Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намын гишүүнээ нам нь мэдэж, улс орныхоо асуудлыг УИХ хэлэлцдэг байя

2018-6-12
0
ЖИРГЭХ

Хоёр гишүүний ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой маргаан шийдэгдэхгүй явсаар бүтэн жил үргэлжилж, эцэстээ УИХ-ын босгыг даваад хэлэлцэгдлээ. УИХ ард түмний амьдралыг сайжруулах, нийгмийн харилцааг зохицуулах хууль батлах ёстой алтан цагаасаа хоёр долоо хоногийг л лав үүнд зарцуулахаар болоод байна. Яалт ч үгүй прокурорын хүсэлт, хуулийн шаардлага учраас үүнийг нь зөвтгөж болох юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн бол энэ долоо хоногт Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх нь. Үүнээс гадна парламент дахь эмэгтэй гишүүдийн санаачилгын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавихыг үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд УИХ гишүүдийнхээ ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд хэчнээн цаг зарцуулахыг таашгүй.    

УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдэл ийнхүү бүх төвшинд хэлэлцүүлэг өрнүүлж парламентын нэр хүндэд ч сөрөг тусч байна. Хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй УИХ-ыг олон нийт буруутгаж байгаа  ч овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдгийг санах хэрэгтэй. Ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөхгүй хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлэх хүртлээ зүтгэнэ гэдэг хувь хүмүүсийн өөрсдийнх нь буруу. Бас намынх нь ч буруу. Товчхондоо бурууг УИХ-аас өмнө тэд өөрсдөө үүрэх ёстой. Бусад улс орны улстөрчид Монголд бол юу ч биш гэж үзэхээр ёс зүйн жижигхэн алдаа гаргасныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйж бүрэн эрхээсээ татгалздаг. Энэ нь тухайн улстөрчийн хувийн шийдвэр байхаас гадна нам нь нөлөөлж, ингэхээс аргагүй байдалд оруулдаг. Улс төрийн ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, нам нь шударга ёсны талд зогсч тухайн улстөрчдөө дэмжлэг үзүүлэхээ больдог. Гэвч манай улстөрчдөд ийм сэтгэхүй алга. Бүтэн жилийн турш гүрийсээр өөрийнхөө болон намынхаа, бас УИХ-ын нэр хүндийг унагасныхаа дараа л бүрэн эрхээсээ нэг нь татгалзаж, нэг нь гүлдийсээр үлдлээ.

Д.Гантулга, Д.Мурат нар хэдийгээр ард түмнээс мандат авч сонгогдсон гишүүн ч гэлээ нэр дэвшүүлсэн нам нь тухайн гишүүнийхээ асуудлыг УИХ-ын босго давахаас өмнө шийдвэрлэх бүрэн боломжтой байлаа. Гэвч МАН ч, АН ч харж суусаар хамгийн муу хувилбар руу асуудлыг оруулчихлаа. Учир нь, нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн сүлжээгээр явж буй асуудал зэргээс үүдэж МАН-ын дарга У.Хүрэлсүх ямартай ч “ухралт” хийх шиг болов. Юу гэхээр, Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ дахь намын бүлгээр нь хэлэлцэх үед “Залуу гишүүнээ авч үлдмээр байна” гэсэн утгатай үг хэлсэн тухай мэдээлэл цахим сайтуудаар гарсан. Д.Гантулга ч өөрийнхөө төлөө санал өгч байж УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэлгүй авч үлдсэн нь өнгөрсөн баасан гаригийн үйл явдал. Гэтэл гэнэт өчигдөр бүрэн эрхээсээ бүтэн татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь МАН-ынхаа дарга болон  ерөнхий нарийн бичгийн дарга нартайгаа уулзаж гаргасан шийдвэр гэх мэдээлэл байна. Ямартай ч асуудал бүтэн жил тойрсны дараа МАН “ухарлаа”. Харин АН-ынхан, С.Эрдэнэ дарга энэ асуудлаар таг чиг байна. Д.Муратыг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхийг шаардах нь утгагүй. Зүгээр л бүрэн эрхээсээ түр түдгэлзээд буруугүй гэдгээ нотлуулахыг л ард түмэн хүсч байгаа шүү дээ.

Ер нь улстөрчдөд ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгөхгүй бол энэ мэт асуудлаас үүдэн УИХ-ын хууль тогтоох цагаас хумслагдаж байна. Д.Гантулга анх “дотуур хувцас”-ны асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн бол одоо УИХ-ын танхимд хүртэл ярихдаа тулсан нь хувь улстөрч, түүний ард байгаа намтай шууд холбоотой. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд хэлж байсныг сануулъя. Тэрээр “Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн санаачилгаас эхлэлтэй байдаг. Улс төрийн ийм соёлыг бий болгохохд улс төрийн намууд анхаарах хэрэгтэй байна” гэж байсан удаатай. Түүний хэлж байгаа шиг цаашдаа улстөрчид ёс зүйн хариуцлагаа өөрийнхөө санаачилгаар хүлээдэг, хариуцлага хүлээгээгүй тохиолдолд нам нь арга хэмжээ авдаг байх нь чухал юм шиг. Товчхондоо намын асуудлаа нам нь, улс орныхоо асуудлыг УИХ нь хэлэлцдэг байх нь зүйтэй. Ингэхгүй бол улстөрчид, улс төрийн намуудын хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс болж УИХ-ын нэр хүнд унаж, Төрийн ордондоо “дотуур хувцас” ярих хүртлээ “сульдаж” байна шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Дуу эрдэнэ (66.181.177.157)
    Нам нэр дэвшуулэхдээ хумуусдээ шалгуур тавиач дээл
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.9.41.187)
    УИХ төрийн байгууллага уу , төрийн бус байгууллага уу гэдэг нь тодорхойгүй " манин" маягийн байгууллага гэдэг батлагдаж байгаа юм. Төрийн ажил төө тэнд орхигдож , түмний шившиг түрүү магнайд цогиж , алдар нэр хөөсөн тэнэгүүд ар сүүлийг дагаж явах юм даа.
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.124.21)
    Нүдний булайнуудыг өмөөрөх юм алга. Бүгдээрээ зайлбал таарна
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.124.21)
    Хүрэлсүх үгээ хэлэх ёстой л байх даа.
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.169.162)
    УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Гишүүн ёс зүйн алдаа гаргасан буюу ямар нэгэн алдаа гаргасан бол Сонгосон хүмүүс нь буцаагаад эгүүлэн татах ёстой
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 20 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 28 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК