БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэргүүний орлогч Бай Сянцюнийг авлигын хэрэгт сэжиглэн, мөрөн шалгаж эхэллээ гэж Хятадын коммунист намын Сахилгын төв комисс лхагва гарагт мэдээллээ.
“Бай Сянцюнь намын сахилгыг ноцтой зөрчсөн учраас Сахилгын комисс анхааралдаа авч, шалгаж эхэлсэн” гэж тус комисс албан ёсны сайтдаа тэмдэглэсэн байна.
Бай Сянцюнь 2003-2008 онд хотын дарга, 2008 оноос Ухай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 оноос энэ албан тушаалд очсон юм байна.
БНХАУ-д авлигын эсрэг хүтэй тэмцэл 2012 онд хятадын тав дахьв үеийн удирдагч гэдэг Си Зиньпинийг засгийн эрхэнд гарнаас хойш идэвхижсэн юм. Зөвхөн 2017 онд л гэхэд 159 мянган хүнийг авлига, намын сахилга зөрчсөн хэргийн төлөө шийтгээд байгаа юм.