Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно

2018-5-25
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. Ерөнхийлөгчийн зүгээс 100 хувьд олгох санал оруулсан бөгөөд нэгтгэсэн хэлэлцүүлгээр 80 хувьд олгохоор хэлэлцэж байгаа юм. 

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон зарим гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хэрэгтэй, шаардлагагүй зардлыг төсвөөс танаснаар санхүүгийн хувьд хүндрэлт үүсэхгүй гэсэн байр суурь хэлж байгаа. Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөхөд 20-хон тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ 20 тэрбум төгрөгөө хүүхдэд гаргаад өгөхийн төлөө бид маргаж суух хэрэггүй гэж бодож байна. Зорилтот бүлэг яагаад жилийн дотор 60 хувь байсан нь 80 болж өсч байгаа юм бэ? Би үүнийг улс төржилт гэж харж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Хэрэв өгөхгүй бол хүүхдээ хайрлахгүй байна гэж хэлж болохоор байна" гэв. 

ЕТГ-ын дарга З.Энхболд "Хүүхдийн мөнгийг 80 биш 100 хувь олгоход 12.9 тэрбум төгрөг л нэмэх шаардлагатай. Энэ нь 50 ширхэг жип автомашины үнэ. ОУВС-тай 80 хувь болгох хэлэлцээр хийж болсон юм чинь 100 болгож болох байлгүй. Үргүй зардал маш их байгаа. МАН-ын зарим гишүүд ч хүүхдэд 100 хувь олгох боломжтой. Мөнгө байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгох боломжгүй гэж байна. Юм бүрээ асуух шаардлагагүй гэж үзэж байна" гэж байв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа "Энэ бол мөнгө төгрөгийн асуудал биш ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-тай хамтарч ажиллаж, бодлогын баримт бичиг байгуулсан. Энэ баримт бичигт Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж тусгасан байдаг. Үүнийг өнгөрсөн 5 сард хэлэлцээ хийж байж 80 хувь болгосон. Хэрэв 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно. Хэрэв зогсвол эдийн засгийн энэ тогтвортой байдал бүгд алга болно. ОУВС-тай бид заавал ойлголцох учиртай. Бид өөрсдөө өр зээлээ дарж чадахгүй, эдийн засгийн уналтаа зогсоож чадахгүй учир санал тавьж, хөтөлбөр авсан. Тэр хөтөлбөрийн хүрээнд тохирсон хэлцэлийг бид гэрээ гэж ойлгож дагах хэрэгтэй. Өрхийн шинэчилсэн судлагааг тогтоол гарснаас хойш эхлүүлнэ. Богино хугацаанд хийнэ гэж бодож байгаа. 2015 онд 2016 оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгийг 60 хувь олгоно гэж тооцоод баталчихсан. Одоо 100 хувь олго гэж шаардаад байгаа хүмүүс тэр үед 60 хувьд олгоно гээд л нийлээд баталчихсан. Та бүхэн яагаад тухайн үед энэ үгээ хэлээгүй юм" гэв. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • монгол иргэн (27.123.214.92)
    энэ бол хуухдийн монгоор амьдар гэсэн уг биш хүн амаа өсгөх хүүхэд бүрт 18 нас хүртэл хуримтлал бий болгох асуудал хүүхдийг ялгаварлах хэрэггүй авах нэг нь авна л биз авахгүй байгаа хуний хүүхдийн монгийг жилийн эцэст ямар нэгэн байдлаар өөр зүйл зарцуулж болно 80,100 хувь гэж маргаж ажил хийж суух ч гэж дээ энэ зүйлийг оновчтой зохицуулчихаж чадахгүй салбарын сайд байгаад яах вэ Хуулиндаа 100% олгох хэрэгтэй ялгаварласан хууль хэзээч байж болохгүй .Пусть авах сонирхолгүй байж болно тэр аваагуй хуримтлагадсан монгийг тэрэнд зарцуулна гээд хуулиндаа заагаад өгчхөж болохгүй гэж уу мал 76
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.26.59)
    Боломжтой айл авах шаардлага байхгүй .Би хүлээн зөвщөөрч байна.Жинхэнэ бодит амьдрал дээр яаж байгаа юм бүү мэд.Энэ засгийн газрын бодлого зөв л гэж бодож байгаа.АН Эрдэнэ Эрдэнэбат та нар улс төр хийхээ болих хэрэгтэй. Тийм сүрхий байсан юм бол урьд төр барьж сайд байхдаа өгч байхгүй яасан вэ!Та хоёр хоёулаа сайд байсан байхаа.
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Арчаагүй малууд!!!!! (66.181.160.5)
    Ерөөс та нар хүн бүрт таалагдах гэж ингэж тэнэгтэж байхын оронд үнэхээр ядуу амьдралтай айлын хүүхдэд л тэр мөнгөө өг л дөө!!! Чинээлэг айлууд барьцахгүй шүү дээ!!! Та нар дараагийн сонгуульд ко-ко алдана гэж бүү ай л даа!!!
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.218.188)
    энэ тоо бол монголын ядуурлын дарж багасгасан үзүүлэлт мөн. аргагүйн эрхэнд их хурал ядуурлын түвшинг хүлээн зөвшөөрчээ удирдаж чадна гэж хуцсаар байгаад ард түмнээ ядууралд оруулсан МАНАН мафи одоо болиочээ нэгэнт чадахүй болох нь илэрхий болсон тул ард түмнээ тэмцэлд хүргэж цусыг нь үзэлгүй тарчихаач
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    zogsoo l doo naad zeelee, tertee tergui ard tymen oorsdoo l oorsdiigoo avch yavj baina. Oros oron naad zeelees chin bol sonoh dohood,,,putin ene zeeliig zogsooj bosch irsen jisheeg har,,,
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК