөлж гадаадын оронд төлөөлөгчөөр чадна гэж бодвоо арай сэрүүджээ МАНА болимоор юмаа
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН J&J (64.119.25.227)
    Г.ЗАНДАНШАТАР , Н.ОЮУНДАРЬ - ГИШҮҮН НАР ЭЛЧИН ГЭХ ШАГНАЛЫН ОРОН ТООГОО БАТЛУУЛАХААС НААШ САНАА НЬ АМРАХГҮЙ БОЛОЛТОЙ , АЖИЛД ЯМАР САДААТАЙ , БАС ХОРЛОНТОЙГ ХЭЛЭХ ЮУН . . ,
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 43 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 51 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК