Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр хувийн хэвшилтэй хамтарч мэргэшсэн ажилтан бэлтгэх талаар зөвлөлдөв

2018-6-18
0
ЖИРГЭХ

Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөний эхний шатыг Налайх дүүрэгт зохион байгуулсан бол хоёр дахь зөвлөгөөнийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан юм.

Манай улсад Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын 80 хувь нь их, дээд сургуульд суралцдаг бөгөөд тэдний 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чаддагүй байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээл мэргэжилтэй боловсон хүчний хомсдолд орж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны тэнцвэрт байдал алдагдаж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллага нь хэлдэг. Энэ нь цаашлаад ажилгүйдэл, ядуурал үүсэх гол шалтгаан болж байгаа аж. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг тэргүүлэх зорилтынхоо нэгээр тавьсан байна. Энэ үүдээс нийгмийн түншлэлд суурилсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх арвин туршлагатай ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр бүх оролцогчдыг хамруулан мэргэжлийн боловсролын салбар дахь сургалтын чанар, нийгмийн түншлэлийн сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулав. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэргэжлийн боловсрол сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах, төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Өмнөговь политехникийн коллежийг гагнуур, автомашин механик, хүнд машин механикийн засварчны чиглэлээр төрөлжүүлэн чадамжийн төвүүдийг бий болгон хөгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ур чадварыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 25 хүртэлх мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжүүлэн, тухайн мэргэжлийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн гурван төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Тодруулбал, барилгын мэргэжлийн чиглэлээр Барилгын политехник коллежийг, авто зам, тээврийн мэргэжлийн чиглэлээр Налайхын МСҮТ-ийг, хөдөө аж ахуйн чиглэлээр Төв аймгийн Баянчандмань дахь МСҮТ-ийг үнэлгээ гэрчилгээжүүлэлтийн төв болгон хөгжүүлнэ. Эдгээр төвөөр дамжуулан дээрх салбарын мэргэжлээр сургалт явуулж буй бүх сургалтын төв өөрийн үнэлгээг хийх, мэргэжлийн багш нарыг дадлагажуулах, үндэсний болон дэлхийн ур чадварын тэмцээныг олон улсын шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх зэргээр үйл ажиллагаагаа тэлэх боломжтой” хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва иргэд, эцэг эхчүүд  үр хүүхдээ дипломтой, ажилгүй сэхээтэн болгохын оронд нарийн мэргэжил эзэмшсэн өндөр ур чадвартай ажилчин болгож амьдралын баталгааг нь бүрдүүлэх хэрэгтэй байгааг хэлэв.

Барилгын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, инженерийн байгууламж, хөрс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын “Папенбург” компани нь манай улсын 28 хүүхдийг зам, барилгын чиглэлээр хосломол системээр сургаж, үйлдвэр дээрээ дадлагажуулж байгаа аж. Тэдний нэг болох Д.Норовсүрэн өөрийн суралцаж буй мэргэжлийн боловсрол, сургалтын туршлагаас хуваалцсан юм. ХБНГУ-д сурагчид эхлээд ажлын байраа олж, дараа нь тухайн мэргэжлээрээ суралцдагаараа манай улсаас ялгаатай байдаг байна.  Суралцагч сургалтын төв дээрээ дадлага хийхээс гадна аж ахуйн нэгж байгууллага дээрээ дадлага хийдэг буюу сургалтынхаа ихэнх хугацааг дадлага хийхэд  зориулдаг болохыг Д.Норовсүрэн хэлсэн юм. Түүнчлэн сургагч тал нь суралцагчид тэтгэмж олгож суралцагчидаа илүү үр дүнтэй, хариуцлагатай болгодог гэдгийг ч онцолж байв. Тиймдээ ч төгссөн суралцагчдын гуравны хоёр нь тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилладаг ажээ. Тэрбээр “Хамгийн гол нь хувийн хэвшил, ажил олгогч нар Засгийн газартайгаа хамтарч мэргэшсэн ажилтан бэлтгэдэг” гэж байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ч мөн хэлэлцүүлгийг төгсгөлд энэ хоёр өдрийн зөвлөгөөнөөр төр хувийн хэвшлийнхэн нэг цэгт уулзаж буйгаараа онцлог гэдгийг тодотгон хэлж байсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК