Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагважав: Нийтийн мөнгөнөөс хувьдаа завшдаг этгээдүүд л татварын шинэчлэлийн эсрэг байгаа юм

2018-6-16
0
ЖИРГЭХ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Татварын багц хуулийн хүрээнд орж ирсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дэмжсэнгүй. Ер нь ач холбогдлын хувьд ямар хуулийн төсөл байсан юм бэ?

-УИХ-ын татварын багц хуулийг хэлэлцэж байгаа ерөнхий зураглалыг нь харсан. Энэ бол зүгээр нэг хууль хийе гэсэн сайн дурынхны хийсэн ажил биш л дээ. Статистикийн хорооноос хоёр хоногийн өмнө мэдээлэл хийлээ. Үүгээр эдийн засгийн албан ёсны статистик дүн гарч ирсэн байна. Бүх орлогууд биелсэн. Төсвийн орлого зардлаасаа 46 тэрбумаар давсан байгаа. Сүүлийн хоёр жил манай татварын бүх орлогууд биелсэн. Энэ бүхэн бол бид их бүтээлч мундаг болоод аль эсвэл гэнэт гайхамшигтай юм бүтээгээд хийчихсэн юм биш. Эхнээс нь ярья. Бид 20 гаруй жил үндсэн авах ёстой татвараа авч чаддаггүй байлаа. Ингээд 2014 онд хийгдээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын системийн бүртгэлээр бид бүх орлогын эх үүсвэрээ бараг 60, 70 хувийг бүртгэж чаддаг болсон. Тийм учраас энэ бүртгэл дээр суурилсан татварын өөрчлөлтийн системийг хийх ёстой гэсэн үзэл баримтлал бол ер нь 2014 оноос хойш явж байсан зүйл.  

Тэгээд одоогийн Засгийн газар бол энэ асуудлыг хуулийн хүрээнд төсөл болгож УИХ руу оруулсан байгаа. НӨАТ дээр одоо энэ ААНОАТХ, Хувь хүний орлогын албан татварын хууль, Татварын ерөнхий хуультайгаа нийлээд цэвэр бүртгэл дээр суурилсан хууль болно. Монгол Улсын газар нутаг хаа байгаагаас үл хамааран орлого олж байгаа бүх цэгүүдийг бүртгэж, тэнд явагдаж байгаа ажил үйлчилгээ хөрөнгийн бүртгэл хийх хууль л даа. Макро эдийн засгийн ололтыг микро эдийн засаг буюу аж ахуйн нэгж, иргэд рүүгээ оруулах, дээр нь татварын шударга орчин бий болгох, бүгд нийгмийн ачааллыг жигд үүрэх гэсэн гол концепцтой хэлэлцэж байгаа. Харамсалтай нь, энэ асуудлыг манай УИХ-ын гишүүд арай олж харахгүй байсан.

-Гишүүдийн хувьд тухайлбал, Оюутолгой компанид илүү давуу эрх олгосон гэж шүүмжилж байсан л даа?

-Оюутолгой гэж яриад байгаа. ААНОАТХ-д хуучин 20 хэдэн тодорхой зүйл тусгачихдаг байсан. Тэр 20 гаруй зүйлийн хүрээнд л компаниуд зардал тооцох юмаа татвар ногдох орлогоос хасуулдаг байсан. Гэтэл амьдрал баян, бизнес, эдийн засгийн салбар олон төрлөөр явагддаг боллоо. Зөвхөн 20 хэдэн зүйлээр хязгаарлах нь өрөөсгөл болсон. Тиймээс хуулийн шинэчлэн найруулгад хэрвээ та зардал гэдгээ баталж чадах юм бол ямар аж ахуйн нэгж байх нь үл хамаараад татвар ногдох орлогоос тэр нь хасагддаг шинэ концепц орж ирсэн. Үүнийг бол хэсэг нөхдүүд улс төр болгож байгаа юм ажиглагдсан л даа. Гэтэл цаана нь одоо бид энэ татварын гурван хуулийг өнөө маргаашгүй оруулж батлуулж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхгүй бол 2014 оноос эхэлсэн том реформ зогсох гээд байгаа юм. Өнөөдөр нөөц, нөөц нягтлан бодох бүртгэл, аудитын хуулиуд 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс урагшаагаа явчихсан байгаа. Мөн түүнчлэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиуд зарим нь 2016, 2017 онд хэрэгжээд эхэлж байна шүү дээ. Татварын үндсэн орлого бүрдүүлдэг дөрвөн гол татвар л байдаг юм. НӨАТ бусад ААНОАТ, ХХОАТ гэтэл бид бусад хуулиа царцаачих юм бол энэ шинэчлэл зогсож байгаа юм.

-Татварын хуулийн шинэчлэлийг эсэргүүцэх шалтгааныг тэгвэл та хэрхэн харж байна вэ?

-Энэ бүртгэл дээр суурилсан шинэчлэлийг хэн их эсэргүүцэж байна гэвэл ийм үзэгдэл 2016 оны хавар болж байсан юм. Хэрвээ вэб сайт руу ороод харах юм бол миний нэг ярилцлага байгаа. Тухайн үед МАН “хулгайч худалчийг тэтгэхгүй шүү”  гээд 2016 онд бид НӨАТ-ын шинэчлэлийг хийх гэж байх үед эсэргүүцэж байсан. Сөрөг хүчин нөхдүүд байсан одоо энэ Ж.Мөнхбат нар НӨАТ-ын хар машин гээд бүр улс төрийн шоу хийж байлаа.  Би нам хамаагүй ярьж байгаа шүү. Ер нь манайхан сөрөг хүчин байх үедээ байгаа юмыг эсэргүүцэж л байх ёстой гээд ойлгочихсон тийм мунхаг асуудалтай байдаг юм. Нэг ёсондоо МАН-ын тэр нөхдүүд Ж.Мөнхбат оройлон оролцож байсан. Тэр үед тэгж НӨАТ-ын системийг унагах гэж баахан оролдсон. Гэхдээ энэ механизмын хойно би бол өөр юм хардаг. Одоо энэ НӨАТ-ын хоёр жил явсан үр дүнг унагах, дахиад бүртгэл дээр суурилсан татварын шинэ системийг бий болгохгүй байхыг хэн хамгийн их хүсч байна вэ гэхээр нэгдүгээрт, хуучин татвар төлдөггүй байсан этгээдүүд. Нэг ёсондоо манай зах зээлийн 30-аас 40 хувь татвар төлдөггүй этгээдүүд байлаа шүү дээ. Тэд дахиж ийм бүртгэлгүй, хяналтгүй, орлого олсон бол нуудаг тэр системийг үгүйлэгч нар буюу хөхиүлэн дэмжигч нар үүнийг устгахыг их оролддог юм. Хоёрдугаарт, энэ шинэ бүртгэлийн системээр НӨАТ бол бүртгэл дээр суурилсан систем болчихоод байгаа шүү дээ. Үүгээр бол нийтийн санхүүгээс хулгайлдаг хулгайч нар зогссон.  

Яагаад гэвэл нийтийн санхүүгийн бүх бүртгэлүүд нь бүртгэлийн систем дээр үндэслэгдээд бүгд ил болох юм. Гэтэл үүнийг хөхиүлэн дэмждэг, нийтийн мөнгөнөөс хулгайлдаг, нийтийн мөнгөнөөс авлига авдаг, нийтийн мөнгөнөөс тендер нэрээр хэсэг бүлэг улсууд буюу хувьдаа завшдаг этгээдүүд үүнийг бий болгохын эсрэг байгаад байгаа юм шүү. Яг сүүлийн гурван жилд энэ маш их ажиглагдаж байгаа.

-Ер нь нэлээд дээрээс эхэлсэн далайцтай ажлын төгсгөл нь татварын шинэчлэл юм байна гэж ойлголоо?

-Одоо бол Тендерийн хууль хэлэлцэх гэж байна шүү дээ. Ер нь сүүлийн дөрвөн жил үе үеийн Засгийн газар, Сангийн яамтайгаа танхим маань идэвхтэй ажиллаад орлого олж байгаа цэг болгоныг бүртгэдэг механизмийг бий болгочихсон. 2017 оны нэгдүгээр сарын 1-нд 1700 кассын машин байсан бол өнөөдөр 88 мянган кассын машин танд НӨАТ-ын талон хэвлэж өгч байна. Боддоо, 1700-аас 88 мянга болно гэдэг бол 40 гаруй дахин нэмэгдсэн байгаа биз. Одоо яг энэ систем дээр жишээ нь ААНОАТ хийгдэх гэж байгаа юм. Гэхдээ энэ бүгдийг цаад далд утгаар эсэргүүцэж байгаа улсууд байгаа шүү.

Нөгөө талаасаа бид орлогыг нь оруулж өглөө. Сүүлийн хоёр жилийн үр дүнгээр харж болж байна шүү дээ. Гэхдээ нэг муухай нь манай Үндсэн хуульд тэр нийтийн санхүүгийн хяналт байдаггүй юм. Үүнийг далимдуулаад УИХ, Засгийн газар үүнийг дур мэдэн зарцуулдаг. Эд нарын популизм, тэдний тойрогтоо өгдөг мөнгө, бурханлиг дүрд тоглодог мөнгийг бидний татвар төлөгч нар төлдөг байхгүй юу. Их л мөнгө оруулах хэрээр тэдэнд сайн. Тэгэхээр одоо бид бас буцаагаад татварын шинэчлэлийн хүрээнд энэ нийтийн санхүүгийн зарцуулалтыг хяналттай болгож байгаа. Энэ шинэ татварын системийн гол үндэс нь энд байгаа юм шүү.

Яг энэ концепцийн өөрчлөлт дөрвөн жил юу болов, сүүлийн 27 жилд манайх татварынхаа ерөнхий хуулийг одоо гуравдахь удаагаа солих гэж байна. Өмнө нь коммунист системд байхад иргэн өмчгүй, аж ахуй эрхэлдэггүй байсан. Хөдөлмөрийн харилцаа цэвэр төрийн мэдэлд байлаа. Манай 1992 оны Үндсэн хуулиар олж авсан, иргэндээ аж ахуй эрхлэх эрх, өмчийн эрх, захиран зарцуулах эрхийг өгсөн, энэ бүгдийг хангасан татварын системийн үйл ажиллагаа сүүлийн 27 жил бага багаар л бий болж байгаа байхгүй юу. Одоо энэ сүүлийн том өөрчлөлт бол цэвэр иргэндээ хандсан өөрчлөлт байгаа юм. Тэгээд тэр татвар өгдөг, авдаг, нийгмийн ачааллыг үүрдэг хариуцлага иргэнд өөрт нь ногдож байгаа. Гэтэл энэ нийтийн мөнгийг зарцуулдаг этгээдүүдэд хяналтгүй байлгах гэсэн зорилго одоо ч гэсэн агуулагдаад байгаа шүү.

-Одоо ингээд татварын багц хуулиас нэгийг нь үлдээчихээр таны яриад байгаа татварын шинэчлэл цаашаа явахгүй нь байна шүү дээ?

-Машинаар жишээд үзэхэд дөрвөн дугуй нь зэрэг явж байж энэ машин урагшаа явна. Бид нэг дугуйгаа дөрвөн жилийн өмнө засаад шинэ дугуй болгоод явж байгаа. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилийн бүх орлого тэлсэн. Үүнийг оройлон эсэргүүцэж байсан 2016, 2017 онд унагах гэж байсан нөхдүүд ч гэсэн ний нуугүй хэлэхэд одоо эндээс сүү саалиа аваад явж байгаа. Гэтэл дахиад нөгөө гурван дугуй болох гурван хуулийн нэгийг нь үлдээх юм бол нэг дугуй нь хагархай болно. Гурван дугуй хэчнээн цоо шинэ байгаад, зөв яваад тэр машин явахгүй л гэсэн үг шүү дээ. Тийм учраас одоо энэ бололцоон дээр хийж чадахгүй бол нэг талаасаа 2020, 2021 оноос наашгүй юм болж байгаа. Нөгөө талаасаа 2012-2016 оны сүүл хүртэл үргэлжилсэн энэ дөрвөн жилийн хямралыг энэ бизнесмэнүүд, энэ татвар төлөгчид, энэ малчин тариаланч нар л авч гарсан шүү. Төрийн эрх мэдэлтэн, мяндагтангууд яг татвараараа нэг нь ч хариуцлага хүлээгээгүй, нэг нь ч үүнд ганц төгрөгийн ч хандив өгөөгүй. Тэгээд энэ нийтийг хамарсан зөв систем бий болгох гэж байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хувьд нэг компани, эсвэл нэг салбар сонин биш. Бид сая Сангийн яаманд хийхдээ хүртэл албан ёсоор хэлж байсан. Наана чинь 50400 санал ирсэн шүү. Тэгээд Сангийн яаман дээр боогдсон шүү дээ. Санал болгон дээр тэд ажилласан. Би үүнд ялангуяа танхимын ганцхан бодлого бол салбарын ч юм уу, компанийн ч юм уу лоббитой аливаа нэг заалт, нэг онцгойлсон лоббиг хүлээн зөвшөөрөхгүй түүнд бол Сангийн яам нэг зарчмаар ажиллаарай гэсэн ганц ийм зарчим барьсан. Тийм учраас лоббидсон юм байхгүй.

Зарим гишүүдэд бичиг захиа янз бүрийн юм бүлэг улсууд, холбоодууд өгсөн байх шиг байгаа юм. Гэхдээ энэ бол тэр хүмүүсийн л хоорондын асуудал. Том системийн өөрчлөлт явагдаж байна шүү. Үүнийг битгий улдан чангаагаач ээ. Наад ААНОАТХ-ийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг харж байхад үүний өмнөх огцорсон Засгийн газрын этгээдүүд л голлон тоглолт хийж байна лээ. Уучлаарай та нар огцорсон чинь одоо манай татварын системийн өөрчлөлт, татвар төлөгч бид нарт ямар хамаатай юм бэ. Наад өш хонзонгоо өөр юмаараа аваач дээ.

-Зөвхөн татвар авахаас гадна татвар төлөгч, татвар хураагч хоёрын үүргийн зөрүүг арилгаж тэнцвэртэй болгох шаардлагатай талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдаж байсан санагдаж байна. Тэгэхээр төр зөвхөн татвараа бүрэн авдаг болохоос гадна хувийн хэвшилд бас ээлтэй зүйл байжээ гэж хараад байгаа?

-Ерөнхийдөө татварын онол, татварын эрх зүй, үүнийг дагаад татварын гүйцэтгэдэг үүрэг гэж байдаг. Энэ бол цэвэр иргэн, аж ахуйн нэгжээ хамгаалсан 1992 оныхоо Үндсэн хууль руу одоо л нэг юм очих гэж байгаа шүү. Өмнө нь ерөөсөө төр татвар авагчийн хувьд хүртэл буруу философиор явж ирлээ. “Төр байвал татвар байна, татвар байвал төр байна” гэж энэ маш буруу орчуулга шүү. “Улс байвал татвар байдаг, татвар байвал улс байдаг” юм. Ядаж латин хэлнээс нь бид буруу орчуулсан. Тэгээд төрийн талын бүх механизм үүрэгддэг, зандардаг, дарамталдаг байдлаар 20-иод жил явсан юм. Хоёулаа үр дүнг нь харья л даа. 2016 оны хоёрдугаар сарын 21-нд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль дууссан. Найман сар гаруй үргэлжилсэн. Энэ хуулиар 33 мянган компани 34.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил, үйлчилгээ, орлогоо ил гаргасан. Үүнээс тэгээд 27 жил төр татвараа авч байхгүй яасан юм.

Тэрбум ч биш 34.5 их наяд шүү. Энэ ажил үйлчилгээг хэн нуусан юм. Хэн нуулцсан юм. Манай энэ өмнөх систем болохгүй байгаагийн  тод илрэл, энэ. 2008 онд бас зургаан сар үргэлжилсэн татварын зарим хуулиуд Нийгмийн даатгалын шимтгэлийн хууль гэсэн бас нэг өршөөлийн хууль гарсан шүү дээ. Түүгээр бол 2200 компанийн 5.6 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ, орлого ил гарсан. Тухайн үедээ дөрвөн тэрбум ам.доллар байсан юм. Тэгээд энэ ил болгосон эрх чөлөө өгсөн юмнууд нь буцаагаад 2009 оны хямрал, 2012-2016 оны хямралыг давахад хэрэг болсон шүү. Дараа нь цэвэр хөрөнгө оруулалт болоод явчихаж байгаа.

Тэр үеэс хойш асуудлыг хэлээд одоо нэлээд аж ахуйн нэгж, иргэнээ хамгаалсан хуулиуд хийгдээд байгаа шүү. Энэ бол тийм систем. Түүнээс нэг зүйлээр онцгойлон оройлж хараад байх шаардлагагүй. Яг нарийндаа бол би бас судалдагийн хувьд баталгаатай тоо л хэлье. 2008 онд 2200 компани 5.6 их наядыг ил гаргасан дөрвөн тэрбум ам.доллар. Тухайн үед тэр яриад байгаа том компаниуд бүгд санхүүгийн тайлангаа шинэ болгочихсон шүү дээ. Гэхдээ тухайн үеийн компаниудын хоёрхон хувь ашигласан юм. 98 хувь нь ашиглаагүй. Дараа нь тэнцвэртэй бус ийм хуулиар дахиад дундаж давхарга алга болсон. Тийм учраас 2015 оны наймдугаар сарын 7-нд Эдийн засгийн ил тод байдлын хуулийг гаргаж бусдад жигд хэрэглүүлсэн байхгүй юу. Тэгэхээр манай энэ УИХ-ын гишүүд, одоо энэ эрх мэдэлтэй улсууд хууль гаргахаараа яагаад түмэн олонд таниулдаггүй юм. Түмэн олныг яагаад жигд хэрэглүүлдэггүй юм. Яагаад хуулийн шударга ёс, зөв ёсыг тогтооход оролцдоггүй юм бэ гэдэг тийм л асуулт надад байгаад байгаа. Тийм учраас одоогийн энэ өөрчлөлтийг битгий улдан чангаагаач ээ. Хэрвээ янз бүрийн асуудлууд байгаа бол хуулиа хэлэлцэх явцдаа хасаад л явчихаач. Өөрсдөд нь эрх нь байгаа шүү дээ гэж хэлээд байгаа юм.

-Хэдэн компани биш нийт олныг хамарсан системийн өөрчлөлт л ухрах нь тийм үү?

-Энэ хэдэн хөрөнгө оруулагчдыг эсвэл хэдэн том компанийг нэрлээд өнгөрөөх нь буруу. Цаана нь 157 мянган аж ахуйн нэгж байна. 1-9 хүнтэй 140 мянган компани бий. Малчин, тариаланчид гээд энэ гажиг татварын чинь системээс болж бүгд мөхөл рүүгээ явж байна шүү дээ. Хэрвээ тийм л зөв байсан бол тэр ил тодоор тийм их тоо гарахгүй шүү дээ. Тэгэхээр систем буруу байгаа болохоор системээ янзлах гэж оролдлогууд хийж байгаа юм шүү. Уг нь энэ систем дээр нэлээд тоглож байсан улсууд наад дотор чинь хэд хэд байгаа. Гэхдээ яагаад цэвэр зөв системийн төлөө явахгүй байгаа юм. Аль эсвэл бохир хуучин системээрээ байх юм уу. Авлига авдаг, нөгөө тендер аргалж болдог, нийтийн санхүүг дарга нар дур мэдэн эдэлж болдог тийм хэлбэрээр үлдээх гээд байгаа юм уу. Надад бол ийм л асуулт бууж байна.

НӨАТ-ын системийн ололтыг би ганцхан тоо хэлье. 2016 онд бид 207 сая талон хэвлээд ойролцоогоор 35 их наяд төгрөгийг тэмдэглэсэн байгаа. 2017 онд 247 сая талон хэвлээд ойролцоогоор 52.6 их наядыг тэмдэглэсэн байгаа. Уучлаарай наад хоёр тоо чинь 20-иод их наядаар зөрж байгаа биз. Бид ийм л орлогоосоо авч чаддаггүй, бүртгэдэггүй байсан ш дээ. Өнөөдөр нийгмийн ядуу байгаа, иргэний ядуу байгаа, эмч багш нарын цалин ийм ядмаг байгаагийн гол алдааг нь төр өөрөө хийж байгаа байхгүй юу. Ийм татварын орлогоо авч чаддаггүй үе үеийн төр байгаад яах юм тэгвэл. Тэгээд бас өмнө нь татвар өгч байгаа хүнийхээ итгэл үнэмшил, эрх чөлөөг нь хамгаалсан тийм систем хийгээгүй л байсан байхгүй юу. Одоогийн систем том хөрөнгө оруулалтуудыг улдан чангаадагаас гадна компаниудыг жижиглэдэг, бага байлгадаг. Монгол компани давжаа байдаг, монгол хүн бол өмчгүй аль болох тийм ядарсан, ядуу байх систем байгаа шүү, ний нуугүй хэлэхэд. Өнөөдөр монгол хүн, монгол аж ахуйн нэгж бий болгосон баялгаа улам өсгөөд, хөрөнгө оруулаад, тэр хийсэн баялгаасаа бахархал болгоод нийгмийнхээ иргэнийхээ хувьд тэр битгий хэл дэлхийд бахархуулаад явах ямар ч бололцоо өнөөдрийн системд байхгүй байсан.

-Одоо тэр хэвээрээ үргэлжлэх нь?

-Тийм л сонирхолтой байх шиг байна. Хэрвээ системээ ингэж халж болохгүй бол жаахан зөвлөгөө авч болно шүү гэж байгаа. Өнөөдөр татвар төлөгч нар лав л төрд ямар ч гай тариагүй. Чин шударга байя л гэж байна шүү дээ.

                                                                                                                             Ж.Энхсайхан 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (103.57.95.85)
    hugiin muu hoshnogiin amsaraa tatvariin urshuul yu bolson be .jijig aj ahiun tatvar hebeereel bgaa shvv dee .hugiin muu hoshnogiin amsaraa muu luivarchaan jijig aj ahuin tatvariin urshuul yu bolson be .zuvhun luivarchidiin idsen uusniig 34 ih nyadaar urshuusun herni jijig aj ajuin tatvariin uriig yagaad urshuuhgvi geed bgaa yum be .
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • ЗочинZIKA (103.206.195.28)
    ТОО,МООНЫ БАГШААА Л ХИЙ ЛХАГЖААВАА
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • БОЛД (103.206.195.28)
    2008 ОНД 2200 БИШ 22000-Н АЖ АХУЙН НЭГЖ ОРЛОГОО ИЛ БОЛГОСОН ЮМ АЦАА
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
    • bitgii hutc luibarchid uursdiiguu urshuusun huuli bolson . harin 34 ihnaydiig il bolgoj huraaj avaad ih ur 2iig darah estoi baisan
      2018 оны 06 сарын 18
  • АНАНД (103.206.195.28)
    ЭНЭ НОВШ ЮУ МЭДНЭЭ
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.219.10)
    оюу толгойг дэмжисэн төслийг буцаалаа гээд уурлаад байгаа юм уу муу гадны гар хөл болсон новш
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.219.11)
    hoshnogoo chi bitgii hudlaa yariachee .yamarch jijig aj ahuin negj urshuuld hamragdaagvi shvv dee . ur heveeree baigaa shvv dee .
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.124.21)
    Лхагважав дарга зөв ярьжээ. Баярлалала. хааяа ч гэсэн ингээд бизнес эрхлэгчдээ дэмжиж бай л даа кккк
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Татаарын Байкала (202.179.26.163)
    ТАРХИ УГААГЧ
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
    • Төрийн албан хаагч шимэгч хорхой! Өөрөө л өөдлөх сонирхолтой...
      2018 оны 06 сарын 17
  • Татаарын Байкала (202.179.26.163)
    ТАРХИ УГААГЧ
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.161.9)
    Энэ залуу зөв шударга хүн нөат -тэй болгосон ман энэ хүнийг ерөнхий сайд болговол сайн юмсан .хүрэлсүх ман намын даргаа хийгээд лхагважавыг ерөнхий сайд болговол маны нэр хүнд суга өсөөд 20онд орно шүү даанч манд сийрэг толгойтон тун ховор юм.сү бат болд энэ лхагважаыг хэн ч биш болгох гээд мандаа элсүүлсэн.олон олон сайхан залуучуудыг ман элсүүлж хэн ч биш болгодог муухай нам.харин энэ лхагважав зөв хүн тэсч үлдсэн гэж харагддаг.
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • Amjilt (202.21.106.149)
    Zov bodoltoi zalyy shyy, Amjilt xysie
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.181.192)
    Үнэн үнэн Их Хуралд байдаг компанитай гишүүд эсэргүүцээд үг хэлээд орилоод байгааг ард түмэн хараарай!!!!!!!! Монгол Улсаа бодох сэтгэл алга!!!!!!!! компанитай гишүүд зөвхөн өөрсдийнхөө Компаниа хамгаалах өөртөө ашигтай хууль гаргах гэж зүтгэж байна
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    zov zov temzeed baigaarai, yneheer toriinhon l ediin zasgiig unagaaj baisan. 76 odoo , tor odoo utaanii asuudal, ger horoololiin asuudlaa l yanzal ,,,,!!!!!!!!
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.120.204)
    Тэр Билигт гишүүн энэ тэр
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК