Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдийн 80 хувьд олгоно

2018-5-26
0
ЖИРГЭХ

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх үү? бүх хүүхдийн 80 хувьд нь өгөх үү гэдгийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Тогтоолын төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгож хэлэлцүүлэхийг хууль санаачлагчид зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх хоёр тогтоолын төслийг нэгтгэн нэг төсөл болгон Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа,  О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Баттөмөр, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.

Ажлын хэсэг энэ сарын 03, 10, 16-ны өдрүүдэд хуралдаж  санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулжээ. Энэ үндсэн дээр тус Байнгын хороо 5 дугаар сарын 16 болон 24-ний өдрүүдийн хуралдаанаараа Ажлын хэсгээс нэгтгэж боловсруулсан төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна.

   Тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ажлын хэсэг хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын гурван асуудлыг санал, дүгнэлтдээ тусгасныг тэрбээр танилцуулав. Үүнд:

     Нэгд, улсын төсвийн Халамжийн санд 2018 онд төсөвлөсөн 375.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж, ахмад дайчин, алдар цолтой ахмад настны хөнгөлөлт, урамшууллын зардал, насны хишиг, алдарт эхийн одонтой эхчүүдийн тэтгэмж, “Цалинтай ээж” хөтөлбөр болон ядуурлын түвшинтэй нийцүүлсэн халамжийн шинэ хөтөлбөр зэргийг санхүүжүүлэхээр батлагдсан байна. Тиймээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт олгоход шаардагдах нэмэлт санхүүжилтийг одоо хэрэгжиж байгаа дээрх халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоох, эсвэл хамрах хүрээг нь бууруулж шийдвэрлэх боломжтой, харин ядуурлын түвшинтэй нийцүүлсэн халамжийн шинэ хөтөлбөрт зориулсан 41 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувь болгож нэмэгдүүлэхэд зарцуулах нь хуулийн хүрээнд боломжтой гэж үзсэн байна.

    Хоёрт, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгаа хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийн биелэлтийг хангаж ажиллахыг Засгийн газарт даалгах;

    Гуравт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлж, цаашид хүүхэд бүрт олгох асуудлыг судлан үзэж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгах саналтай байгаагаа дурджээ.

  Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг аваагүй аж.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, гаднаас авсан зээлээ төлж барагдуулж чадахгүйд хүрч, олон түмэн хандив цуглуулах санаачлага гаргаж байсан тэр үеэс Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрт оролцсон улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагатай хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгохоор тохиролцсон. Тиймээс бүх зүйл яриа хэлэлцээрийн түвшинд явагдах ёстой, явагдаж ч ирсэн.Эдийн засагт нааштай зарим ахиц өөрчлөлт гарч байгаа учраас урд нь хүүхдийн 60 хувьд олгож байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдийн 80 хувьд олгохоор ОУВС-тай удаа дараа ярилцаж байж тохирсон. Эдийн засаг өсч байгаа, татварын орлого, валютын нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засгийн нааштай үзүүлэлтийн нэг, зөв бодлогын үр дүн юм. Гэхдээ тулгамдсан өр зээл, хуримтлагдсан асуудал байсаар байна. Зөвхөн өнгөрсөн 7 сард гадаад бондын үндсэн төлбөр, хүүд 2 их наяд 817 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ онд гэхэд гадаад зээл, бондын хүүгийн зардалд 1.4 их наяд төгрөг, ирэх онд 700 гаруй тэрбум төгрөг төлөхөөр байгаа. ОУВС-гаас авч байгаа зээл зөвхөн төлбөрийн тэнцлийг хангах, төгрөгийн чадварыг сайжруулахад зориулагдаж байгаа. Тиймээс ядахдаа гадаадаас  авсан бонд, зээлийн дарамтаас Монголын төр, Засгийн газрыг салгахыг хичээж байна. Үүний тулд эдийн засгийн зөв бодлого чухал байгааг онцлов. Мөн 2015 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгож, хүүхдийн мөнгийг Халамжийн тухай хуулиар зохицуулж олгохоор болсон байдаг. Энэ үндсэн дээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зорилтот хэсэгт олгож байгаа гэдгийг хэллээ.   

УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувьд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг дэмжихээ илэрхийлсэн юм. 

Мөн Ц.Нямдорж гишүүн ширүүн үг хэлсэн юм. Тухайлбал, ЕТГ-ын дарга  З.Энхболдод хандан  таны албан тушаал улс төр ярих сэнтий биш шүү гэдгийг бухимдангуй хэлсэн. 

 Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргаж, Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Саналын томъёоллуудтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргасан гишүүд ч саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.” гэж өөрчлөн найруулахаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын гаргасан Байнгын хорооноос дэмжээгүй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийн 2.4 дэх дэд заалтыг “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаагүйн улмаас улсын төсөвт үлдэх зөрүү мөнгөөр Хүүхэд хөгжлийн сан байгуулж, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;” гэж, тогтоолын төслийн 2.2 дахь дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэх;” гэж тус тус өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг олонхи нь дэмжсэн. Ийнхүү Байнгын хорооны саналын томъёоллууд дэмжигдсэнээр Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хамрагдах хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүр олгох зохицуулалт хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы  нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Эцсийн хэлэлцүүлгээр нийт хүүхдийн хэдэн хувьд нь хүүхдийн мөнгө өгөхөөр болсныг бид эргэж мэдээлэх болно. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (122.201.22.131)
    ok
    2018 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.22.131)
    budaa agshaagch induutei ail geed omno ni hasch baisiinsh de odoo yahiin bol kk
    2018 оны 06 сарын 02 | Хариулах
  • иргэн (112.72.14.253)
    ЭНЭ 80 хувьд хөргөгч, плиткатай айл орох болов уу. ийм айлыг манай дарга нарын үнэлэмж, мэдлэгээр бол дунджаас дээгүүр сайн амьдралтай айл гэдэг шагуурт ороод байгаа шүү.
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • харамсагч иргэн ийм новшнуудыг сонгосондоо харамсан тархиа балбагч иргэн (49.0.219.35)
    наанаа хүүдийн мөнгийг нэиж байгаа юи шиг харагдавч цаана нууж дарсан тоогоор 60% ядуурсан гэдэг статисткийн тоо худал гэдгийг хүлээн зөвшөөрч хамгийн дарсан байдлаар монголчуудын ядуурал 80 % -иас давжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн. ард түмэн ядуураад байхад бид удирдаж чадаж байна гэж хуцаад байдаг МАНАН мафийг яалтай билээ
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Zochin (150.129.141.109)
    Хүүхэдийн мөнгийг одоо боломжоороо 80% олгоод явах нь зөв байхаа. Улс төр хийгээд байгаа Ж . Мөнхбат мэтийн хүмүүс Төрөөс 20000 мянган төгрөг авахгүйгээр болно биз . Эдийн засаг сайжраад ирэхээр улс төр хийгээд байгаа улс төрчдийн хүүхэдүүдэд өгнө биз. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн хөнжлийнхээ хэрээр хөлөө жий гэдэг үг одоохондоо хэлдэг л үг. Үлдэж байгаа хүүхэдийн 20% -н эцэг эхчүүд ойлгох байхаа. Ер өгдөггүй л байсан бол эцэг эхчүүд бид хэн нэгнээс мөнгө төгрөг авахгүйгээр үр хүүхэдээ хоололоод хувцаслалаад гэр орон хийж өрх тусгаарлаж явж ирсэн түүхтэй улс . Улс төрчид л хувь хүний амьдрал руу орж эхэлсний чинь зовлон эргээд.та нарыг тэмцэлд хүргэж байна. Та бүгд боловсрол оюун ухаанаараа уралдаж өрсөлдөж Төрийн өндөр албан тушаалд оч . Хүмүүсийн амьдралаар бүү тогло . Амьдарч яваа ард түмнийхээ тогоо руу бүү өнгийж яв.Монголчууд хаа ч амьдарч чадна харин Улс төрчид та нар хий хоосон элдвийн юм амалж амьдралд нь бүү саад хий. Зүгээр л эх оронч сэтгэлээр хийх ёстой ажилаа л хий.
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    shivshigiin ulsuud odoo boltol hyyhdiin sudalgaa baihgui , niigmiin asuudal hariuzsan yam gej yuch hiideggui gazar bainaa
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 28 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 36 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК