зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Н.Оюундарь ТИКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018-7-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2018.07.25) Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдон ирж буй ноён Эмрах Устаомер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ноён Эмрах Устаомерыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах болсонд баяр хүргээд хоёр улсын хамтын ажиллагаа өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улам өргөжин хөгжиж, 1994 оноос хойш ТИКА-гийн шугамаар Монгол Улсадхэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд монгол хүний сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын гэрэлт ирээдүйн тулд, ядарч зүтгэснийг асран тэтгэхэд голчлон чиглэж ирсэнд баяртай байдгаа илэрхийлэв.

Мөн ТИКА-гаас түүний сонгогдсон тойрогт хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Тэр дундаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, “Шаамарын зөгийн бал” гэсэн үндэсний брэндийг бий болгоход чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм.

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдож буй ноён Эмрах Устаомер цаг зав гарган хүлээн авч, уулзаж байгаад Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарьд талархал илэрхийлээд, Монгол Улсад ирээд хамгийн анхны албан ёсны уулзалтаа түүнтэй хийж байгаад баяртай байгаагаа онцлов.

Ноён Эмрах Устаомер ТИКА-ийн Турк дэх төв оффист Төв Ази болон Кавказын орнуудыг хариуцсан газарт барилга угсралт, засварын төсөл хөтөлбөрийг хариуцан ажилладаг байснаа дуулгасан.

Тэрбээр ТИКА-аас хөдөө орон нутагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн аж амьдралын тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байдагт баяртай байдгаа илэрхийлэв. Цаашид аль болох нэмүү өртөг шингэсэн, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, мэргэжил олгох, орлого нэмэгдүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр онцолсон юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ТИКА-гийн шугамаар мал аж ахуй, газар тариалан зэрэг өрхийн аж ахуйг хөгжүүлэх нь чухал гэдэгтээ санал нэг байдгаа хэлээд энэ чиглэлээр Туркээс сургагч багш нарыг авчрах, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, зөгийн аж ахуй эрхлэгчдэд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад менежментийн зөвлөгөө, тусламж үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн сумдын эмнэлгийн барилга байгууламжийг засах, шинэчлэх ажлуудыг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг уламжилсан юм.

Ноён Эмрах Устаомер, “Бид парламент, Засгийн газар болон орон нутгийн шат шатны удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөсөн. Та бүхний санал бидэнд үнэ цэнэтэй. Өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ улам сайжруулах, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн төлөө ажиллана” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ноён Эмрах Устаомерт Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах болсонд дахин баяр хүргээд ажлын амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    48 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 39 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 52 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК