Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: Бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар хийж залилагчдыг энэ хуулиар зогсоолоо

2018-6-21
0
ЖИРГЭХ

Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн М.Билэгт газрын харилцааны бодлого нэгдмэл байх тухай ярьсан бөгөөд энэ асуудлаар ажлын хэсгийн байр суурийг сонирхсон юм. Түүний асуултад  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ийн хариулсан.

Газрын харилцааны бодлогыг нэгдсэн бодлого, арга зүйгээр удирдах ёстой гэдэг М.Билэгт гишүүний зарчмын байр суурийг талархан хүлээн авч байгаа. Манай улс 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэдэг харилцааг зохицуулсан. 2002 онд Газар өмчлөлийн тухай хуулийг баталсан. 1996 онд орон сууцаа өмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэг сая орчим орон сууц улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Нэг сая орчим газар өмчлөх, ашиглах эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Эдгээр бүртгэл тус тусдаа, өөр сайд, яамдын эрхлэх асуудлын хүрээнд зохицуулагдсан байна. Манай улс нүүдэлчин соёлын уламжлал, иргэншил, түүхтэй. Тэр утгаараа газар дээр гэрээ бариад, дуртай үедээ буулгаад нүүгээд явчихдаг. Газар ба газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн харилцааны уламжлалт суурь ойлголт багатай байсан. Энэ хүрээндээ ч гэсэн газар ба орон сууцаа тус тусад нь бүртгэж явжээ. Одоо бол боломжгүй болсон.

Тухайлбал, өнөөдөр нийтийн орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц худалдаж авч байгаа иргэн өөрт ногдох хуваарьт газраа эзэмшихгүй байгаа. Тухайн орон сууц нь газар хөдлөлтөд өртвөл яах ва, гал түймэрт өртвөл яах вэ, хуучирч элэгдээл муудвал яах вэ. Бүх амьдралынхаа турш зээл аваад ирээдүйн амьдралаа барьцаалаад орон сууцтай болж байна, иргэд маань. Тэр хөрөнгийг баталгаажуулж, бүртгэж хамгаалах эрх зүйн орчинг бий болгох шаардлага үнэхээр байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагалдаж байгаа тогтоолын төсөл дээр Иргэний хуульд нийцүүлээд газрын харилцааны тухай хуулийг оруулж ир гэдэг үүрэг Засгийн газарт өгөгдөж байгааг талархан хүлээж авч байна.

Яагаад гэхээр М.Билэгт гишүүний хэлсэнчлэн тусгай хамгаалалттай газар нь Байгаль орчны яам, бэлчээрийн газар нь Хөдөө аж ахуйн яам, уул уурхайн лиценз нь Уул уурхайн яам, эрхийн бүртгэл нь Хууль зүйн яаманд салбангид байдлаар бүртгэл мэдээлэлтэй явдаг. Үүнээс улбаалсан зөрчил, давхцал, мэдээллийн зөрүү нь иргэдийг ихээр эрсдэлд оруулж байна. Үүний цаана авлига нуугддаг. Үүнийг хууль эрх зүйн орчноороо цэгцэлж зохион байгуулалтад оруулна. УИХ-ын тогтоолын төсөлд энэ асуудлыг намрын чуулганд оруулж ир гэсэн үүрэг өгөгдөж байгаа. Энэ чиглэлээр Засгийн газрын холбогдох яамдууд эрчимтэй ажиллаж, УИХ-аас өгсөн даалгаврыг хэрэгжүүлж ажиллана гэж бодож байна. Ер нь бол энэ хуулийг дагалдаад бас нэг зарчмын асуудал орж ирж байгаа нь цаашдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдийг залилан мэхэлдэг гэмт хэрэг байхгүй болно. Энэ хууль батлагдсанаар залилагчид гэмт хэрэг үйлдэж чадахгүй болно. Яагаад гэвэл, газар ба үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчилж, барьцаалсан байгаа бүх мэдээллийг ил тод болгож байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийг эрсдэлээс хамгаална. Тодруулж хэлэхэд, хэн нэгэн хуурамч үнэн эсэх нь мэдэгдэхгүй нэг гэрчилгээ барьчихаад зарах гээд, барьцаалах гээд байгаа асуудал байвал нээлттэй мэдээллийн санд ороод үнэхээр тэр хүний нэр дээр байна уу, үгүй юу. Барьцаалагдсан байна уу, үгүй юу. Бусад банк, санхүүгийн байгууллагын барьцаанд байна уу, үгүй юу гэдгийг нээлттэй харах боломжтой болж байна. Энэ хэрээрээ иргэдээ бид эрсдэлээс хамгаалах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт гарч байсан луйврууд энэ хуулийн ачаар зогсч, иргэдээ бид хамгаалах боломжтой болж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.72.245.198)
    Зөв шүү,
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.23.217)
    ДОРНОД АЙМГААС 2020 ОНД УИХ-Д ДЭВШЭЭД СОНГОГДОХ ХҮН ДЭЭ, НО-Г ДАХИН СОНГОХ ХЭРЭГГҮЙ, ИТХ-Д ЭНЭ ХЭДЭН ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ЧЕНЖЭЭС ӨӨР ХҮН СОНГОХ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 13 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 21 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК