Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Содном: Мөрөөдөлтэй байна гэдэг бол хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй байна гэсэн үг

2018-7-05
0
ЖИРГЭХ

 

Монгол улсын 14 дахь Ерөнхий сайд Д. Содномтой

“Монголын Мөрөөдөл“ сэдвээр хийсэн ярилцлага

 

-“Монгол мөрөөдөл” гэж хэлэхээр танд юу бодогдож байна?

 

-Ямар үндэстэн байхаас хамаарахгүй хүн бүхэн хүүхдээсээ өтөлтлөө мөрөөдөлтэй байдаг. Амьдарч байгаа орчин нөхцөл, ёс заншилаас хамаарч монгол хүний мөрөөдөлд ялгагдах онцлог юм байж таарна.  Түүнийг нь монгол мөрөөдөл гэх биз.  Ер нь мөрөөдөлтэй, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж  байдаг учраас хүмүүс, нийгэм, улс хөгжиж өөрчлөгдөж байдаг.

 

-Мөрөөдөл хүний нас, цаг үеээс хувирч өөрчлөгддөг. Таны мөрөөдөл хэрхэн өөрчлөгдөж байв?

 

-Миний мөрөөдөл үргэлж өөрчлөгдөж байсан.  Одоо ч цаг үеэ дагаад өөрчлөгдөж л байна. Хүүхэд бүхэн том болохоо мөрөөдөг, өсвөр үеийнхэн бол эрдэм боловсролтой болох, залуучууд бол мэрэгжил ажилтай, гэр бүл үр хүүхэдтэй аз жагалтай амьдрал зохиох гэсэн мөрөөдөлтэй болж өөрчлөгдөж байдаг нь нийтлэг.  Харин идэр болон ахмад насны хүмүүсийн мөрөөдөл хувийн амьдралын мөрөөдлөөс хальж нийгэм улс орны амьдралын орчныг таатай болгох том мөрөөдөл болж өөрчлөгддөг зэрэг бичигдээгүй хууль үйлчилдэг бололтой.

Миний амьдралын туулсан он жилүүдэд болон одоо үед миний мөрөөдөл энэ хуулийн дагуу өөрчлөгдсөөр.

 

-Та мөрөөдөлдөө хүрсэн хүн үү?

 

-Өчүүхэн хэсэгт нь хүрсэн. Хүрээгүй мөрөөдөл их, шинэ шинэ мөрөөдөл эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байгаа.

Өсвөр насны үедээ боловсрол мэрэгжилтэй болохыг мөрөөдсөөр эдийн засач санхүүч мэрэгжилтэй боллоо, тэр мэрэгжлээрээ төрийн байгууллагуудад дөч гаруй жил ажиллалаа, сайхан гэр бүлтэй, хүүхдүүдтэй болж аз жаргалтай амьдарч 85 насыг зооглолоо.  Хирдээ таарсан орон байртай болоод орчин тойрондоо мод жимс тарьж түүнийгээ арчилж байна.  Энэ бүхнийгээ би мөрөөдлийнхөө өчүүхэн хэсэгт хүрсэн гэж хэлэх байна.  Том мөрөөдөл их бий.

 

-Бидэнд одоо ямар мөрөөдөл хэрэгтэй вэ?

 

-Монголын ард түмэн өнгөрсөн зуунд улс үндэстнээ сэргээж тусгаар тогтносон улс байх том мөрөөдлөө хэрэгжүүлж чадсан.  Ардын  хувьсгал ялсан 1921 онд Монгол улсад маань 650 мянган ядуу амьдралтай иргэдтэй байсан.  Хоёр хөрш улс ЗХУ болон БНХАУ-аар манай улс тусгаар тогтнолоо зөвшөөрүүлээд байсан 1950 оны үед 772 мянган хүнтэй улс байсан бол одоо эрүүл чийрэг, боловсролын хувьд дээгүүр байр эзлэх иргэдтэй гэж үнэлэгддэг 3,2 сая хүн амтай, дэлхийн бараг бүх улстай дипломат харилцаа тогтоосон, амгалан тайван амьдралын нөхцөлтэй улс болоод байна.

Одоо бидэнд шийдэх ёстой том мөрөөдөл байна.  Энэ бол Монгол улсаа түргэн хөгжүүлэх, аюулгүй тайван амьдралаа баталгаажуулж байх мөрөөдөл.  Нийт 3,2 сая иргэд гэдэг 700 орчим мянган өрх айл.  Өрх айлын эзэн нэг бүрт юуны өмнө гурван мөрөөдөл байдаг.  Тэр нь тохилог орон байртай болох, хүүхдүүдээ боловсрол мэрэгжил ажилтай болгох, орчноо тохижуулсан байх мөрөөдөл байдаг гэж ярьдаг.  Өрх айлын гишүүн болгон уйгагүй хөдөлмөрлөж хөрөнгө санхүүгийн нөөцийг бүрдүүлж эдгээр мөрөөдлөө хэрэгжүүлнэ.

 

Айл өрх нэг бүрийн тохилог орон байртай болох мөрөөдөл биелвэл улсын бүх иргэд тохилог орон байранд амьдардаг болно, айл өрх бүр хүүхдүүдээ боловсрол мэрэгжилтэй болгох мөрөөдөл биелвэл боловсрол мэрэгжилтэй иргэдтэй улс болж хурдан хөгжинө, айл болгон орчноо мод цэцэрлэгтэй болгох мөрөөдөл биелвэл ойжсон цэвэр агаар орчинтой улс орон болно.  Мөрөөдөлтэй байх, мөрөөдлийн хэрэгжилтийн төлөө тэмцэхийн ач холбогдол үүнд байгаа юм.

 

-Айл өрх бүрийн мөрөөдөл нийлээд улс нийгмийн мөрөөдөл болж тэр нь хэрэгжиж байвал улс нийгэм хөгжиж байх болно гэж ойлгож болох уу?

 

 -Тийм.  Мөрөөдөлтэй байна гэдэг бол хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй байна гэсэн үг.  Айл өрхийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг бол өрхийн тэргүүн, улс нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг бол засаг төрийн эрх баригчид боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулна. Тийм учраас иргэд ба төрийн харилцаа, харилцан итгэлцэл хамтын ажиллагаа чухал байдаг.

 

 -Таны том мөрөөдөл юу вэ?

 

-Одоо миний том гэж болох мөрөөдөл бол улс нийгмийн хөгжлийг хурдасгах, аюулгүй тайван амьдралын нөхцөл бүрдүүлж байхад чиглэсэн төр засгийн бодлого оновчтой байхад чадлын хирээр тус дэм болох мөрөөдөл.  Одоо би шийдвэр гаргагч биш.  Миний чадах зүйл бол засаг төрийн эрх баригчдад улс нийгмийг хөгжүүлэх оновчтой зөв бодлого төлөвлөгөөтэй байхад нь санал зөвлөмж өгч байх, ажил амьдралын туршлагаас хуваалцах явдал.

 

Монгол улсыг алсыг харсан хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болгох.

 

1990 оноос хойш 27 жилд манай улсад урт дунд хугацааны хөгжлийн цэгцтэй бодлого төлөвлөгөө байсангүй.  Үүнээс болж тогтвортой хөгжсөнгүй.  Ирээдүйн хөгжлийн бодлого тодорхой биш байна.  Тийм учраас манай улсын төрийн дээд түвшний түшээ нар болох Засгийн газрын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгч нарт Монгол улсыг хөгжүүлэх 10, 20, 30 жилийн ирээдүйг харсан тодорхой бодлого төлөвлөгөөтэй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлээсэй гэсэн санал хүсэлтээ илэрхийлж байдаг юм.  Хөрш хоёр том гүрний удирдлагууд ойр алсын ирээдүйд улсынхаа хөгжлийг ямар түвшин хүргэх, түүнд ямар арга замаар хүрэхийг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэзээ яаж шийдэхийг тодорхой төлөвлөн хэрэгжүүлж байна.  Үүнээс манай төрийн түшээд суралцах хэрэгтэй.

Монгол улсын засгийн газрын бүтцэд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан яамыг бий болгож, улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх хэтийг харсан бодлого төлөвлөгөөг, хэрэгжүүлэх шаардлагатай гол төсөл арга хэмжээ болон түүний техник эдийн засгийн үндэслэл, холбогдох хууль эрх зүйн актын хамт боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг хариуцуулаасай гэсэн санал тавьдаг.  Ийм яамтай байвал салбар хариуцсан яамд, аймаг нийслэлийн хөгжлийн бодлого түүнийг хэрэгжүүлэх ажлыг уялдаа зохицуулалттай болгох, хөгжлийн бодлого зохицуулалтын ажлын хариуцлага үр өгөөж өндөржих ач холбогдолтой.  Хөгжлийн улсын бодлого болон иргэдийн хөгжлийн мөрөөдлийг уялдуулах асуудлыг хариуцаж ажиллах эзэн бий болно.

 

Эдийн засгийг солонгоруулах тухай яриаг тодорхой ажил болгох.

 

Юуны өмнө мах боловсруулах үйлдвэрийг бүх сумдад, эхний ээлжинд гурван сумын дунд байгуулахад хөрөнгө оруулах хэрэгтэй.  Жилд бойжуулж байгаа 20 гаруй сая төлийн тоотой тэнцэх малын тавин хувь буюу 10 орчим сая малын мах дотоод хэрэгцээг хангадаг учраас үлдэх 50 хувь буюу 10 сая малыг нядалж махыг боловсруулах үйлдвэрүүд барьвал жилд экспортод 200 мянган тонн мах гаргаж валютын орлогыг 400-600 сая доллараар нэмэгдүүлэх боломж ашиглагдах болно.  Энэ нь малын тоог нэмэгдүүлэхгүй, бэлчээрийг талхлагдлаас хамгаалах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг орон нутагт нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.  Мөн жилд 20 сая ширхэг малын арьс ширийг боловсруулах үйлдвэрүүд барих замаар экспортыг эрс нэмэгдүүлэх бололцоог ашиглахыг мөрөөддөг юм.

 

Монгол улсын цаашдын хөгжлийг тодорхойлж байх мэрэгжилтнүүдийг бэлтгэх.

 

 Мэдээлэлийн технолог, Биотехнолог, Нано технолог, Эко технолог зэрэг технологийн мэрэгжлийн хүмүүсийн хэрэгцээг тодорхойлж, тусгай хөтөлбөрөөр бэлтгэмээр байна.  Онц хэрэгцээгүй мэрэгжлээр чанаргүй сургалт явуулдаг, хэрээс хэтэрсэн олон тооны их дээд сургуулиуд байгааг цөөлмөөр санагддаг.

 

Төрийн бодлогыг ухаалаг бөгөөд тогтвортой байлгах.

 

 Энэ асуудлыг шийдэх гол арга бол төрийн албанд ажиллуулах хүнийг сайн шалгаж сонгож аваад,  мэрэгшүүлж туршлагажуулж тогтвортой ажиллуулдаг болох.  Яамны бодлого гэж байх ёстой, сайдын бодлого гэж байх ёсгүй.  Яам газарт тогтвортой ажиллаж байгаа шалгагдаж туршлагажсан алжилтан нар тухайн яам газрын хариуцсан салбарын бодлогыг тодорхойлогчид байх ёстой, тэдний боловсруулсан бодлогыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх үүргийг сайд нь хүлээх ёстой гэж боддог.

 

Улс төрийн намуудад тавих шаардлагыг өндөржүүлэх.

 

Монгол улсын эдийн засаг нийгмийг богино урт хугацаанд хөгжүүлэх бодлого төлөвлөгөөг боловсруулсан, тийм бодлого төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийг зорилго болгосон, мөн засаг төрийн эрх барих эрх авсан тохиолдолд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж чадах мэдлэг чадвартай боловсон хүчний нөөц бүрдүүлсэн улс төрийн намд сонгуульд нэр дэвшүүлэх, оролцохыг зөвшөөрдөг хатуу журам тогтоох шаардлагатай. Бодлоготой, чадвартай намд л засаг төрийн эрх барих эрх олгох ёстойг Үндсэн хууль, Намын тухай хуульд тусгах саналтай байдаг.

 

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой Үндсэн хуулийн суурь заалтыг амьдралд хэрэгжүүлэх.

 

 Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх чадваргүй, боловсон хүчний нөөцгүй аль нэг улс төрийн нам засгийн эрх авдаг алдааг засах зайлшгүй шаардлага байгаа.  Нам төвтэй биш, төр төвтэй засаглалыг бий болгох шаардлагатай.

            Энэ чухал асуудлыг шийдэхийн тулд одоогийн Үндсэн хууль дахь Төрийн тогтолцооны тухай заалтуудад өөрчлөлт оруулах, тухайлбал Парламентийг дээд доод хоёр танхимтай болгох.  Сум дүүрэг нэг бүрээс сонгогдсон гишүүдээс бүрдсэн дээд танхим буюу Ардын Их Хуралтай, Ардын Их Хурлаас томилогдсон доод танхим буюу Улсын Бага Хуралтай байсан уламжлалаа сэргээх хэрэгтэй.  Ардын Их Хурлын гишүүнээр сонгох хүний нэрийг дэвшүүлэх болон сонгох эрхийг иргэдэд эдлүүлэх хэрэгтэй.  Энэ асуудлыг шийдвэл төр засгийн эрхийг улс төрийн намын биш ард иргэдийн мэдэлд өгөх болно.  Үүнээс гадна Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын ажлыг хариуцуулах хэрэгтэй.  Хууль тогтоох эрхийг Ардын Их Хурал хариуцдаг, Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч хариуцдаг, Шүүхийг зөвхөн Ардын Их Хуралаас томилдог байх нь төрийн тогтолцоо зөв, үүрэг хариуцлага тодорхой, сахилга дэг журамтай байхын чухал нөхцөл юм.

 

Монгол улсыг өрийн дарамтаас гаргах.

 

   Энэ зорилгоор боловсрогдсон техник эдийн засгийн үндэслэлээр гарах ашиг нь зээлийг эргүүлэн төлөх нь баталгаатай, тэгэхдээ экспортын орлого валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх олборлох боловсруулах үйлдвэр, дэд бүтэцийн төсөлд гаднаас зээл авахыг зөвшөөрдөг журам тогтоож, бусад зориулалтаар шинэ зээл авахыг хоригломоор байгаа юм.  Гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан зарим зохисгүй гэрээний нөхцөлөөс болж Засгийн газар өрийн дарамтад орж байгаа гажуудлыг даруй засах шаардлага бий.

 

Ард иргэд маань айх аюулгүй, амгалан тайван хөдөлмөрлөж амьдрах.

 

Энэ бол Монголчууд бидний, айл өрх бүрийн, хүн бүхний эрхэмлэх зүйл.  Гадаад харилцаа хариуцсан нөхөд, хил хамгаалалтын болон тагнуул, цагдаагийн байгууллагуудын нөхөд үүргээ сайн биелүүлж байгаасай гэж хүсэхээс гадна иргэн бүхэн, хэвлэл мэдээллийн ажилтан болгон хэлэх нийтлэх юмандаа ухаалаг бодлоготой хандаж байх шаардлагатай болж байгаа санагддаг.

 

-Социализмын үед “Хүн бүхэн бага балчраасаа туйлын аж ахуйч, аривч хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам дутамдаа нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой. Ю.Цэдэнбал“ гэсэн уриа гарч байсан. Энэ уриаг хэн санаачилсан, хэрэг болсон юм уу?

 

-Тийм уриа байсан.  Нэг нөхөр санаачилж бичээд Цэдэнбал даргын нэрээр нийтэлсэн байх. Хүмүүст анхаарагдсан, соёлжуулсан, дэг журам болж хэрэгжсэн нь юу л бол.  Зах зээлд шилжих 1990 оны үед их хэмжээний социалист өмч үрэгдэж, завшигдаж байхад аривч хямгачаар хүмүүжсэн нүдлэн хамгаалагчид байсан юм уу?  Тэр үеийн төрийн өмчийн хорооны нөхөд мэдэх байх.

Утга учир, ач холбогдлыг нь бодохгүйгээр элдэв онол бичдэг ярьдаг хүмүүс байсан.  Одоо ч байгаа:  Зах зээлд шилжиж байхад эдийн засгийн харилцааг зохицуулахад Засгийн газар оролцох хэрэггүй, зах зээл өөрөө зохицуулдаг юм гэж онолддог л байсан.  Гэтэл одоо, хэрэв засгийн газар зохицуулж, хянаж байхгүй бол хөрөнгө мөнгийг ашиглах, авилгадах, оффшордох гэх мэт зөрчил дийлдэхгүй болдог нь тодорхой болж байна.

