Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хууль бус томилгоог эсэргүүцсэн мэдэгдэл

2018-6-13
0
ЖИРГЭХ

2018 оны 05 сарын 24-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Ш.Солонго нарыг УИХ-аас томиллоо. Энэхүү томилгоо нь Үндсэн хуулийг илэрхий зөрчсөн, Монгол Улсын тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, улсын тусгаар тогтнолд ноцтой хор хохирол учруулахуйц шийдвэр болсон, мөн хямраад удаж буй Монгол төрийн талцсан толхилцсон байдлыг улам гүнзгийрүүлнэ гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн Үндэсний Намын гишүүд, дэмжигчид эрс эсэргүүцэж байна. Үндэслэх нь:

                                                                                                                                                            

  1. Томилгоо Үндсэн хууль зөрчсөн. Томилогдсон хүмүүс Үндсэн хуульд заасан шалгуурыг илт хангахгүй, Үндсэн хуулийн цэцийн шударга, хэвийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж болохоор байхад нэр дэвшүүлэх, томилох шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн явдал мөн. Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоо гэдэг нь буруу байсан ч улс төрийн тохироогоор хийгддэг улс төрийн томилгоо биш!

 

  1. Улс төрийн завхрал даамжирч улмаар Үндсэн хуулиараа тоглодог болов. Төр, улс, нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, хуулийг завхруулах явдал хэрээс хэтэрч, цаашлан Үндсэн хуулийн заалтаар тоглож, өөрсдийн богино хугацаатай сонирхолд нийцүүлэх, ашиг сонирхлын бүлэг хоорондын тэмцэлд Үндсэн хуулийн цэцийг ашиглах гэсэн оролдлого илэрхий боллоо. Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг Сонгууль болохоос нэг сарын өмнө өөрсдөдөө тааруулж өөрчлөх, ингэхдээ Үндсэн хуулийн цэцийг ашиглан өөрсдийн сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргуулж, үндэслэл болгосон жишээг дурдаж болно .

Энэ бол улс төрчдийн тоглоом биш бөгөөд Монгол Улсын оршин тогтнох суурь, тулгуур баганаа савчуулж, Монгол төрийг үнэгүйдүүлэн хүчийг нь сулруулах замаар шударга ёсыг үндэс сууриар нь устгах гэж буй ноцтой санаархал!

 

Эх орноо гэх сэтгэлгээ болоод мэдлэггүй, алсын хараагүй, авч идэхийн шуналд живсэн ухвар мөчид түрэмгий улс төрчид Монгол төрийг зайдагнаснаар УИХ нь шударга бус үйл явдлын үүр уурхай болж улмаар буруутай нэгнийгээ хаацайлах эцсийн зогсоол, авлига, хүчирхийллийг дэмжигч талбар болсон нь олон нийтийн нүдэн дээр илэрхий харагдаж, эрхэмлэх үнэт зүйлтэй, чиг шударга, эх орноо гэсэн иргэдийн жигшлийг төрүүлж байна.

 

Энэ жигшлийг эс тоон улс төрчдийн завхрал хэм хэмжээнээсээ халин даварч, Монгол Улсын оршин тогтнох суурь, шударга ёсны баталгаа болсон Үндсэн хуулиар тоглох, Үндсэн хуулийн цэцийг улс төржүүлэн талцах, өөр хоорондоо өрсөлдөн хэмлэлцэх зэвсгээ болгож, хожмын үед буруу жишиг тогтоох гэж байгааг Монголчууд бид тэвчиж, зүгээр өнгөрөөж болохгүй.

 

Учир иймээс, Монгол төрийг нураах, Монгол Улс, Монголчуудын язгуур эрх ашигт халдсан бусармаг оролдлогыг эрс эсэргүүцэж, нэн даруй залруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлаас шаардаж байна. Энэ асуудалд нийтээр анхаарал хандуулж, эргэж засахад хүндрэлтэй буруу үйлдлийг таслан зогсоох, улс төрийн муйхар жишиг тогтоолгохгүйн төлөө тэмцэхийг нийт улс төрийн хүчин, хуульчид, иргэддээ уриалж байна.

 

Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • харамсаж байна (122.201.24.66)
    МАН+АН төрд байхад авлигачид төрөөс холдохгүй. 2020 оны сонгуулд МАН+АН ын сайн, шударга гишүүнд саналаа өгнө гэж хуурталгүй шууд МАН+АН ын эсрэг саналаа өгч төрөө авлигачидаас цэвэрлэх боломжийг алдаж болохгүй. МАН+АН ын шударга гишүүд УИХ д орохоороо муудаа амархан уусаж байгааг бид харж байна
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.14.178)
    Ер нь манай төрд МАНАН буй болсноос хойш шүүх цагдаа зэрэг хүчний байгууллага тэдэнд үйлчилж байгаа. Одоо цэцийг энэ увайгүй үйлдэлдээ ашиглаж эхэллээ. Та нөхдийг дэмжиж байна. Амжилт хүсье
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • irgen (202.179.31.53)
    Дэмжиж байна. Арай бишээ тэр Нанзаддорж, Буяндэлгэр, бол улс орныг гутааж хуульчдыг доромжилж байна
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Zochin (103.9.90.53)
    Demjij bn. Amjilt!
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.165.215)
    Дэмжиж байна. ХҮН нам гарч ирсэнд баяр хүргэе. Оюоо доо
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 20 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 28 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК