Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаансуваргын ордыг төрийн мэдэлд авах тухай Ц.Хурц баатрын хурц үг

2018-7-25
0
ЖИРГЭХ

 

  Манай Улсын Ерөнхийлөгчийн "ивээлд" байдаг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн шинэхэн дугаарын зочин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, геологийн ухааны доктор Ц.Хурц байлаа.

 

Олон сайхан түүх хүүрнэсэн тус нэвтрүүлгийн дунд “хурц” үгс ч бас явж байв. Тэрний  нэг нь Ц.Хурц баатарын хэлсэн Цагаансуваргын ордыг төрд авах тухай юм. Түүний энэ үг зүгээр ч нэг нэвтрүүлгийн үеэр ам халаад хэлчихсэн үг биш. Магадгүй төрийн тэргүүний байр суурь нэвтрүүлгийн үеэр шигтгээ болон орсон ч байж болох юм.

 

 

Тэрбээр нэвтрүүлгийн үеэр, ''Өнөөдөр Цагаансуварга “МАК” ХХК-ын мэдэлд очихоод байна би мэдэхгүй юм шиг, дуугуй хараад л сууж байгаа. Монголын хувийн компанид Цагаансуваргыг өгч чадсан юм чинь буцаан авч чаддаг төр байх хэрэгтэй. Үүнийг л төр гэдэг юм. Төр мөнгөтэй байж Монголыг тэжээнэ. Төр ард түмний бүгдийнх нь тусын тулд төр үйлчилдэг байна уу гэхээс биш 10 хүний тусын тулд үйлчилдэг төрийн бүтэцтэй байж болохгүй. Тэгэхээр өнөөдөр Тавантолгойн хувьцаанаас бидэнд өгч байгаа зургаан хуушуурийн мөнгө өгөөд яах юм бэ, наадхыгаа хуримтлал болгоод үйлдвэрийг сайжруулж, төмөр зам тавь гэж Монголын ард түмэн дугарах ёстой'' гэж ярьж байсан.

 

 

Ер нь  Ц.Хурц баатар Цагаансуваргын ордын талаар үг хэлэх эрхтэй нэгэн. Учир нь, Хурц гуай 1963 оны наймдугаар сард Цагаансуваргын ордыг анх нээж байсан юм. Тэрбээр ярихдаа "Пээ цэл ногоон тал метр, өнөө Цагаансуваргын орд дээр давхиад ирж” хэмээн анх хараад уулга алдаж байсан гэдэг. “Буугаад бушуухан чулуу аваад  хагалсан исэлдсэн зэсийн ногоолон гэдгийн малахид гэдэг эрдэс зөндөө, цааш жалга дагаад 20-д метр явахад зэсийн бүх төрлийн исэлдсэн эрдсүүд зөндөө байв. 700 метр яваад би Цагаансуваргынхаа захад гарсангүй. Эргэн тойрон тэр чигтээ зэсийн хүдэр харагдаж байлаа. Тэгээд л анх удаа Цагаансуваргын ордыг нээж байлаа" хэмээн  хуучилж байв.            

 

 

Цагаансуваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авсан байдаг.

 

 

Гэвч зэсийнхээ нөөцөөр Эрдэнэт, Оюутолгойн дараа бичигддэг Цагаансуврагын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг “Монголын алт компани” (МАК ХХК) өөрийн хөрөнгөөр 2001-2008 онд хийсэн гэсэн шалтгаанаар “МАК” ХХК мэдэлдээ авчээ. Үүнийг 2014 оны УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар баталж шийдвэрлэсэн юм.

 

 

Нарийвчилбал, Ашигт малтмалын тухай хуулиар “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заажээ. Тухайн үед төслийн нийт хөрөнгө оруулалтын 34 хувь болох гурван 350600 ам.долларын (төслийн нийт хөрөнгө оруулалт 1031.2) санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд оруулах, Мөн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Ажлын хэсэг уг хуулийн төслийг судалж үзээд төр 34 хувийг эзэмших шаардлагагүй гэж үзсэнийг Эдийн засгын байнгын  хороо дэмжсэн юм. Ийнхүү Цагаан суваргын ордод төр эзэмшлийн хувь тогтоогоогүй юм.

           

 

Тухайн үед Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг "Цагаансуваргын зэсийн ордын бүтээн байгуулалтын ажил нэлээд идэвхижсэн. Тус компани төслийн санхүүжилтийн зээл авах гэж байгаа учир төр хувь эзэмших, эсэхийг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газраас хүссэн. Төр хувь эзэмшинэ гэдэг хамтарсан компани байгуулах ёстой болно" хэмээн чуулганаар ярьж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "Зарим уурхай нь стратегийн орд газарт орох гээд, эсвэл нэг хэсэг нь болих гээд хөөцөлдөөд эхэллээ. Уул уурхайн яам яагаад ийм эсрэг, тэсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ. Эрдэнэс-Тавантолгой 850 тэрбум төгрөгийн өртэй байна. Одоо Цагаансуваргад 350 сая доллар хэрэгтэй гэнэ. Ийм хөрөнгө оруулалт хийх мөнгө байгаа юу. Улсад юмаа зарах гэсэн сонирхол нэлээд байна. Ийм үнээр хувь эзэмшлээ гэхэд улсад ямар ашигтай вэ. Төр ингээд авчихвал гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Улстай өрсөлддөг хувийн компани гэж байхгүй шүү дээ" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Цагаансуваргын орд газарт төр хувь эзэмших шаардлагагүй гэж Эдийн засгийн байнгын хорооны хурлаар шийдсэн. Учир нь, хөрөнгө оруулалт хийлээ гэхэд ойрын арван жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй тооцоо гарч байгаа” хэмээж байсан юм.

           

 

Цагаансуварга нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. "Цагаансуваргын зэс молибдены ордыг ашиглан баяжуулах үйлдвэр байгуулснаар 1.316.000 тонн зэсийн, 4400 тонн молибединий баяжмал боловсруулахаас гадна 1128 шинэ ажлын байр бий болно. Мөн уг орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибендин, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй байна" хэмээн 2013 онд Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав “Монголын алт” компанийн бүтээн байгуулалтын төслүүдийн ажлын явцтай танилцаж байх үеэр танилцуулсан байдаг.

           

 

“МАК” ХХК нь 1993 онд байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын ордыг нээх, байгалийн баялгийг олборлох, боловсруулах, түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг. Дан ганц уул уурхайн чиглэлээр бус мөн барилга, аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм. Тус байгууллагын захирал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн бөгөөд бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир. Хэдийгээр Цагаансуваргын орд одоохон доо МАК-ийн мэдэлд байгаа ч төрд авах санаархал энэ засгийн үед, энэ Ерөнхийлөгчийн үед дахин сэргэж мэдэхээр байна. Ерөнхийлөгчийн ивээл дэх Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн үеэр тэр санааг Ч.Хурц баатар хурцаар илэрхийлснээс харвал шүү дээ.

 

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (37.187.94.86)
    Зөнөчихсөн өвгөн бүлт бүлт үлээгээд л. УИХ-аар шийдсэн. Үндсэн хуулийн цэц нь шийдвэрээ гаргачихсан. Одоо хөх тэнгэр л байна даа.
    2018 оны 07 сарын 27 | Хариулах
  • зөв (66.181.178.89)
    НӨГӨӨ баялаг ард түмний өмч гэдэг яалаа. Яахаараа төсөвийн хөрөнгөөр нээсэн ордыг хувь хүнд өгсөн юм бэ? ТӨР мэдэлдээ авах ёстой.
    2018 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochin (150.129.141.79)
    Ene sanaa onoogoo hkamtarch yritsahakd yadag bna, TV eer nam hkoorond ni taltsuulaad l baikh um . Neg hkunii ugeer bus ard tumnii ugiig sonsoochee shuud l Battulga neg hkunii sanaagaar buruu zeb iig medehkgyi yrikh um
    2018 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.166.196)
    төр аваад яах юм бэ? бас л нэг ТӨХК байгуулна, дарга нар нь цавчаа хийнэ, идэж ууна, алдагдалтай ажиллана, ухаж авсан эдээ түүхийгээр нь зөөнө
    2018 оны 07 сарын 26 | Хариулах
  • Нямка Сондор (27.123.214.105)
    Ард түмэн баян байвал улс орон хөгжин цэцэглнэ гэдгийг эрх биш төр засаг нэгийг бодно биздээ
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Монгол хүн (178.197.230.57)
    Монгол Улсын төр авах хэрэгтэй. Номтойбаярын шунал гүйцэтгэгдэхгүй
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.160.8)
    Улс орныг Төр тэжээдэг юм биш л дээ! Соц-змын үед бол төр тэжээх үүрэгтэй байсан. Харин одоо бол төрийн дэмжлэгтэй хувийн том компаниуд л улсаа тэжээнэ!!! Жишээ нь: БНСУ-ын Самсунг, Хюндай г.м. том компаниуд л улсаа тэжээж байна! Ерөнхийлөгч Пак Жон Хи тэднийг зориудаар дэмжиж өдий зэрэгт хүргэсэн!!!
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Davgadorj (185.37.75.64)
    Ulsiin mongoor haiguuli hiij olood ulsad ard tumendee yu ch ogohgui tsoon heden hun huvaaj idehiig mongol ulsiin nam zasag geed bga yumaa .
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • гэж бодож болох уу (103.26.194.247)
    мань хүн мах талх энэ тэр гээд явж байтал уул уурхайг хажуугаараа өнгөрөөчихөж ингээд өөрөөс нь олон хүн баяжаад эхлэхээр эхлээд сандарсан дараа нь эн тэнцүү болох гэж хулгай луйвар хийж үзсэн гүйцэхгүйгээ мэдээд булааж авах зам сонгов хажуу айлын баян доржийг над шиг болгоод өгөөч гэдэг онигоо шиг
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Батсүх (139.5.219.145)
    ОТ-г гадаадынхан өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн байхад төр 34 хувийг авсан байдаг. Тэгэхэд Цагаансуваргыг төсвийн хөрөнгөөр нээж хайгуулыг хийсэн байхад төр нэг ч хувь авалгүй нэг хувийн компанид өгсөн нь гайхалтай
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
    • hudlaa oyu tolgoi uursduu haiguul hiisen bish manai Mongol geologich olson gej yariad bsan bizdee harin ter materialig aldsan oyu tolgoihon zugeer l batlaj todotgol hiisen tegen shig hudlaa yum baihgui bhaa
      2018 оны 07 сарын 25
  • Цэрэн (103.20.152.50)
    Цагаан суврага нөөцөөрөө Эрдэнэтээс 3 дахин том алтны болон зэсийн агууламж өндөртэй онцлогтой орд.МАН,АН хоёр. 2-уулаа их хэмжээний мөнгө авч цаашдаач хувь хишиг хүртэж байхаар лг дуугүй МАК -д өгсөн.Хурц гуйг дэмжиж байна.
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • mongol (98.228.96.94)
    estoi avaasai tor yaxyg odoo l xaray
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • mongol (98.228.96.94)
    estoi avaasai tor yaxyg odoo l xaray
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 58 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 6 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК