зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар долоон чиглэлээр 42 заалттай төсөл боловсруулжээ

2018-7-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газраас өнөөдөр (2018.07.02) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 2017 оны 4-р сард Зөвлөлдөх санал асуулга, 2017 оны 7-9 сард олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж ард иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын саналыг тусган Төсөл боловсруулах ажлын хэсэг  долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулаад байгаа юм байна. Энэхүү төслийг УИХ-ын 67 гишүүн дэмжиж хууль санаачлагчаар гарын үсгээ зуржээ. Төсөлд УИХ-ын болон гишүүний үүрэг хариуцлагыг  дээшлүүлэхийн тулд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэгдүүлэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх заалтуудыг оруулжээ. Мөн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлж Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, УИХ Улсын төсөв батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, УИХ-ын бүрэн  эрх  хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Засгийн газрын танхим дахь УИХ-ын гишүүдийн тоог хязгаарлахаар заасан юм байна. Шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулахаар шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, үүний зэрэгцээ шүүх нь засаглалынхаа хувьд аль ч институциэс хараат бус бие даасан байх заалтууд төсөлд тусгасан болно. Үүнд: Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох,  шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоосноос гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүний тоо, эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгон улс төрийн нөлөөллөөс ангид байлгахыг зорьсон гэж төсөл санаачлагчид тодотгож байна. Олон нийтээс хамгийн их санал ирсэн төрийн албыг улс төрөөс хараат бус байлгахын тулд төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаалд дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангаж, чадахуйн зарчим /мерит/ баримтлахыг төсөлд заасан байна. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоохоор төсөлд тусгасан байна. Иргэдээс орон нутагт улс төржилтийг хязгаарлах асуудлыг хөндсөний дагуу ИТХ, Засаг даргыг сонгох томилох заалтуудыг тодорхой болгосон байна. Сум, дүүрэг, орон нутгийн харьяалалтай хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн намуудын оролцоог хязгаарлан зөвхөн иргэн өөрийн нэрийг дэвшүүлэн өрсөлдөх, Сум, хот (орон нутгийн харьяалалтай) дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн  иргэд сонгох, Аймаг, нийслэл, хот (улсын чанартай), баг, хорооны Засаг даргыг дээд шатны  Засаг дарга нь томилохоор төсөлд заасан байна. Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахын тулд Засаг даргыг огцруулах нөхцлийг төсөлд тодорхой заасан гэж төслийг боловсруулагчид хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй та бүхэн танилцана уу.

 

 

Төсөл

2018.06.22

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ

(Энгийн хувилбар)

 

 

  1. УЛСЫН ИХ ХУРАЛ БОЛОН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА

 

Нэг.Улсын Их Хурлын гишүүний хариуцлагатай холбоотой заалт:

 

1.1.Санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглох

 

27.7.Улсын Их Хурлын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлээр санал өгнө.

 

1.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах

 

29.4.Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.

 

1.3.Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг нэмэх

 

21.3.Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын гучин нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

 

Хоёр. Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай холбоотой заалт:

 

    1. Улсын Их Хурал хууль тогтоох байнгын буюу тасралтгүй ажиллах байгууллага байх нөхцөл шалгуурыг хангах

 

27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

 

    1. Асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангаж, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх

 

27.6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

 

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.

 

Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.

 

2.3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах

 

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

 

 

  1. УЛСЫН ИХ ХУРАЛ ЗАРИМ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ

 

Нэг.Улсын Их Хурал сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж Ерөнхий сайдад шилжүүлж байгаа заалт:

 

1.1.Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломж бүрдэх

 

39.3.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлснээс хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгч батламжилна.

 

Хоёр.Төсвийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодруулах заалт:

 

2.1.Улсын төсвийн төлөвлөлтийн талаар Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх:

 

25.1.7.Улсын Их Хурал тухайн жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно.

 

Гурав.Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг тодруулж байгаа заалт:

 

22.2.Дараахь тохиолдолд Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тарна:

 

1/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны санал хураалтаар Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн;

 

2/Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс хойш дөчин тав хоногийн дотор, Ерөнхий сайдын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсноос хойш хорин нэг хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.

 

22.3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Ийнхүү шийдвэр гаргаснаас хойш 10 хоногийн дотор Улсын Их Хурал сонгуулийг товлон зарлах бөгөөд сонгуулийг 60 хоногийн дотор явуулна.

 

22.4.Улсын Их Хурлын шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Дөрөв.Ерөнхий сайдыг огцруулах процессийг нарийсгаж, Засгийн газрын “танхимаар ажиллах зарчим”-ыг тогтоосон заалт:

 

43.1.Улсын Их Хурал дахь олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дотор хэлэлцэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар уг асуудлыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

 

43.2.Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж байгаа гишүүдийн санаачлагаар Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал арван тав хоногийн дотор хэлэлцэж, нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

43.3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

44.1.Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал арван тав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

44.2.Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно.

 

Тав.Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах:

 

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд, гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.

 

Зургаа.Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалт:

 

21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно.

 

Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

 

  1. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ

 

Нэг. Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх заалт:

 

28.3.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь, эсхүл Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн хүрээний тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулж болно.

 

28.4.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах эрхтэй. Тус хорооны дүгнэлт шүүх, эрх бүхий бусад байгууллагад үүрэг хүлээлгэхгүй.

 

28.5.Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахгүй.

 

28.6.Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно.

 

  1. НАМЫН ЧИГ ҮҮРЭГ, САНХҮҮЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛЬ

                     ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД СУУРИЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ

ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ

 

Нэг. Намын санхүүжилт, чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой заалт:

 

191.1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

 

191.2.Нам Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, эсхүл бусад хуулийг зөрчсөн бол Улсын дээд шүүх хуульд заасан үндэслэлээр намыг тараах хүртэл хариуцлага хүлээлгэнэ.

 

191.3.Намын үйл ажиллагаа, санхүүжилтийн үндсэн зарчим, журам, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.

 

 

  1. ШҮҮГЧИЙН ТОМИЛГООГ УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС БАЙЛГАХ,

ШҮҮГЧИЙН ХАРИУЦЛАГА, ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН

ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

 

Нэг. Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх заалт:

 

    1. Шүүгчийн томилгоог ил тод болгож, хугацаа зааж, Ерөнхийлөгч шүүгчээр батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлдэг, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг “томилох” бус шүүгч нар өөрсдөө “сонгодог” болох заалт:

 

51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна. Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ.

 

51.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.

 

    1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоо, эрх зүйн байдал, чиг үүргийг хуулиар өөрчлөх замаар улс төрийн нөлөө оруулдаг эрсдэлийг хаах заалт:

 

49.6.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулна:

         

1/Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;

 

2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурал, хоёрыг Ерөнхийлөгч тус тус томилох бөгөөд тэдгээр нь хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй байна;

 

3/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, хоёрыг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс сонгоно;

 

4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс томилсон гишүүд дотроос нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

 

    1. Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх заалт:

 

51.3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын дөчин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно. 

 

Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна.

 

  1. ТӨРИЙН  УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧААС БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР БОЛОН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАХ, ЧӨЛӨӨЛӨХИЙГ ХОРИГЛОХ, ШАТЛАН ДЭВШИХ, ЧАДАХУЙН (МЕРИТ) ЗАРЧИМД СУУРИЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ ТОМИЛГООГ БИЙ БОЛГОХ

 

46.4.Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, эгэх хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.

 

 

  1. ОРОН НУТГИЙН ТҮВШИНД НУТГИЙН УДИРДЛАГЫН

ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ

 

Нэг.Хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох:

 

Тавин долдугаар зүйл

 

57.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот (орон нутгийн харьяалалтай)-д, сум нь багт, хот (орон нутгийн харьяалалтай) нь хороонд, нийслэл болон хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд тус тус хуваагдана.

 

57.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

 

Тавин наймдугаар зүйл

 

58.1.Аймаг, нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлагатай, засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бүхий, иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох эрхтэй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн. Баг, хороо бол засаг захиргааны анхан шатны нэгж мөн.

 

Хоёр.Олон нийтийн санал авах үеэр эхний ээлжинд сум, дүүргийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлдэггүй байх санал давтамж өндөртэй тавигдсаныг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах журамд оруулж байгаа өөрчлөлт:

 

Тавин есдүгээр зүйл

 

59.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн Хурлын чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

 

59.3.Аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно. Сум, дүүрэг, хот (орон нутгийн харьяалалтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэд сонгоно. Сум, дүүрэг, хот (орон нутгийн харьяалалтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд гагцхүү иргэн өөрийн нэрийг дэвшүүлэн оролцоно.

 

59.4.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн нэгж нь сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар тогтоох, өмчөө захиран зарцуулах эрхтэй байна.

 

59.5.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан болон сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.

 

Гурав.Олон нийтийн санал авах үеэр сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг сонгодог, аймаг, нийслэл, хот, баг, хорооны Засаг даргыг томилдог байх санал давтамж өндөртэй тавигдсаныг үндэслэн бүх шатны Засаг даргыг томилох, сонгохтой холбоотой оруулж байгаа өөрчлөлт:

 

Жардугаар зүйл

 

60.2.Аймаг, нийслэл, хотын Засаг даргыг тухайн нутгийн Хуралд танилцуулснаар Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар тус тус томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна.

 

60.3.Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэл, хотын Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргын сонгуульд иргэн хуульд заасны дагуу бие даан нэр дэвшинэ. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

 

Дөрөв.Хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахтай холбоотой заалт:

 

60.4.Хуульд заасан үндэслэлээр аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар аймаг, нийслэл, хотын Засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайдад, баг, хорооны иргэдийн дөрөвний нэгээс доошгүй нь баг, хорооны  Засаг даргыг огцруулах саналыг сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргад өргөн мэдүүлсэн бол арван тав хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ. Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд нөхөн томилох асуудлыг арван тав хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

60.5.Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах саналыг аймаг, нийслэл, хотын Засаг дарга сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Хуралд оруулсан бол арван тав хоногийн дотор уг асуудлаар Хурал шийдвэр гаргаж, хариу мэдэгдэнэ. Хурал сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэл, хотын Засаг дарга томилно.

 

Дагаж мөрдөх хугацаа: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.

 

 

 

АЖЛЫН ХЭСЭГ

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Иргэн хүн (66.181.161.41)
    ИРГЭН ХҮН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ЭС ТЭГВЭЭС ИРГЭД БООЛ ХЭВЭЭР ҮЛДЭНЭ.УИХ - ЫН ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА ГЭСЭН ЗААЛТЫГ ХАСЧ ТӨРИЙН БҮГД БҮРЭН ДЭЭД ЭРХ АРД ТҮМНИЙ ГАРТ ХАДГАЛАГДАХ ЗААЛТ ОРУУЛАХ. ҮНДСЭН ХУУЛИЙГ НИЙТ АРД ИРГЭДЭЭР БАТЛУУЛДАГ БАЙХ
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • Bagi (174.95.213.107)
    Мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалтаа үндсэн хуулиас хасах хэрэгтэй. Хувийн малыг улсын мөнгөөр бөөцийлдөгөө болио
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • Дорж баатар (202.179.31.8)
    Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлгүй байхыг шаардаарай хүмүүсээ.
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • Эрдэм (202.179.31.8)
    УИХ-ын гишүүн нь урлаг спортын холбоод болон бусад ОНБ-ын сонгуультан баймгүй байна,
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зүчин (124.158.111.6)
    Гишүүний насыг 40 нас хүрсэн Монгол улсын иргэн, гэр бүл нь гадаадын харяат байвал гишүүнд нэр дэвших эрхгүй байхаар тусгаж өгөх нь зүйтэй.
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.25.102)
    Сонгууль болгоноор яамдын тоо, нэрийг өөрчилдөг гаж зуршлаа засч чадахгүй юм байна л даа.
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.191.68)
    erdemtediin biy daasan huultai bol
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    48 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    59 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    1 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    1 цаг 23 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    1 цаг 37 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    1 цаг 58 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    2 цаг 4 мин
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
    2 цаг 41 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    2 цаг 51 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
    17 цаг 34 мин
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
    17 цаг 49 мин
  • Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
    18 цаг 14 мин
  • “Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
    18 цаг 24 мин
  • Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай
    18 цаг 36 мин
  • У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
    19 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    20 цаг 14 мин
  • Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
    20 цаг 27 мин
  • Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    20 цаг 43 мин
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
    20 цаг 53 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
24 баримт
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК