Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтбаатар: Олон улсын судалгааны төв нь Засгийн газар хоорондын байгууллага

2018-6-18
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

 

-Монгол Улсад төвтэй анхны олон улсын байгууллага Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-ийг албан ёсоор нээлээ. Энэ  ямар ач холбогдолтой байгууллага вэ?

-Монгол Улсын Засгийн газар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг санаачлагч, үүсгэн байгуулагч бөгөөд хүлээн авагч орны хувьд өндөр ач холбогдол өгч байна. Тус төв нь Монгол Улсад төвтэй гэдгээс гадна Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын анхны Засгийн газар хоорондын байгууллага гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Иймд бидний хувьд түүхэн үйл явдал юм. Далайд гарцгүй хөгжиж байгаа нийт 32 орон байдаг. НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна. Түүнчлэн Дэлхийн банкны тайлангаас харахад далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй хоёр дахин өндөр байна. Тус судалгааны төвийг байгуулсан нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын онцгой хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэсэн хөгжлийн бодлого боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, олон улсын түвшинд эрх ашиг, байр суурийг нь хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой юм.

-Яагаад Монгол Улсад төвөө байгуулахаар болсон  юм бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 онд Гавана хотод  болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дээд түвшний уулзалтын үеэр тус бүлгийн орнуудад тулгарч буй асуудлаар судалгааны ажил хийх, олон улсын худалдаа, ялангуяа Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах, эдгээр орны хүний хөгжлийн түвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай санаачлагыг гаргасан. Улмаар төвийг байгуулах асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол, шийдвэр болон олон улсын холбогдох хурлын баримт бичгүүдэд тусгаж, бүлгийн орнууд болон бусад хамтрагч, НҮБ зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгийг авч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус төвийн шавыг тавьсан юм.

2012 оноос Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Түр нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, Монгол Улсын Засгийн газраас тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан нэг сая ам.долларыг хандивласан. Мөн өнгөрсөн хугацаанд тус төвийг боловсон хүчин, байраар хангах зэрэг захиргаа болон үйл ажиллагааны зардалд нэмэлт нэг сая орчим долларыг зарцуулаад байна.

-Тус төвийг үүсгэн байгуулах санал санаачлага анх таниас гарсан гэж ДГХБО-ын ОУСТ-ийн гүйцэтгэх захирал мэдээлсэн. Та энэ талаар тодруулахгүй юу?

-2006 онд би Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Манай  улс НҮБ-ын хүрээнд мөн ДГХБО-ын бүлгийнхээ хүрээнд ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Миний бие өмнө нь Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд судалгаа хийж тодорхой судалгаа болон зарим дүгнэлтүүдээ олон улсын хэмжээнд нийтлүүлж байсан. Тэр үед миний харж байснаар жижиг орнууд, нэн ялангуяа ДГХБО дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс хангалттай ашиг хүртэж чадахгүй мөн яриа хэлэлцээ өрнүүлэхэд чадавхи болон ул суурьтай судалгаа, дүн шинжилгээ дутмаг бөгөөд байгаа судалгаанууд нь аль нэг хөгжсөн орны эсвэл НҮБ-ын системийн байгууллагаас гаргасан яг далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хүндрэл бэрхшээлийг онцгойлон авч үзээгүй барууны орнуудын өнцгөөс харж гаргасан судалгаанууд их байсан үе. Энэ нь яагаад ийм учир дутагдалтай байсан бэ гэхээр яг ДГХБО-ын өмнө тулгарч буй саад тотгор болон сорилтыг даван туулах оновчтой бодлого боловсруулахад нэмэр болохуйц зөвлөмжүүд гардаггүй, харин хөгжлийн бодлогыг ерөнхийд нь авч үзсэн судалгаанууд их гардаг байсантай холбоотой юм. Ингээд тухайн үед ДГХБО хөгжлийн бодлогоо боловсруулах, олон улсын худалдааны сүлжээнд илүү идэвхтэй оролцохын тулд нэгдүгээрт олуулаа нэгдэж байр суурь, хүчээ нэгтгэх ингэхийн тулд олон улсын чанар чансаа сайтай судалгаатай байх үүднээс ДГХБО-ын төлөө ажилладаг олон улсын хэмжээний өөрийн гэсэн судалгааны төвтэй байх нь оновчтой юм байна гэж үзэж энэхүү саналыг  боловсруулж байсан. Дараа нь би ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ирээд энэ ажлыг мөн урагшлуулах боломж олдсон юм.

-Тус судалгааны төв нь НҮБ зэрэг олон улсын байгууллагын түвшинд үйл ажиллагаагаа явуулна гэж ойлголоо. Зөв үү?

-Тийм ээ. Байгууллагын нэр нь судалгааны төв гэж байгаа ч бусад олон улс байгууллагын адил статустай юм. Тус судалгааны төвийн Түр нарийн бичгийн дарга нарын газар нь 2012 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд бүлгийн орнуудад ач холбогдол бүхий сэдвээр 10 гаруй судалгааны ажлыг боловсруулж гишүүн орнуудын хүртээл болгоод байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогоор Монгол Улсыг оруулаад нийт 12 улс  соёрхон баталсан. Үүнд Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп зэрэг улс багтаж байна.

Олон талт хэлэлцээр 2017 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсноор түүнд оролцогч 12 гишүүн орон Захирагчдын зөвлөлөө байгуулж, анхдугаар хурлаа Улаанбаатар хотноо энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр хийлээ. Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурлаар Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны ерөнхий зарчим, дотоод журам, байгууллагын бүтэц болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан.

-Энэхүү судалгааны төвийн нээлтийн хурлын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Энэхүү түүхэн хурал Улаанбаатар хотноо зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус хуралд УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Балба Улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявали, Бутан Улсын Гадаад хэргийн сайд Лёмпо Дамчо Доржи, Замби Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Брайан Мушимба, Казахстан Улсын Гадаад хэргийн дэд сайд Ержан Ашикбаев, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нэн буурай, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч хатагтай Утоикаману зэрэг өндөр албан тушаалтнууд, Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөл бүхий нийт 60 гаруй төлөөлөгч оролцсон нь олон улсын нийгэмлэгээс тус судалгааны төвд өгч буй өндөр ач холбогдлын нэг илэрхийлэл гэж үзэж байна.

Хурлын үеэр “ДГХБО-ын Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эдийн засгийг төрөлжүүлэх нь”, “Мэдээлэл харилцаа холбоо болон ДГХБО”, “ДГХБО-ын тээврийн салбарт тулгарч буй бэрхшээлүүд болон боломжууд” зэрэг сэдэвчилсэн хуралдаанаар үндсэн илтгэлүүдийг сонсч, Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон. Судалгааны нээлтийн бага хурлаас “Улаанбаатарын тунхаглал”-ыг хэлэлцэж баталсан. Мөн Судалгааны төвийг албан ёсоор нээж, тууз хайчлах арга хэмжээ болсон.

-Тус төв цаашдаа  хэрхэн үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын анхны Засгийн газар хоорондын байгууллага болох Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд гишүүн орнуудын үүрэг оролцоо нэн чухал гэдэг нь ойлгомжтой. Гишүүн орнуудын улс төрийн болоод санхүүгийн дэмжлэг уг байгууллагыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Иймд тус олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд болон донор, олон улсын байгууллагууд нягт хамтран ажиллана. Манай Засгийн газар цаашдаа тус төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно.

В.Саран

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • З.үүд (1.25.113.193)
    Өвөр монгол руу хурдан морь унаач хүүхдүүдийг маш олоноор нь авч морь унуулж байгаад анхаар.Цогтбаатар аа. Хүүхдиин эрх эрүүл мэнд амь насанд аюултай нөхцөл үүсээд олон жил болж байна. Монгол хөвгүүдээ хайрлаж хамгаалцгаая Хүүхдийн эрх ашигийг хамгаалах байгууллагуудаа...
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (1.25.113.193)
    Дотооддоо наад ГХЯ аа ярьж цэгцэл. Цус ойртсон яамаа цэвэрлэж шинэчилж цэвэрлэ.. Үүдээр хөөгөөд гаргахаар тооноор ороод ирдэг Хөх хотын дэд консул Золзаяа чинь иргэддээ үйлчлэхгүй цамцыг нь ураад хөөж гаргаж байгаа бичлэг Хятадын сайтуудаар тарчихаад байна. Энэ этгээд Эрээний консул 1.5 жил ажиллахдаа ноцтой алдаа завхралууд гаргаж хөөгдөөд 2 сарын дараа эргэж Хөх хотод авилгалаар томилогдчихсон.одоо бас л Гадаадад Монгол улсынхаа нэрийг баастай хутгаж явна. Мөнхэрдэнэ консултойгоо хамт.
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • ГХЯ (1.25.113.193)
    Нэг л их гадаад дүрэм ярьсан хүн
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК