Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батбаатар: Сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр төрийн хяналт суларсан байж болох ч МАН-ын хяналт сулраагүй байгаа

2018-7-30
0
ЖИРГЭХ

 

-Наадмын өмнөхөн хяналтын хорооны нэгдсэн сургалт семинар болсон. Энэ хурлаар ямар асуудлыг авч хэлэлцсэн бэ?

            -Хяналтын хорооны нэгдсэн сургалт семинарын үед манай намын гишүүд, дэмжигчдээс, хяналтын хорооны гишүүдээр дамжуулж хэд хэдэн асуудал дээр онцгой анхаарал хандуулах, санал шүүмжлэл гарч байсан юм. Тухайлбал, Намын боловсон хүчний бодлого алдагдаж, тохиолдлын шинжтэй хүмүүс тодорхой ажил албан тушаал дээр томлигдсоноос намын нэр хүндэд тодорхой хэмжээгээр сэв суулгаж, нэр хүндэд нөлөөлж байна. Намын боловсон хүчний асуудал дээрээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн асуудал яригдсан.

 

            Хоёрдугаарт, сүүлийн хоёр сонгууль дамнаж яригдсан 60 тэрбумын асуудалд манай намын зарим гишүүд нэр холбогдсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ асуудал дээр манай намын гишүүд, дэмжигчид эмзэглэж байгаа. Энэ асуудлыг нэг тийш нь болгохыг нэр бүхий гишүүдээс шаардаж байгаа.

 

            Гуравдугаарт, Тодорхой нэр бүхий ажилтан албан тушаалтнуудаас оффшор данст нэр холбогдсон. Энд үнэхээр манай намын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд холбоотой үгүйг зохих  хууль хяналтын байгууллага шалгах. Хэрвээ ямар нэгэн асуудлыг байхгүй бол энэ хүмүүс ямар нэгэн байдлаар холбогдолгүй юм байна гэж ил тод зарлах,

 

            Түүнчлэн нийгэмд шударга ёсыг тогтооход манай намын гишүүдийн манлайллыг дээшлүүлж намын нэр төр, гишүүдийн алдар хүндэд анхаарах. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим нэгэн гүтгэлэг дайралтаас намын байгууллагууд тухайлбал намын хяналтын ерөнхий хороо анхааралдаа авах зэрэг нийтлэг үндсэн асуудлуудаар санал шүүмжлэл нэлээн өргөн гарсан.

 

            -Сургалт семинарын үед намын удирдлагууд оролцож өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн гэсэн. Үүнтэй холбогдуулаад МАН-ын хяналтын ерөнхий хороо тодорхой хэдэн зүйлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсноо мэдэгдсэн. Энэ талаар ярихгүй юу?

 

                -Нэгдүгээрт, Намын гишүүд хамт олноос гаргасан санал шүүмжлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч, нэн ялангуяа гишүүдийнхээ сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр намын дүрмийн дагуу намын удирдлагууддаа нэлээн хатуу шаардлага тавьж ажиллана гэж бодож байна. Ялангуяа УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдэл зохион байгуулалтыг бэхжүүлэх тал дээр өөрийн намын гишүүддээ өндөр шаардлага тавьж ажиллана.

 

            Хоёрдугаарт, Намын удирдах зөвлөлөөр удахгүй хуралдах байх. Энэ хурлаар гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр тодорхой санал санаачлагатай ажиллахыг намын удирдлагууддаа хатуу шаардлага тавина. Түүнчлэн нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хурлаа зарлан хуралдуулж чадахгүй явж байгаа энэ асуудал дээр намын хяналтын ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж байгаа. Нэн ялангуяа манай нам Нийслэлд сонгуулийн үед онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байдаг. Иймээс одооноос энэ асуудал дээр онцгой анхааралч Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдэд тодорхой шаардлага тавина.

 

            Ер нь бол намын анхан шатны үүр хороодын идэвх нэлээн суларсан байна. Үүнийг идэвхжүүлэх тал дээр намын удирдлагууддаа зохих ёсны шаардлагыг тавьж ажиллах болно.

 

            Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой улс төрийн албан тушаалтан манай намын гишүүдийн нэр хаягтай асуудлууд яригдах болсон. Энэ тал дээр намын хяналтын хороо гишүүдийн нэр хүндийг хамгаалах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр нэлээн идэвх санаачлагатай ажиллаж намын удирдлагуудад энэ чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг шаардана. Ингэж шаардахын зэрэгцээ бид үнэхээр намын нэр хүндэд сэв суулгаж байгаа хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг алдаж байгаа намын зарим нэгэн сонгуульт ажилтнуудтай ч бид хатуу хариуцлага тооцно.

 

Энэ ажлынхаа хүрээнд бид ирэх пүрэв гаригт намын хяналтын ерөнхий хорооны ээлжит хурлыг зарлан хуралдуулж байгаа юм. Энэ хурлаар сахилга хариуцлагын асуудал, намын удирдлагуудад тавих шаардлагын асуудлуудаа нэлээн нухацтай авч хэлэлцэж ярина. Үүнтэй холбогдуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр  намын гишүүд дэмжигчдэд хандаж хэлэхэд бидний итгэлийг авч аймаг, нийслэлийн бүх түвшинд төрийн ажил албан тушаал дээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын ёс зүйтэй холбоотой, тэдний сахилга хариуцлагатай холбоотой бодитой баримттай асуудлууд байх юм бол намын хяналтын ерөнхий хороо, аймаг, нийслэлийн намын хороодод намын гишүүд энэ 2,3 хоногт маш яаралтай хүргэж өгөх шаарлагатай байгаа. Энэ асуудлыг хяналтын ерөнхий хороо анхааралдаа  нухацтай авч үзэх болно.

 

            - МАН нийгэмд шударга ёс, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр дорвитой алхам хийх байх хэмээн олон хүмүүс хүлээсээр байна?

 

            -28 дугаар их хурлаас сонгогдсон намын удирдлагууд болох намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд аймаг, нийслэлийн намын хороод намын гишүүд нягтарч ажиллах ёстой гэдгийг энд зориуд анхааруулж хэлэхийг хүсч байна. МАН бол нэг дүрэмтэй нам. Энэ дүрмийнхээ хүрээнд намынхаа үйл ажиллагааг улам идэвхжүүлж ажиллах болно гэдгийг хэлье. Магадгүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр төрийн хяналт суларсан байж болно гэвч намын хяналт сулраагүй байгаа гэдгийг намынхаа хамт олон, гишүүддээ энд зориуд цохон тэмдэглэе гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад намын төв байранд зургаан давхарт хяналтын ерөнхий хорооны ажилтнууд маань намын гишүүд, намын тодорхой албан тушаалтнуудтай холбоотойгоор баталгаатай баримттай сахилга хариуцлага алдсан мэдээ мэдээллийг нэр хаяг устай нь хүлээж авч байгаа.

 

            -Л.Оюун-Эрдэнэ болон бусад гишүүдийн талаар авилгатай тэмцэх газраас өргөдөл гаргаад байгаа энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

            -Бид намын дүрмийн хүрээнд л намынхаа гишүүдтэйгээ ярина. Төрийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагуудаар яригдаж байгаа зүйлс нь төрийн ажил. Явагддаг замаараа явна.

 

Харин 60 тэрбумтай холбоотой асуудалд бол энд нэр холбогдсон хүмүүс өөрсдийнхөө байр суурийг намын гишүүдээрээ дамжуулж нийт ард түмэндээ танилцуулж, үнэн бол үнэн худлаа бол худлаа гэдгээ ил тод хэлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг нэр холбогдсон хүмүүстээ бид  намын хяналтын ерөнхий хороо, ёс зүйн хорооноос хүргүүлсэн байгаа.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • баяна (103.9.90.39)
    Албан тушаалаас өөр юм хийж амьдарч чадахгүй өрөвдмөөр амьтан л харагдаж байна
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.167.54)
    МАН-н дарга ЕНБДараг 2 ажлаа хийж чадахгүй баййгаатай холбоотой.Энэ 2 өөрсдөө гишүүдийнхээ эсрэг зүйл хийж байгаа нь шударга зүйл мөн үү.Одоогийн ЗГ түүний удирдагч жинхэнэ дарангуйлагч болоод байна.Түүнийг дагаад БОАЖ-н сайд ЭМ-н сайд нар яамдыннхаа хүмүүсийг дарамтлаж халахыг үзүүлж байна даа.Энэ чинь ёс зүйтэй хариуцлагатай зүйл мөн үү Батбаатар даргаа.Үүнд анхааралаа хандуулаарай.
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • DABAA (59.153.113.182)
    tord ajil hiij cnaddag humuusiig l ajilluulah heregtei, tuunees bisn toriin ajild namiin humuusiig tabij bolohgui snuu dee
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.160.12)
    Бие дааж амьдрах чадалгүй, нам юмуу, төрийн биенд наалдаж, шимэгч маягаар амьдардаг хүмүүс мөн ч олон болжээ!!! Тэгээд бас болоогүй том том ярина, биднийгээ сургана, бүр давраад загнах гэнэ! Иймэрхүү хувалзнууд хагартлаа баяжсан нь хувалз цус сордогтой адил юм даа!!!!!
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.109.5)
    Сахилга, ёс зүйгээ алдсан хүн чинь Мие чинь л байна.Бусдаас бурууг бүү хай
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.109.5)
    Намын ёс зүй, намын эрх ашиг гэх юм дээр нь улс эх орны эрх ашиг гэж баймаар байх юм. Юу ч гэсэн үг юм. ухаан муутай юм их ярих юм. Та нар зөнөсөн өвгөчүүлээсээ салахгүй бол зарим нь нялхаараа зөнөх шинжтэй юм яриад байх юм
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • Баттүшиг (64.119.24.164)
    Аль ч нам нэр төрөө хамгаалах нь зүйн хэрэг. Харин хамгаалж байна гээд алив нэгэн буруу үйлдлийг нуун дарагдуулж өөгшүүлбэл тэр дутагдал давтагдан шат ахьсан хэлбэрээр гарч ирвэл илүү аюултай болно. Тийм учраас дутагдал гаргаж нөхдийгөө эрсдэлд оруулсан Сандуй болон А,Ганбаатар нар шиг хүмүүсийг намаасаа хөөдөг байх. Энхболдыг УИХын гишүүнээс эргүүлэн татах, эрлийз мөн эсэх огт асуудал биш Сайхан сэтгэлээр эх орноо гээд ажиллаж буй хужаа зөндөө бий Харин Элбэгдоржтой нийлсэн явдал шүүх прокурорыг солихгүй байгаа буруу
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • чимэддорж (64.119.24.164)
    Баахан шаардах л юм ярьчихлаа Тэр нь юу юм хэлсэнгүй. Батбаатар зориг дутаад байна уудаа Өөх ч биш булчирхай ч биш юм ярьдаг залуучууд гарч ирдэггүй, ямар нь тодорч чадалгүй хатдаг. Хэн нэгний дарамтад орж ахчаххоосон юм ярих,эсвэл албан тушаалд хэтэрхий дурлаад яарах, залуучуудын нийтлэг дутагдал. Хүрэлсүх шиг хэнээс ч айхгүй үзэлцээд унах ч бий. Нийт иргэд зоригтой зөв хүмүүсээ нэгэн цагт дахин гаргаж ирдэг юм
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 58 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 6 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК