Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэнгэ нь голлосон Ч.Хүрэлбаатар

2018-6-11
0
ЖИРГЭХ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж ёстой үйлтэй нөхөр байна. Энэ засгийн үед түүний улс төрийн замналын мэнгэ нь голлож, суудал нь өнцөгдсөн гэмээр. Яасан ч олон улстөрч түүнийг хорхойтой араандаа зуудаг юм. Юун ч олон “дайсан”-тай юм. Өөрөө ч буруу, муугийн хажуугаар ганц удаа дуугүй өнгөрчихөж чадахгүй юм. Сүүлийн үед түүний тухай ёстой л улс төрийн хайчин дундуур торойтол, торох ч үгүй алхаж явна уу гэмээр бараан голдуу мэдээлэл багагүй хөвөрч буй. Гэхдээ үүний цаана улс төрийн зорилго байгаа бололтой. 
Монголын улс төрд өөрсдийн дүрмээр тоглодог, таалагдаагүй нэгэн рүүгээ улс төрийн бохир аргаар нийлж боорлодог хэдэн хүн бий. Тэд хэнийг улс төрд явуулах, хэнийг энэ тогооноос гаргах вэ гэдгээ тооцоолж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэж уудаг, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтэн “болгож”, ихэнхдээ замаасаа зайлуулж дөнгөдөг хар технологи эзэмшсэн улс. Ийм аргаар цөөнгүй улстөрчийг олонд нэр сүргүй болгосон, болгохыг завддаг гэхэд үнэнээс зөрөхгүй л болов уу. Сангийн сайдын хувьд өдгөө тэдний овоо хараанд ид онилогдчихоод байгаа гэхэд болно. Тодруулбал, өмнөх Засгийн газрын сүүлч, энэ Засаг бүрэлдэх үеэс өнөөг хүртэл өрнөсөн түүнтэй холбоотой үйл явдлуудыг дүгнэхэд түүний эсрэг өөрийнх нь намын зарим нөхөд, нэг нутгийн гишүүн нөхөр нь, бүр Монголын хамгийн өндөр сэнтийд заларсан эрхэм, түүнийг даган хүрээлэгчид нийлчихээд “Энэ муу Увсын Хүрлээг ажлыг нь хийлгэхгүй ээ. Болж өгвөл гурван үсэгтэй газраар шалгуулаад ясыг нь цайлгана аа” гэж байгаа нь тодорхой харагдана. Эндээс тэд яагаад түүнийг онилов гэдэг асуулт ургана.

Өмнөх Засгийн газар тарах үеэр “Хоёр Хүрлээ хор найруулж байгаад Засгийн газрыг унагасан. Ч.Хүрэлбаатар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гадна талаас нь, У.Хүрэлсүх дотор талаас нь “мэрсэн”. Шүүмжилсээр байгаад Засгийн газрыг унагасан” гэсэн яриа гарсан. Хүний, өөрийн гэлтгүй бурууг нь булалцаж, хуудууг нь нуулгүйгээр ил цагаан хэлчихдэг зан нь дээрх яриа гарах шалтгаан байсан биз. Зарим нэг нь “Намынхаа эсрэг ажиллалаа” гэж хэвлэлээр гомдоллож байсан удаатай. Гэвч болох юм болдгоороо болж, төвхнөж гүйцээгүй шахам Засаг унасан нь хамгийн их шүүмжлэл хэлэгчдийг буруутгах нэг шалтгаан болсон. Мэдээж Ч.Хүрэлбаатар тэр жагсаалтын дээгүүрт орно. Ингэж байтал дараагийн Засгийн Сангийн сайдад түүний нэр яригдаж эхэлсэн нь “Унасан бөхчүүд”-ийн дургүйг хүргэсэн нь дамжиггүй. Улмаар “Хотгор шанага” нүүрсний уурхайг зарсан гэх баримтыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ярьж, “Таны хоёр ах тэр уурхайг зарсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Ч.Хүрэлбаатар боллоо шүү” гэж хүртэл мэдэгдсэн. Намын дүү нь ам нээх бүртээ түүний тухай ярих болсны цаад шалтгааныг учир мэдэх хүмүүс “Ж.Мөнхбатын хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр тус албыг хашиж байхдаа өөртөө ашигтай хэдэн тэрбум төгрөгийн асуудал шийдэх гэж байсан нь засаг, төрийн үймээнээс болоод зогссон гэнэ лээ. Үүнийхээ буруутныг Ч.Хүрэлбаатарыг гэж боддог бололтой юм билээ” гэцгээх нь үнэний ортой байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь тэр сайд асан Б.Чойжилсүрэн Сангийн сайдын зөөлөн суудлаас буусныхаа дараа Байнгын хорооны хурал дээр “Хотгор шанага”-ын уурхайн асуудлаар цухасхан ярьсныг шүүрч,ийнхүү улс төрийн томоохон акц болгоод байгаа билээ. Б.Чойжилсүрэн гишүүний хувьд УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх асуудалд Ч.Хүрэлбаатар гишүүн “Чи яах гэж мөнгө тараасан юм бэ. Ийм хөгийн юманд миний нэрийг орууллаа” гэсэнд нь өнөөг хүртэл гомдож, тэр гомдол нь үл ойлголцол болоод багагүй хугацаа өнгөрч буй. 
Тэднээс гадна улс төрийн хүрээнд “зуудаг” гэдгээрээ алдартай З.Энхболд Ч.Хүрэлбаатарт дургүй нь удаа дараагийн үйлдлээс нь илрээд буй. Тийм ч учраас Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болохыг дөрвөн мөчөөрөө эсэргүүцсэн ганц хүн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд “Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулиар шороотойгоо хутгалдсанд Ч.Хүрэлбаатарын буруу багагүй бий”гэж харддаг гэх яриа бий. Энэ хардлагын шалтгаан нь 2016 оны зургадугаар сарын 19-ний өдөр тухайн үеийн Ардчилсан намын дарга З.Энхболд Увс аймгийн ард, иргэдтэй уулзахаар аймгийн Бөхийн өргөөнд очсон явдал юм.Үүнээс өмнөхөн нь З.Энхболд нэгдүгээрт, “Увс хүнтэй харилцахад орчуулагч хэрэгтэй” гэсэн утгатай үг хэлсэн, хоёрдугаарт, Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг хойшлуулсан зэрэг увсчуудыг гомдоохоор хэд хэдэн үйлдэл хийчихээд байсан билээ. Дээрхийн учрыг лавлах гэсэн нутгийн иргэд түүнийг индэрт гарав уу, үгүй юү орилолдож, багахан хэмжээний үймээн болоод авсан. Ардчилсан намын даргын хувьд энэ нь туйлын ичгэвтэр хийгээд урьд хожид төсөөлж, бараг хэнд ч тохиолдож байгаагүй үйл явдал байсан нь түүнийг хэргийн эзний эрэлд хатаасан гэдэг. Ингээд эцэст нь Ч.Хүрэлбаатарын хүмүүс уг үймээнийг дэгдээсэн гэж бодсон гэдэг. Энэ бодлоосоо болж З.Энхболд Ч.Хүрэлбаатарт өс санаж яваа гэх хүмүүс ч байна. 
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Майдар” төсөлдөө улсаас санхүүжилт авах гэсэн шиг байгаа юм. Түүний санаачилсан “Майдар” төсөлд Ч.Хүрэлбаатар “Улс орны эдийн засаг хүнд байна” гээд гэдийчихсэн сурагтай. Ерөнхийлөгчийн ажлаа аваад УИХ-д оруулсан эхний гурван асуудал Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой байдаг. Сангийн сайдаар томилогдох үед нь, томилогдоод оруулж ирсэн төсөвт нь, сүүлд төсвийн тодотголд нь гээд гурван удаа хориг тавьж байлаа. Төсөвтэй холбоотой тавьсан хоёр хориг нь эхний хоригийг нь УИХ хүлээж аваагүйд өсөрхсөн шинжтэй ч юм шиг харагддаг. Сангийн сайдыг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбарлахдаа “Уул уурхайгаас ашиг хүртдэг 30 гэр бүлийн төлөөлөл Ч.Хүрэлбаатар” гэсэн утгатай зүйл хэлж шуугиан тарьж байв. Тухайн үед гишүүд 30 гэр бүлийг нэрлэхийг шаардахад “Өөрсдөө бодож ол” хэмээн адарсан удаатай. Тиймээс ч УИХ “Хуулиар нотлогдоогүй шалтгаан гаргаж тавьсан” хэмээн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй. 
Өөрөөр хэлбэл, өдгөө Сангийн сайдын мэнгийг голлуулж, суудлыг өнцөгдүүлэх элдэв бараан мэдээлэл дээрх хүрээнд л өрнөж, тэндээс л үсчиж буй нь нийтэд ил билээ. Үүний тод илрэл нь Ерөнхийлөгч хориг тавиад, УИХ түүнийг нь хэлэлцэх цаг үеийг тааруулаад “Хотгор шанага” нүүрсний уурхайг Ч.Хүрэлбаатар зарсан гэх утгатай эрэн сурвалжлах нэвтрүүлэг. Монголын эрэн сурвалжлах салбарын тэргүүн эгнээнд явж байгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн удирдаж байгаа “Цензургүй сурвалжлага” багийнхан түүнийг нутгийнхаа уурхайг зарсан гэх баримтуудаар “балбаж” гарсан. Багаараа Увс аймаг руу онгоцоор нисэж, бүр БНСУ руу хүртэл явсан. Нэвтрүүлгийг өнгөцхөн харахад үнэхээр нүүрсний уурхайг зарсан мэт сэтгэгдэл төрөхөөр. Харин улс төрийн нөхцөл байдал, нэврүүлэг гаргаж байгаа цаг үеийг нь харахад Ч.Хүрэлбаатарыг унагах гэсэн улстөрчдийн санаархлын өдрүүдтэй давхацсан нь сонин. 
Гэвч томчуудын нударгад байнга өртөж байгаа, улс төрийн мэнгэ нь голлосон мань эр Ерөнхийлөгч хийгээд бусдаас оноо авахын тулд “Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоё оо” гэж болох байсан ч “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломж одоогоор алга. Санхүүгийн байдал хэцүү байна. Өмнөх Засгийн газрын зээлсэн өрийн хүүг төлж байна. Гэхдээ Монголын эдийн засаг сэргэж байгаа шүү” гэсэн өөрийгөө “алсан” юм яриад зогсож байх. Бас болоогүй ээ, “”Хотгор шанага” нүүрсний уурхай надад хамаагүй. Манай ах нар зээлсэн мөнгөө л гурван жилийн дараа эргүүлж авсан. Та нар шалгадаг газраар нь шалгуул. Хэлмэгдүүлэх гэж өс санаж, намайг оролдохоо зогсоо” гэчихжээ.

                                                                                                                               Эх сурвалж: Үндэсний шуудан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Болдоо (119.40.103.243)
    Жинхэнэ эрэн сурвалжлах сэтгүүл зүй энийг хэлэх байх даа. Мөнхбаясгалан шиг онгоцны бизнес ангиллаар нисэж эрэн сурвалжилах нэвтрүүлэг бэлтгэдэггүй байх аа
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • 3 (66.181.161.112)
    Ха ха. МАН-ын Чойжоо, нүүрсний дамчин Мөнхбат дээр нь Жонхуу, Зи 2 нь шүүр унасан шуламтайгаа хүч хавсраад ч дийлэхгүй юм байна. Хүрлээ 2020 онд Ерөнхий Сайд болоорой.
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Boldoo (59.153.113.97)
    Jenko ch mongoliig buisnuulj duusahgui yum daa
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.170.229)
    Тэд Хүрэлбаатараар энэ үед оролдоод байгаа юм бишээ.Өнгөрсөн сонгуулийн дунд үеээс оролдож эхэлсэн бөгөөд сүүлдээ тойроггүй болгох гэж балийр юм хийгээд сонгогчдийн шахалтаар өмнө нь байгаа гүй хувиарлалт бүхий цоохор тойрог өгөөд унагах гээд бүтэлгүйтсэн юм.Даравч далдайн,булавч бултайн гэж Хүрлээ нугархгүй дээ
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Энэ Хүрэлбаатар яах ч аргагүй ОУВС-ийн ТЭЖЭЭВЭР шүү дэээ. Ер нь ажлын чадвар ч мэдэхгүй дээ. дандаа л ОУВС-аас хүүхдийн мөнгөө асууна, багш нарын цалинг нэмэхийг асууна гэчихсэн явжээдаг. Нэг л бишээ. Барууны БУУНЫ НОХОЙ байх шүү!! (64.119.20.107)
    Энэ Хүрэлбаатар яах ч аргагүй ОУВС-ийн ТЭЖЭЭВЭР шүү дэээ. Ер нь ажлын чадвар ч мэдэхгүй дээ. дандаа л ОУВС-аас хүүхдийн мөнгөө асууна, багш нарын цалинг нэмэхийг асууна гэчихсэн явжээдаг. Нэг л бишээ. Барууны БУУНЫ НОХОЙ байх шүү!!
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.211)
    Ийм ичиж үхмээр пялдага юм бичдэг сэтгүүлч дууссан цагт Монголын улс төр цэвэршинэ
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Иргэн (103.212.118.154)
    Монголын ард түмэн ухаантай хэн нь хэн бэ юу хийгээд байгааг ялгаж салгаад ойлгоно. Зөв л бичсэн байна.Цаг хугацаа аяндаа хэлээд өгнө.
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.177.144)
    Хайгуулын лиценз зарсан нь буруутдаг юм байж, авсан нь яах юм бол? лицензийн хөдөлгөөн болгоны талаар Энхбаясгаланд захиалга өгнө үү
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.161.98)
    энэ нөхрөөр ерөнхийлөгч тавьчихсаннь дээр
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.161.98)
    элэнцэгийн чинь хотгор шанага энэ хүнд ямар хамаагүй л юм байхчүү
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • сонгогч (66.181.161.98)
    аргагүй л эдийн засаг мэддэг хүн байна
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
    • Энэ Хүрэлбаатар яах ч аргагүй ОУВС-ийн ТЭЖЭЭВЭР шүү дэээ. Ер нь ажлын чадвар ч мэдэхгүй дээ. дандаа л ОУВС-аас хүүхдийн мөнгөө асууна, багш нарын цалинг нэмэхийг асууна гэчихсэн явжээдаг. Нэг л бишээ. Барууны БУУНЫ НОХОЙ байх шүү!!
      Энэ Хүрэлбаатар яах ч аргагүй ОУВС-ийн ТЭЖЭЭВЭР шүү дэээ. Ер нь ажлын чадвар ч мэдэхгүй дээ. дандаа л ОУВС-аас хүүхдийн мөнгөө асууна, багш нарын цалинг нэмэхийг асууна гэчихсэн явжээдаг. Нэг л бишээ. Барууны БУУНЫ НОХОЙ байх шүү!!
      2018 оны 06 сарын 11
  • зочин (66.181.161.98)
    мань хүн балбуулах тусам чангараад байхиймаа
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.189.26)
    Татвар татвар хэлсэндээ хүрсэнгүй Хотгор шанагын уурхай яасан бэ
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (183.177.106.66)
    Энэ хүн хөгжлийн төлөө дарвин зүйл хийж чадах чадалтай мундаг эдийн засагч, улс төрч шүү.
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    2 Хүрэлээ сайн байна аа, ямар ч байсан эдийн засаг сэргэж эхэлсэн нь үнэн, Үүнийг л бид хүсэж байсан, одоо харин ажлын байр олноор бий болгож иргэдийнхээ амьдралыг сайжруулаарай,,,,
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
    • Энэ Хүрэлбаатар яах ч аргагүй ОУВС-ийн ТЭЖЭЭВЭР шүү дэээ. Ер нь ажлын чадвар ч мэдэхгүй дээ. дандаа л ОУВС-аас хүүхдийн мөнгөө асууна, багш нарын цалинг нэмэхийг асууна гэчихсэн явжээдаг. Нэг л бишээ. Барууны БУУНЫ НОХОЙ байх шүү!!
      2018 оны 06 сарын 11
  • Зочин (202.131.234.182)
    Энэ нөхөр 2 удаа их хуралд гарахдаа мөнгө тарааж гарсан. Мөнгө тараасан хэргээр сонгуульд нь ажилласан хүмүүс шоронд орсон. Гэтэл мөнгө тараалгасан эзэн нь их хуралд тухалсан. Монголын хууль ,улс төр ийм л хөгийн шүү. Энэ нөхөр шиг худалч хүн өөр бий боловуу. Сайн шалгавал энэ нөхрөөс их бузар гоожино шүү
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.14.63)
    Өөрийгөө магтуулаад ч нэмэргүй л дээ!
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Zochin (150.129.142.224)
    Heree guahslj l bdag uym,harin jingiin tsuvaa yavj bdag uym
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Zochin (150.129.142.224)
    Demjij bgaa shuu,novshnuud hutsaj l baig
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • хэцүү нэрт (103.29.144.2)
    Тэр Мөнхбат гэдэг ямар их өс санадаг өөдгүй эр вэ дээ. Алийн болгон аргадуулах гэсэн юм. Энэ байдлаараа УИХ-н гишүүн ч баймааргүй л байна шүү. Бүх үйл явдлаар гүйдэл чинь танигдаад л байна даа. Эсвэл Зи-тэй нэг доор амьдраа ч. Чи хэлсэнээрээ улс орноо боддог хүн байж чухам харагдаа ч
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.14.229)
    Хөгийн үнэхээр хөгийн амьтан шүү дээ хүрэлбаатар үнэхээр адгийн новш өөр юу ч хэлэх вэ. Цаг хугацаа хэн гэдгийг нь харуулна даанч муу хүн дээ
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.191.145)
    хор найруулаад мөнгийг нь гаргаж өгөхгүй болохоор үхэцгээж байгаа биз дээ олон түмэн дэмжинэ Хүрэлбаатар сайд шиг хүн одоо цаг үед олдохгүй ээ битгий шантар
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.108.73)
    Сангийн Сайдыг дотороо АЛТтай ХҮРЭЛ толгой хийнэ. Барагдах толгой биш амт сайтай бол мэрж байг.
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (103.212.117.88)
    ХҮРЭЛБААТАР САЙД АЖЛАА МЭДДЭГ, ЧАДВАРЛАГ САЙД ГЭДГЭЭ ХИЙЖ БАЙГАА АЖЛААРАА ХАРУУЛААД БАЙГАА НЬ ХОНЗОГНОЖ ЯВДАГ, ӨС ХОНЗОНТОЙ НӨХДҮҮДЭД ХЭЦҮҮ БАЙДАГ БАЙХ
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (103.212.117.88)
    ХУВИЙН ӨС ХОНЗОНГОО ТӨРИЙГ УДИРДАХ АЖИЛТАЙГАА ЖАНХУУРУУЛЧИХ ЮМ
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочин (203.91.115.45)
    Улс орны эдийн засгыг сэргээх арга замыг хамгийн зөвөөр харж ажиллаж бгаад нь дургүйцдэг юмбайх даа
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Женко баттулга дандаа улсаас луйвар хийхийн юун... Майдар сити-н санхүүжилт гэнүү Төмөр зам гэж худлаа ярьж улсаас луйвардсан мөнгөө төлөөч
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • харамсаж байна (66.181.185.216)
    Албан тушаалаа ашиглан ЛИЦЕНЗ авч наймаалан тэрбумтан болж болохгүй.
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 24 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 32 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК