НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяагийн санаачилгаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны "Цэцэрлэгт хүрээлэн"-д иж бүрэн спортын тоног төхөөрөмжтэй боллоо.
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр уг тоног төхөөрөмжийг суурилуулснаар бүх насны иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна. Уг ажлыг “Торгон зүлэг” ХХК гүйцэтгэн, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Өмчийн харилцааны газар, Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газар болон иргэдийн төлөөлөл оролцсон комисс өнөөдөр хүлээн авлаа.
Сэтгэгдэл (6)