Бас төвлөрсөн төлөвлөгөөт систем гэдэг балагтай юм гэж онолдоцгоож хөгжлийн бодлого төлөвлөгөө эрхэлдэг байсан байгууллагыг устгаж, ажиллаж байсан эдийн засаг нийгмийн амьдралыг мэддэг, хөгжлийн хэтийн бодлого боловсруулах ажлын туршлагатай байсан хүмүүс буюу боловсон хүчний үнэт нөөцөө ашиглахгүй орхисон.  Тэд нар маань өнгөрсөн 30 шахам жилд бурханы оронд явчихлаа.  Одоо яаж Монгол улсыг хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болгох, ажиллах хүмүүсийг нь яаж бэлтгэх асуудалтай тулгараад байна.

 

-Оюутолгойн гэрээ шударга бус, төслийн хэрэгжүүлэлтээс Монгол улс ашиг олохгүй, харин өрөнд орж байна гэсэн яриа  байна. Таны бодол?

-Жар орчим тэрбум доллараар үнэлэгдэх алт зэсийн баялагтай ордоо өгч ашиглуулчихаад олон тэрбум долларын өртэй болж байгаа нь монголд хохиролтой гэдгийг Монголын эдийн засагчид төдийгүй гадаадын зарим эдийн засагч ил хэлж байна.  Хөрөнгө оруулалтын болон ашиглалтын өртөг зардлыг дэвэргэж нийт ба хуваах ашгийн хэмжээг багасгах аргаар Монгол улсын төсөвт орох ёстой орлогыг үгүй болгож байгаа алдааг засах зайлшгүй шаардлагатай.  Бүтээгдэхүүний нь борлуулалтын орлогыг Монголын банкаар орж ирүүлдэг болохгүй бол монголчуудын хардлага арилахгүй.  Энэ ордыг ашиглах гэрээ байгуулах үед хөрөнгө оруулагчийн ашиг сонирхолыг хангасан, монголын талд ашиггүй байх нөхцөлийг тохирох зорилгоор авилга өгсөн авсан зөрчил байсан нь илэрч асуудал улам төвөгтэй болох магадлал байгаа.  Олон арван жил ордыг ашиглах хугацаанд харилцан итгэлцэл байхгүй нөхцөлд амьдрах аргагүйг хоёр тал анхаарч гэрээнүүддээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.  Харин далд уурхай байгуулах ажлыг зогсоож болохгүй.

Ашигт малтмалын ордоо ашиглуулах зөвшөөрлөө 34 хувийн оролцооны үнэлгээ болгодог, хөрөнгө оруулагч тал бүх хөрөнгө оруулалтын зардлыг хариуцдаг байх, тэр үндсэн дээр бүтээгдэхүүнээ 34 ба 66 хувийн харьцаагаар хувааж байх зарчимаар гэрээ хийсэн бол зүйтэй санагддаг.  Ашигт малтмалын тухай хуульд ийм нэмэлт оруулж, ийм зарчмаар гэрээг өөрчилбөл Засгийн газар ба хөрөнгө оруулагчийн хоорондын харьцаа маргаангүй шударга явагдах болно.  Монгол улс энэ ордоо ашиглуулсны гайгаар их хэмжээний өрөнд орох, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх аюулаас аврагдах арга олох хэрэгтэй.

 

-.Одоо үед социализмын үеээс авч хэрэгжүүлэх чухал туршлага юу байна?

-Энэтхэг улсын Ерөнхий сайд байсан Индира Ганди гуай “Социализм бол нийгэмд тэгш байдал бий болгох оролдлого байсан.” гэж хэлж байсан юм билээ.  Ганди гуай социалист улсуудын амьдралыг судалж, бодит дүгнэлт хийж байсан нь илэрхий.

Манай улсад Ганди гуайн хэлсэн шиг тэгш байдал байсан.  Манай бүх иргэд үндсэндээ адилхан ядуувтар амьдралтай байсан, одоогийн шиг баячууд байгаагүй, одоогийн шиг орох оронгүй, идэх хоол өмсөх хувцасгүй шахам, хог ухаж амьдардаг ядуу хүмүүс байгаагүй нь үнэн.

Хувийн өмчийг хориглодог, татвар үнийн бодлого буруу, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх эрх эрх чөлөөгүй байсан нь социализмын мөхлийн шалтгаан.

Социализмын үеийн ажил амьдралаас хадгалж чадаагүйд харамсдаг юм надад байдаг шүү.  Хүмүүс хоорондын сайхан харилцаа надад одоо үгүйлэгддэг.  Тэгш амьдралаас ч юм уу атаа зөтөө, хувиа бодох нь бага, бие биедээ туслах, хүндэтгэх хайрлах ариун сэтгэлтэй хүмүүс их байсан.  Үгүйлэгддэг

Авч хэрэглүүштэй ажлын чухал туршлагын хувьд би нэг чухал ажлын туршлагыг авч хэрэгжүүлээсэй гэж мөрөөддөг.  Тэр бол далаад онд “Монгол улсын Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах ерөнхий схем“  нэртэйгээр Монгол улсын эдийн засаг нийгмийг 1990 оныг хүртэлх 15 жилийн хугацаанд хөгжүүлэх бодлого төлөвлөгөөг, хэрэгжүүлвэл зохих гол төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийн хамт боловсруулж Намын төв хороо, Засгийн газрын хамтарсан шийдвэрийн дагуу амжилттай хэрэгжүүлсэн туршлага.Тэр 15 жилийн хугацаанд эдийн засаг нийгмийн хөгжлийн ямар чухал асуудлууд шийдэгдсэнийг би “Амьдрал. Бодол” нэртэй дурсамжийн номондоо бичсэн байгаа.

 

Бас нэг мөрөөдлөө хэлэе. Энэ бол сахилга, дэг журам.

Бид өнгөрсөн 27 жилд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг их эрхэмлэлээ.  Тэгэхдээ бид ардчилалыг туйлшруулбал анархи буюу дэг журамгүй нийгэмтэй улс орон болох аюултайг, хүний эрх эрх чөлөөг туйлшруулбал бусдын эрх эрх чөлөөтэй зөрчилдөж улмаар хүмүүсийн хоорондын ариун сэтгэлийн харилцаа, эцэг эх ахан дүүс, анд нөхөдөө хайрлан халамжилдаг монгол хүмүүсийн зан заншилд муу нөлөө үзүүлэх аюултайг анхаарахгүй олон жил өнгөрөв.

 Монголчууд бид ийм туйлшралыг зогсоохгүй бол улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалж хөгжих чадваргүй, эв нэгдэлгүй иргэд болох аюул нүүрлэж магад.

 Монголчууд сахилга, дэг журамтай байвал Монгол улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалж, хөгжүүлж чадна.

Сахилга дэг журамтай болохын тулд төр улсыг ухаалаг бодлогоор удирдаж, хууль сахилга дэг журмыг зөрчих, ёс суртахуунгүй авирлахыг тэвчдэггүй, зохих эрх мэдэлтэй бөгөөд шийдэмгий, өндөр хариуцлагатай удирдагчтай болох зайлшгүй шаардлагатай болжээ гэж боддог.  Азийн бар улс гэж нэрлэгдэх хүртэл өндөр хөгжсөн Сингапур, Малайз зэрэг улсын төр засгийг удирдаж амжилтад хүргэсэн хүмүүс улс орны хөгжилд ардчилал, эрх чөлөө биш, сахилга дэг журам шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзэж ажилласан туршлагаас нь суралцах юмсан гэж боддог.  Тийм удирдагчтай болохын тулд Парламентийг хоёр танхимтай болгож, Дээд танхимаас сонгогдсон бөгөөд Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын үйл ажиллагааг хариуцаж ажиллах Ерөнхийлөгчтэй болох асуудлыг Монгол улсын Үндсэн хуульд тусгах замаар шийдэх нь зүйтэй.  Энэ бол миний том, чухал гэж үздэг мөрөөдөл.

 

Миний яриад байгаа мөрөөдөлүүд биелэх боломжтой, улс орны хөгжлийн төлөө хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.  Сайхан мөрөөдөл, эрч хүчтэй амьдарцгаая.

-Баярлалаа.

 

Ярилцсан А.Тэмүүлэн

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 6 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 14 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК