Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлэг албан ёсоор 64, албан бусаар 63 боллоо

2018-6-20
0
ЖИРГЭХ

 

Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Д.Гантулгыг чөлөөлснөөр УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор 64 суудалтай болж байна. Бүтэн жил үргэлжилж УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө хоёр удаа өгч, түтгэлзүүлэх асуудлыг нь нэг удаа хэлэлцэж байж УИХ-ын гишүүн асан Д.Гантулга парламентыг орхилоо. Өөрийнх нь ярьсанаар улс төрийн тоглоомын золиос болсон уу эсвэл үнэхээр хэрэг хийсэн үү гэдгийг тогтоох нь хууль хүчний байгууллагуудын асуудал болж үлдлээ. Уг дуулиантай асуудлын араас бас нэг үйл явдал болсон нь өнгөрсөн баасан гаригт УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэл байв. Тэрбээр АТГ-т байцаалт өгч гарч ирсэн даруйдаа “Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ” гэв. Мөн “Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч, нийтийн сонсгол хийснийх нь төлөө гишүүдийг дуудаж байцааж байна. Хувь хүнийхээ хувьд өнөөдөр тэвчээр алдагдаж байна. Би Төрийн ордонд маш удаан хугацаанд хашгирсан, хэлсэн. Хаврын чуулганаас өмнө энэ асуудалд цэг тавихгүй бол олон нийттэй, иргэдтэй, төрийн бус байгууллагуудтай нийлж, шударга ёсны тэмцлийг орон даяар эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаан суухгүй” гэж байлаа.

УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн нь УИХ дахь МАН-ын бүлгийг албан бусаар 63 болголоо. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-д УИХ-ын бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 10.2-д “Дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно” гээд нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, хүндээр өвчилсөн, ҮХЦ огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан шалтгаануудыг дурдсан байна.

Өнөөгийн УИХ-ын даргын хувьд дээрх бүх шалтгаан хамаарахгүй. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулдаг юм гэхэд маргааш нь л Засгийн газар огцорно. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хөндөж тавихын хамгийн аюултай тал нь Засгийн газрыг огцруулж ч мэдэхдээ байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн 33, 32-оороо хуваагдаж У.Хүрэлсүхийн удирдсан тал Засгийн газраа огцруулсан нь оны өмнөхөн л болж өнгөрсөн явдал билээ. 33 бүлэг нь АН-ын дэмжлэгийг авч байлаа. Өнөөдөр Д.Гантулга чөлөөлөгдсөнөөр хүчний харьцаа 32:32 болон тэнцээд байгаа. 2020 оны сонгууль ойртох хэрээр сөрөг хүчний хувьд эрх баригчид хоорондоо муудалцаж, нэг нэгнээ унагааж гадна талдаа муухай харагдах тусмаа сайн. Энэ өнцгөөс нь бодвол УИХ-ын даргыг оролдсон ямар ч явдал Засгийн газрын уналтаар дуусах юм. Нэг үгээр сайн, муу гэхээсээ илүүтэй УИХ дахь 64 бүлгийг хоёр тэнцүү хүчин нэг еэвэнгийн хоёр дугуй билээ. Тиймээс Д.Гантулга чөлөөлөгдсөн нь УИХ дахь МАН-ын бүлгийг 64 гишүүнтэй болгосон бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэдэг мэдэгдэл албан бусаар 63 гишүүнтэй болгож байна. Дашрамд сануулахад, УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлтийн төсөл өдгөө чуулганаар яригдаж байгаа. Түүнд дурдсанаар нэг чуулганы хугацааны гуравны хоёрт ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авахаар тусгаад байгаа юм.

 

Ж.ЭНХСАЙХАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.190.40)
    ENE TOO hend hamaatai yum beee?! ZUGEER L AJLAA HII, ARD TUMEND UILCHIL!, uur yum baihgui, baih ch esgui! Ta nariig too, suudliin araas tolgoigoo gashilga gej naad tanhimd chini ochuulaagui, tegj ochuulah ch ugui! UNDUR ES ZUITEI BAIJ UHAMSAR GARGA l daa!!!! Tegne gej bidnees tomilolt avsanaa YAMAGT sanaj ajil!!! Uls oron nuden deer salganaad, samragdaad bna sh dee! Eniig gantshan ard tumen olj haraad, yas mahandaa mederch tuulaad bgaa yum shig haragdaad, sonsogdood bval DUUGUI L ARD OLNII UGEND ORood ajlaa yavuul l daa!!! Herees hediin heterchiheed bna sh dee!!! Yaaj daraa ni zuv golidroloo olj, barij avah bolj bna ve?!?!?!
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    М.Энболд 60-тэрбумын толгойлогч нь энэ хүнийг төрийн хуулиар биш цэргийн хуулиар шийтгэх хэрэгтэй .Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн хүн иймд цаазын ял өгөө
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.186.95)
    Enkhbold uuruu ogtsrohgui bol ih hurliig taraaya
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.167.54)
    Оюунэрдэнэ өөрөө зайлдаа.МАН-г жинхэнэ бутаргаж байгаа нөхөр.Угаасаа Баттулгыг дэмжээ биздээ.Баатар ахтайгаа хороо найруулаад явж байвал болно.Өөр хийж чадах зүйл байхгүйн үнэн.Одоо харин Хүрэлсүхийн ЗГ огцрох нь үнэн болжээ
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • СОЛО (202.21.127.169)
    М.Энхболд сайн дураараа хэзээ ч огцорохгүй тул энэ хүнийг хүчээр авч хаях хэрэгтэй. Монгол Улсад болж буй муу муухай бүхэн энэ хүнтэй холбоотой. Тэр улс төрийн зөвлөх гээд байгаа нөхөр Гүнбилэгт бол бууны нохой нь байгаа тул 60 тэрбумыг хүчингүй болгож байгаа юм. ИЙМ БУЗАР АМЬТДАД УИХ-Д БАЙТУЙГА МОНГОЛД БАЙХ Ч ҮНДЭС БАЙХГҮЙ. ТЭР ШУДАРГА ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ НАР АМАА ҮДҮҮЛСЭН ЮМ ШИГ ЯВЖ Л БАЙНА. ИЧЭЭЧ ТА НАР. ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ. БҮҮ ШАНТРААРАЙ.
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК