Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн форумын эерэг мэдээ-Засгийн газрын бондыг блокчэйнээр арилжаалах боломж

2018-5-23
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн трэнд сэдэв хэвлэл мэдээллийнхний хувьд ч, иргэдийн дунд ч хоёр өдрийн турш үргэлжилсэн “Эдийн засгийн форум” байлаа.Уламжлалт, лоозунгийн шинжтэй илтгэлүүд үе үехэн хөвөрсөн ч энэ удаагийн эдийн засгийн форумаас эрч хүч дүүрэн, шинийг эрэлхийлсэн залуу үе хүч түрэн орж ирж байгааг харж болохоор байлаа.

 

Үе үехэн гэж онцолсон уламжлалт, уйтгартай илтгэлүүдээсээ илүүтэйгээр дэлхийтэй хөл нийлүүлсэн, технологид суурилсан эдийн засгийн шийдлүүдийг ярих залуус олон байснаас харахад шүү дээ.Ч.Ганхуягийн зохион байгуулсан энэ удаагийн эдийн засгийн чуулганаас олж харсан гэрэл гэгээ энэ байв.Магадгүй улс төр хийгээд эдийн засгийн харилцаанд энэ залуусыг оролцох боломжийг нь нээлттэй орхивол хэдхэн жилийн дотор хөгжлийг авчрах юм биш байгаа гэсэн найдвар гялсхийсэн нь “Эдийн засгийн форум-2018”-ын хамгийн чухал мэссэж ч байсан байж мэдэх юм.Бас уриа лоозунгаар үргэлжилж, уриа лоозунгаар төгсдөг байсан аливаа чуулга уулзалтуудын уламжлалт хэв маяг энэ удаа эвдэгдэж, илүү бүтээлчээр өрнөсөн гэдгийг гэрчилсэн үйл явдлууд ч байлаа.

 

Тухайлбал ийм үйл явдал “Цахим шилжилт ба блокчэйн”-ы талаар ярилцсан салбар хуралдаан дээр болсныг дурдах хэрэгтэй. ITC компанийн захирал Лхамсүрэн блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржийн платформыг хийснээ энэ хуралдаан дээр зарлаж, тэр платформыг ашиглан Засгийн газрын бондыг дундын зуучлалгүйгээр, өөрөөр хэлбэл арилжааны банкнуудын оролцоогүйгээр арилжаалах боломжийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эрэлхийлж эцэст нь блокчэйнээр Засгийн газрын бондыг арилжаалах боломжтой гэдэг дээр санал нэгдсэн юм.Монголын залуус дэлхийд анх удаа блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржийн платформыг бүтээсэн байхад Засгийн газар нь анх удаа блокчэйнээр бондоо арилжаалж яагаад болохгүй гэж.Ер нь блокчэйн нэг л мэдээлэл оруулбал засварлах боломжгүй, хакердах боломжгүй хамгийн найдвартай технологи.Блокчэйнийг товчхондоо "итгэлцлийн түвшин" гэж нэрлэж болно.

 

Энэ нь блокчэйн дэлхий дахинд маш олон хүний анхаарлын төвд байх гол шалтгаан болж байгаа ч байж мэднэ. Блокчэйн цахим мэдээлэлд итгэлцэл үүсгэж байгаагаас гадна мэдээлэл дижитал хэлбэрт тогтвортой бөгөөд найдвартай байх боломжтой болсон тул өмнө нь гүйлгээний ажлыг зөвхөн онлайн бус горимд хийдэг байсан хэрэглэгчид онлайнаар гүйцэтгэхэд найдвартай итгэж болохуйц болсон.Аюулгүй, дижитал гүйлгээний бичилт нь дэлхийн эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой зүйл юм.Ийм технологи ашиглаад Засгийн газар бонд арилжаалаад эхэлбэл банкууд ченжийн үүрэг гүйцэтгэдэг өмнөх арилжааны схемийг халж болохоор байгаа.Засгийн газрын бондыг ингэж арилжаалахгүй бол хэдхэн банк арилжаанд оролцоод хүүг нь өөрсдөдөө ашигтайгаар тогтоодог болсон байсан.

 

Өнгөрсөн онд гэхэд л Засгийн газрын үнэт цаасны хүү 16 хувьд хүрч байсан нь банкнууд л арилжаанд оролцдог схем буруу байсныг харуулж байсан юм. Засгийн газрын үнэт цаас гэдэг нь аль ч улсын хувьд хөрөнгийн зах зээлийн суурь бүтээгдэхүүн байдаг.Өөрөөр хэлбэл тухайн улсын санхүүжилт босгох хүүг энэ нь тодорхойлж байдаг.

 

Арилжааны банкууд Засгийн газрын бондыг худалдаж авч хүүг нь 16 хувь хүртэл хөөрөгдсөн өнгөрсөн намар гэхэд манай улсын хөрөнгө босгох суурь хүү нь ийм өндөр болчихсон байсан гэсэн үг л дээ. Засгийн газрын санхүүжилт босгох хүү нь 16 хувь байсан тэр үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд бол санхүүжилтийн хүү нь хамгийн багадаа л 30 хувь байсан юм. Шинэ Засгийн газар, шинэ Сангийн сайд энэ бүхнийг халж хөрөнгийн зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг хайж байсан нь магадгүй блокчэйн дээр суурилсан бондын арилжаа болж байх шиг байна.

 

Хүү амлаж иргэдээс татсан мөнгөөрөө Засгийн газрын бонд худалдан авч хүүг нь хөөрөгдөөд санхүүжилт босгох зардлыг тэр хэрээрээ өсгөж байсан өмнөх схем блокчэйн ашигласнаар зөв гольдрилд орох боломж нээгдэж буй ажээ.Сангийн яам болон блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржийн платформыг бүтээсэн ITC компанийнхан Засгийн газрын бондыг блокчэйн ашиглан арилжаалахыг ажил хэрэг болгох эхний уулзалтаа өнөөдөр хийхээр болсон юм.

Эдийн засгийн форумаар залуу үе нь боломжийг ярьж, шийдвэр гаргагчид нь боломжийг үүсгэж чадсан ганцхан жишээ энэ байлаа.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.70.34.244)
    Болж байна ш дээ. Дэлхий аль хэдийн энэ зүг явчаад байхад. Залуучуудыг дэмжээ. Төрийг ч иргэдийг ч байнга шулж байдаг энэ хэдэн балиар банкыг энэ мэтээр шахаж эхлэх хэрэгтэй.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК