Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Баттулга: Шүүгчээр томилохоос татгалзах үндэслэл нь тодорхойгүй гэдэг нь үзэмжээрээ шийдвэрлэх асуудал байсаар байна гэсэн үг

2018-6-08
0
ЖИРГЭХ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчдийн “Тусгай шалгалт” эхлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч П.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлын баталгаа” бодлогын шинжилгээнд суурилсан судалгааг хийж байсан билээ.

 

-Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлын талаарх судалгааг та хийсэн байсан. Энэ судалгаагаар шүүгчийн томилгооны асуудал хэр ил тод байдаг юм бол?

-Судалгааг 2015 оны сүүлээр хийсэн байдаг. Судалгааг хийж байсан үеэс хойш сайжирсан зүйлс байгаа. Тухайн үед яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй асуудлууд ч байна. Нэгдүгээрт, шүүгчийн сонгон шалгаруулалтын ил тод, нээлттэй байдал яригдсаар байна. Ер нь шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа шүүгчдээс асууж, санал солилцоход шалгалтаар өөрийн авсан оноог мэддэгээс бус оноогоороо хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь ил тод бус байна гэдгийг хэлж байна.  Өөрөөр хэлбэл, өөрөөс нь дээгүүр эсвэл доогуур оноотой хүний нэрийг Ерөнхийлөгчид санал болгож байгаа эсэхийг мэдэх боломжгүй болж байгаа юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс Ерөнхийлөгчид санал болгох нэр дэвшигчийг сонгох санал хураалтын асуудал ил тод бус хэвээр байна. Үүнд тодорхой, бодит шалгуур үзүүлэлт байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн үзэмжийн хүрээнд шийдвэр гаргах бололцоо байсаар байна. Ерөнхийлөгчид санал болгох нэр дэвшигчээ тодруулахдаа тухайн хүнийг хэдэн оноо авсныг харгалзахгүйгээр, онооны сүүлд эрэмбэлэгдсэн хүнийг нэр дэвшүүлэх боломжтой гэсэн хардлага байгаа.

-Томилгоотой холбоотой маргаан хэр их байдаг юм бол. Хамгийн том жишээ гэхэд 13 шүүгчтэй холбоотой асуудал байгаа. Энэ ямар шатанд явж байгаа вэ?

-Шүүгчийн сонгон шалгаруулалтаас гадна шүүгчийг шилжүүлэн томилох, шүүхийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хуулийн нарийн зохицуулалт хийх шаардлага байгаа. 2013 онд шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн үед шүүгчээр ажиллаж байсан бүх шүүгчийг ажлаас нь чөлөөлж, өөрчлөн томилох процесс явагдсан. Үүн дунд ШЕЗ-өөс томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч зарлиг нь гараагүй, орхигдсон 13 шүүгч байгаа. Эдгээр шүүгч нь бодит байдал дээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдалтай байна. Өнөөдрийг хүртэл маргаантай байсаар хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар хэлэлцэж, “Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар шийдвэрлэ” гэж шилжүүлсэн. Үүний дагуу Улсын Дээд шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй байна.

-Ер нь Ерөнхийлөгчдийн зүгээс томилохоос татгалзаж, зарлиг гаргахгүй байгаа шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ?

-Шүүгчийн сонгон шалгаруулалт буюу сул орон тоон дээр зарлагдаж байгаа сонгон шалгаруулалтад ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид нэр явуулахаар томилдоггүй тохиолдол гардаг. Үүний үндэслэлийг судлахаар тодорхой зүйл байдаггүй. Зөвхөн “томилох боломжгүй байна. Өөр хүний нэрийг дэвшүүлнэ үү” гэсэн албан бичгийг хариу болгож хүргүүлдэг. Тэгэхээр үндэслэл нь тодорхой бус байна гэдэг нь үзэмжээрээ шийдвэрлэх асуудал байсаар байна гэсэн үг.

-Судалгаагаар ямар Ерөнхийлөгчийн үед дээрх тохиолдол их гарч байсан юм бол?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилохоос татгалзсан тохиолдол олон байгаа. Энэ талаар манай судалгаанд дурдагдсан байдаг. Тэгэхээр энэ байдлыг тодорхой болгох санал, зөвлөмжийг судалгаан дээр үндэслэн гаргасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч ШЕЗ-өөс санал болгосон нэр дэвшигчийг шүүгчээр томилохгүй гэвэл үндэслэлээ тодорхой болгохоор тусгасан байгаа. Тодруулбал, Үндсэн хуульд заасан шалгуурыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр татгалзаж болно. Үүнийгээ тайлбарлах зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна лээ. Энэ заалт хэвээр батлагдвал асуудал илүү тодорхой болох байх гэж найдаж байна.

-ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог. Гэтэл ШЕЗ нь бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгчид санал болгодог. Энэ нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх юм биш үү?

-Шат шатны шүүгчдийг санал болгодог байгууллагаа Ерөнхийлөгч өөрөө томилох нь ШЕЗ-өөр дамжуулан бусад шатны шүүхийн томилгоонд оролцох магадлалтай гэсэн үг. Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүдийн тоо хэтэрхий бага байна. Үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг бид өгсөн зөвлөмжиндөө тусгасан байгаа.

                                                                                                                           А.Болдбаатар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.181.25)
    Шүүгч бол арын хаалгатай л хүн хийнэ арын хаалгагүй шударга залуучууд олон байхад сонгоод хийлгээд үзэх хэрэгтэй шүүх цэвэр байж улс орон урагшаа явахад түлхэцтэй
    2018 оны 06 сарын 10 | Хариулах
    • Иргэн
      Яг үнэн үнэхээр тэгэх хэрэгтэй шүү
      2018 оны 06 сарын 10
  • Зочин (27.123.212.137)
    25 нас ч хурээгуй хуухэд томилсон шуу шез бол ихээхэн асуудалтай байгууллага шуу
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 24 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 32 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК