УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн твиттэр хуудастаа “Эмэгтэй гишүүдийн тэмцэл үр дүнгээ өгдөг юм байна гэдгийг харууллаа” хэмээн жиргэсэн. Харин түүнийг ингэж жиргэсний хариуд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Та нарыг дэмжиж байгаа. 60 тэрбум, Эрдэнэтийн асуудал, нүүрсний мөргөцөг алга болсон бусад асуудалд яг энэ хүчээрээ хамтран ажиллахыг хүсье” хэмээн хариу барьжээ.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (1)