Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ынхны тавьсан өрөөр 1867 цэцэрлэг, 795 төрөх эмнэлэг барих байв

2018-5-23
0
ЖИРГЭХ

Булавч бултайна, даравч далдайна гэгчээр АН- ынхан засгийн эрх барьж байхдаа улсын төсөвт хэрхэн хайр найргүй загнаж байсан талаарх бодит мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд дэлгэлээ. Түүний өгсөн мэдээллээс харахад Монгол Улсын төсвийн хоёр жилийн орлоготой тэнцэх хэмжээний өрийг АН засаглаж байх хугацаандаа тавьж, ийм хэмжээний өрийг өвлүүлж үлдээсэн байх юм.

 

Энэ талаар нарийвчлан дурдахын өмнө АН-ынхны өнөөдрийн ааш аягийн талаар дурдах нь зүйтэй болов уу. Эдийн засагт бодит өсөлт гарч эхэлсэн, Засгийн газар мөнгөтэй болсон учраас хүүхэд бүрт мөнгө олгох, цаашлаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх бүрэн боломж байна” хэмээн тэд ам уралдан ярьж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт шахалт үзүүлж эхэлсэн. Эдийн засагт өсөлт гарч буй нь үнэн ч тэдний тавьсан үнэмлэхүй хэмжээний өрөнд Засгийн газар өнөөдөр ч дарлуулж буй нь бодит үнэн. МАН Засгийн газрыг тэргүүлэх болсноор ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан төдийгүй өнөөдрийн байдлаар эдийн засагт 5.3 хувийн өсөлт гарсан, гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэх эерэг дүн цөөнгүй гарсан. Гадна талдаа тоон үзүүлэлт сайн харагдаж байгаа ч 2012-2016 онд АН засгийн эрх барьж байхдаа маш их хэмжээний өр тавьсны горыг өнөөдөр ч амсч буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байна.

 

Энэ талаарх тоон мэдээллийг хүргэе. АН-ынхан дараагийн Засгийн газартаа дотоодын болон гаднын 440 тооны өрийн бичгийг үлдээжээ. Үүнээс дотоодын өрийг бичиг зургаан их наяд, гадаадад гаргасан арилжааны нөхцөлтэй үнэт цаасны өрийн бичиг найман их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа аж. Эдгээр зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхийн тулд Сангийн яам зарим өдөр 22 удаа гүйлгээ хийх тохиолдол ч гарч байгаа гэнэ. Үүнээс дурдвал “Дим сам” бондын нэг тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Чингис” бондын 1.5, “Гэрэгэ” бондын 800, “Хуралдай” бондын 600 сая, “Кредит свийс”- ын 250 сая ам.долларын өрийг 2-5 жилийн хугацаатайгаар эргэж төлөх нөхцөлтэйгөөр авсан байх юм. Харамсалтай нь, улсын төсөвт төвлөрч буй орлогын дийлэнх хувиар эдгээр зээлийн хүү, үндсэн төлбөрийг бараг өдөр алгасахгүй төлж байгаа ажээ. Сангийн сайд энэ талаар хэлэхдээ “Богино хугацааны, өндөр хүүтэй өр ямар ч улсыг нурааж, төсвийн зардлыг хоосолдог. Ганцхан жишээ дурдахад, нийт ахмадуудад олгодогтой тэнцэх хэмжээний мөнгийг зээлийн хүүд төлж байна” гэсэн юм.

 

... Эдгээр зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхийн тулд Сангийн яам зарим өдөр 22 удаа гүйлгээ хийх тохиолдол ч гарч байгаа гэнэ. Үүнээс дурдвал “Дим сам” бондын нэг тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Чингис” бондын 1.5, “Гэрэгэ” бондын 800, “Хуралдай” бондын 600 сая, “Кредит свийс”-ын 250 сая ам.долларын өрийг 2-5 жилийн хугацаатайгаар эргэж төлөх нөхцөлтэйгөөр авсан байх юм

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрийн байдлаар нийтдээ 2.8 их наяд төгрөгийн дотоодын өрийг төлж, барагдуулжээ. Үүнээс 2.4 нь үндсэн өр бол үлдсэн дөрвөн тэрбум нь хүү юм байна. Дотоодын зургаан их наяд төгрөгөөс 4.8 их наяд нь үндсэн өр бөгөөд үлдсэн 1.2 нь хүү. Харин цаашдаа 3.2 их наяд төгрөгийг төлж барагдуулахаар хүлээгдэж байна. АН-ынхан эдийн засгийн буруу бодлого явуулж, энэ их хэмжээний өрийг бий болгоогүй бол юу хийж болох байв.

 

Манай улсын тулгамдсан асуудлын нэгд зүй ёсоор тооцогддог цэцэрлэгийн тоог даруй 1867- гоор нэмэгдүүлэх боломжтой байв. Ингэхдээ нэг тус бүр нь 150 хүүхдийн ортой байх боломтой бөгөөд үүнд 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Цаашилбал, 50 ортой төрөх эмнэлгийн тоог 795- аар нэмэгдүүлэхэд 3.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоог албаныхан хийжээ. Түүнчлэн тэтгэврийг 2.6 дахин нэмэгдүүлэхэд 1.7 их наяд, цалинг мөн хэмжээгээр нэмэгдүүлэхэд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар байжээ. Түүгээр ч барахгүй АН-ынхны шахаж шаардаад байгаачлан бүхэл бүтэн 10 жилийн турш хүүхэд бүрт мөнгө олгоход тэдний тавьсан зээлээс ердөө 273 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол байна. Та бидний ийм боломжийг АН засгийн эрхэнд байх үедээ 440 гаруй өрийн бичгээр хааж байсан үнэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэлгэсэн нь хэн бүхний анхаарлыг татаж байна. Өнгөрсөнд ийм дүртэй байсан атлаа АН-ынхан өнөөдөр хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр нэмэх шахалтыг Засгийн газарт үзүүлж байгаа нь үнэнд хэр нийцэх вэ. Тэд хэдийгээр энхийн цагаан тагтаа болохоор эрх баригчдыг шахамдуулж байгаа ч цагаан дээр хараар бичсэн тэдэнтэй холбогдох бараан түүхийг арилгаж болохгүйг энд сануулах нь зүйтэй болов уу.

 

Хамгийн харамсалтай нь, АН- ынхан энэ их хэмжээний мөнгийг юуны тулд авсан нь сонирхол татна. Эдийн засгийн буруу бодлогын гороор улсын төсөвт олон удаа тодотгол хийгээд зогсохгүй жил дараалан алдагдалтай гарч байсан учраас тэд энэ цоорхойг зээлээр төлөх “гайхалтай” шийдэл олсон нь өнөөдрийн улс орны хөгжилд ийнхүү чөдөр тушаа болж байна. Эцсийн дүндээ 2012-2016 онд АН-ынхны дур мэдэн авсан 14 их наяд төгрөгийн өр нь Монгол Улсын төсвийн хоёр жилийн орлоготой тэнцэж буйг зориуд цохон тэмдэглэе.

Эх сурвалж: М.Өнөржаргал  /Монголын үнэн/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (203.91.118.247)
    АН нэртэй луйварчид ч энэ улсыг , эдийн засгийг сүйтгээд хаячихсан шүү, хичнээн жилээр энэ улсын хөгжил хойшлоо бол гэж бодохоос харамсмаар шүү, харин луйварчид газар бүр том байшингаа барьж, офшорт мөнгөө нууж, гэмгүй юм шиг зургатаар гоё юм ярьж ард түмнийг доромжилсоор л ,,,,,,,,,,,монголын ард түмэн тэнэг бишээ,
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.87.194)
    ТЭР МӨНГӨ НЬ ОФШОРТ БАЙГАА БАЙХ ДАА ОРУУЛЖ ИРЧИХ ЧАДАЛТАЙ ТИЙМ ХҮН АЛГА ДАА
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.14.85)
    хүрэлбаатар одоо өнгөрсөн 2 жилийн дотор МАН-ын авсан 3,7 тэрбум долларын өрийнхөө тухай ярьвал жинхэнээсээ улс төржөөгүй ажлаа хийж байгаа сайд гэж бодъё, бусдыг муухай гэж баахан орилчихоод өөрсдөө нам нийлж сэм хуйвалдаж улсын хөрөнгөөр тасархай тансаглана гэж байхгүй шүү мэдэх нэг нь мэдээд л байгаа шүү МАН-ын тоодгорууд сүүлийн 2 жилд яаж гэнэт баяжиж пээдийж хамараа сөхөж оодорч байгааг бүгд харж байгаа
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Ард түмний хөрөнгөөр баяжсан хулгайч нарын хөрөнгийг хурааж УЛСЫН САН ХӨМРӨГТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК