Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулган: Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллоо

2018-5-24
0
ЖИРГЭХ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн байдаг. Уг асуудлыг хэлэлцэж, 98.4 хувийн саналаар Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжин томиллоо. 

ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон гишүүдийн намтарыг хүргэж байна. 

Б.Буяндэлгэр нь хуульч мэргэжилтэй, 

  •  1978 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
  • 1984 онд  ЗХУ-ын  Эрхүү  хотын  Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1984-1989 онд Дорнод аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны
  • -Зохион зааварлах хэлтэст референт
  • -Хуулийн хэлтэст ахлах зөвлөх-кодификаторч
  • -Хууль зүй, арбитрийн хэлтэст ахлах арбитрч
  • -Хуулийн хэлтсийн дарга
  • 1989-1991 онд Дорнод аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны дарга
  • 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн
  • 1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал
  • 2008-2012 онд УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт
  • 2012-2015 онд “CGM” ХХК-ийн менежер
  • 2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирал

Ц.Нанзаддорж нь 2012 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. 

Г.Туулхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж буй.  Хурандаа Г.Туулхүүгийн хувьд 2014 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа юм.  МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байжээ. Мөн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байжээ.

Ингээд чуулганы үеэр хэлсэн гишүүдийн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Шинээр томилогдож байгаа гишүүд маань энэ чөлөөлөгдөж байгаа хуульч нараасаа үлгэр жишээ авч сайн ажиллаарай. Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа энэ цаг үед чөлөөлөгдөж байгаа хүмүүсийнхээ мэдлэг чадвар, туршлагаас сайн суралцаарай. Төрийн албанд 30-40 жил ажиллачихсан туршлагатай хүмүүс томилогдож байгаа гэж харж байна. Улстөржилгүй сайн ажиллаарай гэж захимаар байна"

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Томилогдож байгаа хүмүүст амжилт хүсье. Үндсэн хуулийн гишүүнд томилогдож байгаа хүмүүс мэргэшсэн байх ёстой гэж заасан байдаг юм. Энэ бол их утга учиртай үг. Лам хуваргаар ярьвал гэгээрсэн хүмүүс байна аа гэж заасан юм шиг байна. Анхны дарга нь Сувд багш байлаа. Тэгээд Жанцан, Амарсанаа гээд монголын том хуульчид байлаа. Үндсэн хуулийн цэц бол том хуульчдын ном хурах газар байдаг. Тэгэж байж шударга шийдвэр гарна. Үүнд хүрэх хэцүү. Тиймээс энэ том хуульчдын зиндаанд хүрч ажиллах хэрэгтэй. Өнгө мөнгөний хорвоо боллоо. Зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй.  Үндсэн хуулиа л битгий зарж идээрэй. Үүнийг л захимаар байна. Тал талаас чинь янз бүрийн шахалт ирнэ. Айлган сүрдүүлэх, дарамтлах, худалдах гээд элдэв арга хэрэглэнэ. Санаанд нь хүрсэн шийдвэр гараагүй цэцийн гишүүдийг угтаж доромжлох дарамт ирнэ. Сүүлийн үед төрийн албан хаагчдын зүрхийг үхүүлэх ажиллагааг бүлэглэлүүд их хийдэг болсон. Тиймээс энэ айдас, дарамтад орохгүй ажиллаарай гэж захимаар байна. Үндсэн хуулийн шийдвэрийг шүүх хэрэгсэхгүй болдог болж байгаа шүү. Ингэж л өнгө мөнгөнд худалдагдаж байгаа шүү. Тиймээс үүний эсрэг баттай зогсоорой гэж хэлмээр байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Цэцэд нэр дэвшиж байгаа гишүүдийг дэмжиж байна. Үндсэн хуулийн манаач болсон цэцийн гишүүд үүргээ сайн гүйцэтгэж байсан. Чөлөөлөгдөж байгаа хүмүүстэй талархал илэрхийлэе. Үнэхээр том лидерүүд, хуулийн салбарын том багш нар байсан. Үнэхээр мэдлэг, чадвартай хүмүүс байсан. Энэ жишгийг дагаж ажиллах байх гэж бодож байна. Цэцийн гишүүдийг дэмжиж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Шинээр томилогдож байгаа гишүүд шударга сайн ажиллах хэрэгтэй. Томилогдох гэж байгаа Г.Туулхүү та ШШГЕГ-т ажиллаж байсан, гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан туршлагатай хүн. Гэхдээ та хууль бус үйлдэл хийж, хууль бусын талд орж байсан удаатай. Тиймээс одоо томилогдвол шударга ажиллараарай. Шударга үнэний гэрч болж ажиллаарай гэж хүсье"

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.120.234.75)
    МУИС-ийн ХЗСийн Тэмүүжин, Гүнбилэг мэтийн хэдэн хийтэй багш нар ард түмний тархийг угааж, талцуулж байх ямар хэрэгтэйн. Та нарын хуульч гэж ёстой яршиг байна. Үндсэн хуулийн цэц ямар эрдэмтэн мэргэд чуулдаг чуулган уу? Та нар өөрсдөө болох санаатай аминдаа атаархаж үхэх нь
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.120.234.75)
    МУИС-ийн ХЗСийн Тэмүүжин, Гүнбилэг мэтийн хэдэн хийтэй багш нар ард түмний тархийг угааж, талцуулж байх ямар хэрэгтэйн. Та нарын хуульч гэж ёстой яршиг байна. Үндсэн хуулийн цэц ямар эрдэмтэн мэргэд чуулдаг чуулган уу? Та нар өөрсдөө болох санаатай аминдаа атаархаж үхэх нь
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • ямар бол (119.40.99.30)
    энэ томилогдож буй хүмүүс хуульдаа үйлчлэх үү, эзэддээ үйлчлэх үү?
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК