Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна

2018-6-18
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой ярилцлаа.

    -УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөлгөөн зохион байгуулсан. Ямар утга агуулгатай арга хэмжээ болж өнгөрөв өө?

      -НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” гэсэн бодлогын том баримт бичиг баталсан. Энэ нь дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдэж, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичгийн нэг юм. Дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент манлайлан ажиллаж, хувь нэмрээ оруулах ёстой гэж орон орны парламентчид үздэг. 

   Энэ үндсэн дээр УИХ-ын санал, санаачилгаар Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөлгөөнийг “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдвээр зохион байгууллаа. Энэ арга хэмжээг бид НҮБ-ын Хүн амын сан, Азийн Хүн ам ба хөгжлийн нийгэмлэг, Гэр бүл төлөвлөлтийн олон улсын холбоотой хамтран  зохион байгуулсан.

      - Хэчнээн орны парламентын төлөөлөл оролцсон бэ?

     -Япон, БНХАУ, Малайз, Монгол, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны парламентыг төлөөлсөн 33 гишүүнээс гадна хүн ам, хөгжлийн асуудлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтэн гээд 60 орчим хүн оролцлоо. 

     -Бүсийн орнуудын парламентын төлөөллүүд чухам ямар асуудалд гол анхаарлаа хандуулж байна вэ?

    -Зөвлөлгөөнөөр Азийн улс орнуудын тулгамдсан асуудлууд болох хүн ам зүйн насжилт, төрөлт, залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчид бололцоогоо дайчлах, хяналт тавих, хуульчлах гэх мэт асуудлуудыг хамарсан үндсэн дөрвөн чиглэлээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

    Дэлхийн хүн ам XX зуунд төрөлт ихтэй байсан бол XXI зуун гарсаар  буурч насжилт нэмэгдэж байгаа, одоогийн байдлаар төрөлт нь нас баралтаа нөхөх түвшинд байгаа ч яваандаа улам буурна гэдгийг парламентчид онцолж байна. Хүн амын насжилт өндөр болсноор татвар төлөгчдийн тоо буурч, нийгмийн даатгалын тогтолцоонд дарамт учруулах зэрэг сөрөг үр дагавар үүсэх учраас энэ өөрчлөлтөд одооноос бэлтгэх хэрэгтэйг чухалчилж байсан.

    Төрөлт буурсан нь байгаль орчны доройтол, насжилттай холбоотой учраас хүн ам зүйн бүтцээ өөрчлөхийн тулд төрөлтийг нэмэгдүүлэх алхмуудыг хийх шаардлагатай. Нийгмийн идэвхтэй хүн ам буюу залуучууд олонтой Монгол мэт улс орнууд хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, түрүүлж харснаар ирээдүйд тохиох бэрхшээлийг хүндрэлгүй даван туулж чадна гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ байгалийн баялгийн ашиглалтын орлогоос сан үүсгэж, сангийнхаа эх үүсвэрийг ирээдүйд чиглүүлж зарцуулах нь оновчтой болохыг онцолж байсныг хэлмээр байна. 

    -Зөвлөлгөөнөөс Тунхаг бичиг баталсан гэсэн. Энэ талаар тодруулж хэлнэ үү?

     -Зөвлөлгөөнөөр баталсан "Улаанбаатарын тунхаг" баримт бичигт дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн үүрэг, оролцоог бататгах зорилтууд, цаашид анхаарвал зохих чиглэл, үйл ажиллагаа туссан. 

      Энэ тунхаг бичиг 2018 оны 11 дүгээр сард болох НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын VII бага хурлаас гарах үндсэн баримт бичгийн суурь болно гэдгийг НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид онцолж байна лээ. Мөн 2019 оны 4 дүгээр сард Нью-Йорк хотод болох НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн комиссын ээлжит хуралдааны үеэр тэмдэглэх Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Олон улсын бага хурлын 25 жилийн ойн арга хэмжээнд танилцуулж, хэлэлцүүлэх юм билээ.   

    -Зөвлөлгөөнд оролцож үг хэлсэн Ази, Номхон далайн бүсийн парламентын төлөөллүүд Монгол Улсын парламентын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж буйг тэмдэглэж байсан нь таатай санагдсан шүү.

    -Тийм ээ. Оролцогч орнуудын төлөөллүүд энэ удаагийн зөвлөлгөөний ач холбогдлыг онцгой чухалчилж байсан. Мөн парламент хоорондын харилцаа, парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн интеграцчилал, улс төр, аюулгүй байдлын үйл явцын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Энэ чиглэлээр манай УИХ, Тамгын газрын сүүлийн жилүүдэд гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн нь надад ч таатай байсан.

Өнгөрсөн жил Монгол Улс ОУПХ-ны (Олон Улсын Парламентын Холбоо) Ази, Номхон далайн бүлгийг даргалж, УИХ-ын дарга М.Энхболд хуралдааныг удирдаж байлаа. ОУПХ-ны шугамаар зохион байгуулсан арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, манай гишүүд хэд хэдэн санал санаачилгыг дангаараа болон бусад орны гишүүдтэй хамтран дэвшүүлсэн нь бодлогын баримт бичгүүдэд тусгалаа олсон. ОУПХ-ны Хүний эрхийн хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдоод байгаа. Энэ мэт цөөнгүй жишээ дурдаж болно. 

     -Манайх олон улсын томоохон арга хэмжээ тэр бүр зохион байгуулдаггүй байсан. Техникийн, чадавхийн гээд бидний боломжоос давсан шаардлага тулгардаг гэж ярьж байхыг сонссон. Гэхдээ бас ч хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулчих шиг боллоо. 

     -Бид бусдаас дутуу гэдэгтэй чинь санал нийлэхгүй байна, уучлаарай. Нэг биш арга хэмжээ зохион байгуулж, өндөр үнэлгээ авсан. Бид туршлагажиж, үнэ цэнэ, чадавхи хуримтлуулж байна. Манайх бусдаас юугаараа ч дутуугүй. Олон улс, бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээг өөртөө зохион байгуулах нь бидний үнэлэмжийг өсгөнө үү гэхээс бууруулахгүй. Зардлын л асуудал гардаг. Зөв зохион байгуулбал бага зардлаар том арга хэмжээ ч зохион байгуулж болно. 

     Энэ удаагийн зөвлөлгөөн гэхэд сүүлийн хоёр жилд УИХ-аас зохион байгуулсан олон улсын чанартай хоёр дахь томоохон арга хэмжээ юм. Өмнө нь 2016 онд Ази, Европын дээд түвшний XI уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан.

    Ирэх оны эхний хагаст бид Ази, Номхон далайн бүсийн парламентчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

    Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Тухайлбал, дэлхийн улс орны парламентуудтай. Ямар улс байхаас үл хамаараад орон орны хууль тогтоох байгууллагуудад тохиолддог зовлон бэрхшээл нь үндсэндээ ижил. Тулгамдсан асуудал, зорилго чиглэл ч адил. Тиймээс Монголын парламент тэдэнтэйгээ хамтарч, хүчээ нэгтгэж, бие биедээ тус дэм болж ирээдүйг зорих ёстой. “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг шиг “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим дэлхийн хууль тогтоогчдын шинэ эрмэлзэл тэмүүлэл болж байгааг ярилцлагынхаа төгсгөлд тэмдэглэе.

     

                                                          Ярилцсан Б.Энхболд

                                                          Эх сурвалж: “Өдрийн сонин” 2018.06.18. Дугаар 123(5966)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • МОНГОЛЫГ ГУДАРСАН ЯВДАГ ХҮЗҮҮГҮЙ ХҮҮР элбэгээ (150.129.140.204)
    бас дахиад нэг АСЕМ ууу..............
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.190.37)
    Юун мангар царайтай юм бэ
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • с (202.72.245.122)
    тус тусынхаа улсын эрх ашгийн төлөө биз дээ их хөөрөх юм
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК