Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Вейсел Акчайн баривчилгаа ба Туркууд биднийг басамжилав уу?

2018-8-03
0
ЖИРГЭХ

 

   Өнөөдөр баасан гариг, Шоудахад таарсан өдөр...  “Ice top” хамтлагийн ингэж эхэлдэг дуу бий. Үнэхээр ч Монголд баасан гариг туйлын онцлогтой. Маргааш нь дараалсан хоёр амралтын өдөр таардаг учраас найз нөхдийн жижигхэн цэнгүүнээс эхлээд томоохон шоу тоглолт голчлон баасан гаригт зохиогддог. Бас хууль хүчний байгууллагын сүр дуулиант томоохон баривчилгаа ч энэ өдөр болох нь элбэг. Шалтгаан нь мөн л ажлын сүүлийн өдөр учраас тэр. Иргэдийн анхаарал суларсныг ашиглаж буй нь тэр. Тэгвэл бидний “баасан гариг”-ийг гаднынхан ч ашигладаг болсон нь өнгөрөгч 7 хоногийн баасан гаригт батлагдлаа. Турк улсын иргэн, Монголд 25 жил хууль, дүрмийн дагуу ажиллаж амьдарч буй жирийн багш, "Улаанбаатар Эмпати" сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних этгээдүүд хулгайлав. Хэдэн өдөр хэвлэл мэдээлэл, сошиал орчинд энэ тухай ярьж, бичигдсэн учраас тухайн үед юу болсон, хулгайлагдсан иргэнийг хэрхэн авч үлдсэн талаар олныг нурших илүүц биз. Харин Монголд хуулийн дагуу амьдарч, ажиллаж буй Турк улсын иргэнийг хэн хулгайлах гэж оролдсон, энэ нь цаанаа ямар шалтгаантай эсэхийг өнгөц дүгнэх гээд үзэцгээе.

 

1. Монголчууд юу гэв?

 

Хэрэг болдог баасан гаригт Турк улсаас тусгай үүргийн тийрэлтэт онгоц ирж, “Чингис хаан” нисэх онгоцны буудалд “уяа”-тай өнжсөн гэдгийг бүгд л санаж буй биз. Дөрвөн зорчигчтой онгоц таван хүнтэй буцах тухай урьдчилсан мэдээллийг манай хил, гаалийнханд өгсөн гэх мэдээлэл тухайн өдөр цацагдаж байв. Тиймээс л хулгайлагдсан иргэний хэрэгтэй Турк улсын Засгийн газрыг, Туркийн тагнуул, хүчний байгууллагыг Монгол даяараа шууд хардсан. Мөн манай тагнуул энэ хэрэгт оролцсон, эс оролцсон эсэхийг ч олон нийт гайхаж байв. Зөвхөн иргэд төдийгүй гол сөрөг хүчин болох АН-ын дарга С.Эрдэнэ ч энэ талаар тун тодорхой асуултыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн юм. Тэрээр “... 1. Ерөнхий сайд таны шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг Тагнуулын ерөнхий газар Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вэйсел Акчайг хүч хэрэглэн авч явах талаар мэдэж байсан эсэх. Хэрэв урьдчилан мэдэж байсан бол БНТУ-ын тусгай албатай ямар нэг байдлаар хамтран ажилласан эсэх, 2. Хэрэв манай улсын Тагнуулын ерөнхий газар дээр үйл ажиллагааг мэдээгүй бол яагаад гаднын тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэв, яагаад уг ажиллагааг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ аваагүй талаар... нэн яаралтай мэдээлэл ирүүлнэ үү...”  гэсэн асуулт л даа.

 

С.Эрдэнэ даргын өчигдөр мэдэгдсэнээр энэ асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ талаар мэдээгүй, Монголын тагнуул оролцоогүй” гэдгийг л хэлжээ. Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг, Монгол Улсын нүд чих болсон тагнуулын ерөнхий газар энэ баривчилгаанд оролцоогүй бол хэн хийв гэсэн дараагийн асуулт зүй ёсоор ургаж байгаа биз?!

 

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн нийтлэлч Баабар бол шууд л Турк улсын Засгийн газар хардаж буйгаа ил тодоор илэрхийлсэн. Тэрээр “Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ” гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн билээ. Гэхдээ түүний энэ мэдэгдэл батлагдаагүй гэдгийг бас тодотгох ёстой биз ээ.

 

2. Дэлхийд юу гэв?

 

Монголчуудын энэ хардлагатай дэлхийн хэвлэлүүд ч төстэй мэдээллийг түгээсээр байна. “New York Times” энэ талаар мэдээлэхдээ “... Туркийн үндэсний  тагнуулын  газар  MIT нь Феттула  Гюлентэй  холбоотой байж магадгүй гэсэн бүхий л хүнийг илрүүлж, баривчилж байсан бөгөөд 2016 оноос хойш дэлхийн 18 орноос, 80 Турк иргэнийг хулгайлсан, баривчилсан хэрэг гарсан юм. Эдгээрийн заримд оршин сууж байсан улсынх нь Засгийн газраас туслалцаа үзүүлсэн явдал ч байв. Гэсэн ч хууль бусаар баривчилгаа явуулсан учир олон улсын төвшинд маргаан үүсэж, тус ажиллагаа саатаад байсан юм.

 

Харин  шинжээчдийн таамаглаж буйгаар энэ жил тэрхүү хоморголон баривчлах үйл ажиллагаа дахин явагдаж эхэлсэн аж. Тухайлбал ердөө нэг долоо хоногийн өмнө Украинаас Туркийн иргэн Салих Зеки Игитийг баривчлан Турк рүү илгээсэн бол өнгөрсөн сард Туркийн бие даасан сэтгүүлч, блог хөтлөгч Юсуф Инаныг  тагнуулын албаныхан баривчлан Турк руу авч одсон хэрэг гарсан юм. Энэхүү баривчилгааг Украины Засгийн газраас хамтран явуулсан аж. Түүнчлэн энэ дөрөвдүгээр сард Туркийн гадаад хэргийн сайд Бекир Боздаг нэгэн телевизийн ярилцлагадаа “Гюлений бүлэгтэй холбоотой бүхий л хүмүүсийг эх орондоо буцаан авчирч, шийтгэхээр ажиллаж байна” хэмээн өгүүлжээ.

 

Энэ оны байдлаар Косово, Азербайжанаас Турк иргэдийг баривчлан, нутаг буцаасан хэрэг гарсан байна. Косово улсаас албадан гаргасан зургаан иргэний хэрэгт тус улсын  албаныхан хамааралтай байжээ. Баривчилгааны дараа Косово улсын Ерөнхий сайд Рамуш Хадан дотоод хэргийн сайд болон нууц албаныхан өөрт нь ямар нэг албан ёсны мэдэгдэл хүргэлгүй явуулсан ажил хэмээн мэдэгдэж, дотоодын маргаан үүсэж байв...” гэж мэдээлсэн юм. Тэгвэл монголчуудын төдийгүй дэлхий нийтээр гол буруутнаар тодруулаад буй Турк улс энэ талаар юу гэв.

 

3. Туркууд юу гэв?

 

Вейсел Акчай гэрийнхээ гаднаас хулгайлагдсан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлсэн байдаг. Харин үүнээс хэд хоногийн дараа буюу энэ 7 хоногт БНТУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хамм Аксойгийн өгсөн ФЕТО хэмээх террорист байгууллагын тухай Монгол Улсад хамаатуулан мэдэгдэл хийсэн нь цахим ертөнцөд хэдийнэ тархжээ. Тэрээр “...Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн нэрийдэж байгаад БНТУ гүнээ харамсаж байна. БНТУ эдгээр үндэслэлгүй мэдээллүүдийг эрс няцааж байна” гээд зогсохгүй “ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн террорист бүтэц юм” гэдгийг тодотгосон байх юм.

 

4. Дүгнэлт

 

Туркийн Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол тэд монголчуудад үндсэндээ тодорхой мессеж өгсөн байх юм. Юу гэхээр, хэрэг болдог өдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг гэсэн Турк улс хэдхэн хоногийн дараа Монгол Улсыг террорист байгууллагыг хаацайлдаг, хамгаалдаг гэж шууд буруутгажээ. Вейсел Акчайгийн Монголд байсан хугацаагаар тооцвол 25 орчим жил Монголын хууль, хүчний байгууллагууд террорист байгууллагыг хаацайлсан, бүр хөхүүлэн дэмжин ажилласан болж таарах нь. Дэлхий нийтэд хийсэн Туркийн Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлээс үзэхэд тэд биднийг, Монголын тусгай албадыг дэндүү басамжилсан юм биш үү. Нэг ёсондоо Туркууд биднийг 25 жил террористуудыг өөгшүүлсэн гэж үзэв үү? Эсвэл энэ удаагийн хүн хулгайлах хэрэгт Монголын хууль, хүчнийхэн саад хийсэнд уурсав уу? Гэхдээ тэд энэхүү ажиллагааг явуулаагүй, хүн хулгайлах гэж оролдоогүй, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ нотолсон шүү дээ. Монголын Засгийн газар ч тэднийг энэ хэрэгт буруутгасан өнгө аястай мэдэгдэл огт хийгээгүй байна. Тийм атал Монгол Улсад террористууд өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж байна гэж дүгнэсэн нь ямар учиртай вэ. Лав л Турк сургуулиас төрсөн террорист, Туркуудын явуулсан терроирист ажиллагаа гэж Монголд ганц ч дуулдаагүй гэдгийг л мэдэж байна. Тэгэхээр тэд биднийг басамжилсан болж таарав уу?

 

С.Ононтуул

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зочин (66.181.191.131)
    Туркууд ер нь зэрлэгүүд шүү дээ. Тэнд хүний эрх хамгаалахыг мэддэггүй улс. Энэ дипломатын хэлж байгаа үг нь хүртэл уур нь хүрч цухалдсан хүний үг бна. Монгол улсаар оролдох санаархал нь иймэрхүү өнгө аятай байгаа нь таагүй хэрэг. Тэд исламаар л ард иргэдээ мунхруулдаг улс шүү дээ.
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (65.246.69.66)
    Odoo amaa tatastgaaval yasan yum boldoo
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.179.15)
    ЭНЭ ТУРК ЭРИЙГ ХАМГААЛАХ ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ.ҮНЭХЭЭР БОЛЖ БҮТЭХГҮЙ ҮЙЛДЛИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БОЛ БАРИЖ ӨГӨӨД ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ИЙМ БҮТЭХГҮЙ ХҮМҮҮС МАНАЙ УЛС ТӨРД НӨЛӨӨЛЖ Ч МАГАД . ТУРК УЛСЫН ГАДААД ХЭРЭГИЙН ЯАМНЫ МЭДЭГДЭЛД ЭНЭ НӨХРИЙГ АЛАН ХЯДАГЧДИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ ГЭСЭН БАЙСАН. МОНГОЛ УЛС АЛАН ХЯДАГЧ БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮҮРЭГ ОЛОН УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН БИЗ ДЭЭ.МАНАЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХАРААНДАА БАЙЛГАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. МАНАЙ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ОЛОН УЛСАД ҮНЭЛЭГДДЭГ ЮМ БИЛЭЭ.
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Рб (59.153.114.247)
    Хятад оросын оодоос ингэж чадахгуй шэж бодохоор баярлах юм алга даа
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.169)
    энэ лаларыг өгөөд явуулахгүй одоо алуулна за тэгээд эзэнгүй хэрэг мандана даа мөнгө угаагч хүүхдийн оюун санаанд юу шивнэж байгааг хэн мэдлээ..
    2018 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.169)
    энэ муу турк акчай чинь жирийн багш биш террорист этгээд гээ биз дээ. монголд толгой хоргодож олон жилийг амь мэнд өнгөрөөсөн нэгэн гэв үү. бушуухан баривчлаад тэр турк руу нь буцаавал эх орны ирээдүйд л хэрэгтэй баймаар даа
    2018 оны 08 сарын 04 | Хариулах
  • Нямка (103.212.117.108)
    Hurtsaar yaj hun hulgaldagiig zaalgaach Tureguudee
    2018 оны 08 сарын 04 | Хариулах
  • БАТ (66.181.160.65)
    ЭРДАГОН ӨӨРИЙГӨӨ ОДОО ХААН БОЛСОН ГНЭ СЭРҮҮН ЗҮҮДЛЭЖ АРДЧИЛСАН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ЖИРИЙН АРД ИРГЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА ХОМОРГОЛОН БАРИВЧЛАЖ ШОРОН ГЯНДАНД ХОРЬЖ ТАРЧЛААЖ БАЙНА ,УДАХГҮЙ ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭЖ ОЛОН ХҮНЭЭ ЦААЗЛАХ ГЭЖ БАЙНА , ЭРДАГОН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ФАШИСТ . ТЕРОР !!!
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.93.186)
    SOYLTOI HUNII NAIMAACHID BII SHU
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • Туркээр бид дутаагүй ирсэн дутах ч үгүй (202.9.40.112)
    За Дарангуйлагч Эрдоган өөрөө курдуудыг терроризмаар устгал хийж, Европыг эмэгтэйчүүд доод тал нь 5 хүүхэд гаргаж Европыг эзлэх тухай хэлж Меркел дургуйгаа илэрхийлж байсан. Өөрөө террорист байж бусдыг өөр шигээ гэж зарлаад байхад хэн итгэх вэе Дээр нь манайхан ер нь Турк тэй наалдаад иргэдээ Исламжуулахад л хувь нэмэр болно. Казак эмэгтэй иргэд бол Турк явж исламжаад л урт хар хувцас толгойгоо боогоод ирдэг болсон нь Туркийн ТИКА байгууллагын ачаар хийгддэг гэсэн. МИеэ Энхболд, Мөнхбат, Оюун эрдэн Аюурсайхан бол цөм өгсөн мөнгөнд нь өвдөг сөгдөөд явдаг. Турктьэй туркгүй монгол улс амьдраад л байна. Туркэд хэт наалдах Монголоо устгахын эхлэл тул угаасаа бид зай барих хэрэгтэй. Хамаг Түүхийн Хиргисээ Турк ийнх гээд л өмчлүүлээд байгаа Болих нь зөв
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • Туркээр бид дутаагүй ирсэн дутах ч үгүй (202.9.40.112)
    За Дарангуйлагч Эрдоган өөрөө курдуудыг терроризмаар устгал хийж, Европыг эмэгтэйчүүд доод тал нь 5 хүүхэд гаргаж Европыг эзлэх тухай хэлж Меркел дургуйгаа илэрхийлж байсан. Өөрөө террорист байж бусдыг өөр шигээ гэж зарлаад байхад хэн итгэх вэе Дээр нь манайхан ер нь Турк тэй наалдаад иргэдээ Исламжуулахад л хувь нэмэр болно. Казак эмэгтэй иргэд бол Турк явж исламжаад л урт хар хувцас толгойгоо боогоод ирдэг болсон нь Туркийн ТИКА байгууллагын ачаар хийгддэг гэсэн. МИеэ Энхболд, Мөнхбат, Оюун эрдэн Аюурсайхан бол цөм өгсөн мөнгөнд нь өвдөг сөгдөөд явдаг. Турктьэй туркгүй монгол улс амьдраад л байна. Туркэд хэт наалдах Монголоо устгахын эхлэл тул угаасаа бид зай барих хэрэгтэй. Хамаг Түүхийн Хиргисээ Турк ийнх гээд л өмчлүүлээд байгаа Болих нь зөв
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    Турк хүн бол Турк дээ оч. Терроризм бол тэсэрч дэлбэрэх бөмбөг биш. Оюун санааны терроризм ямар хүчтэй болохыг энэ үйл явдал харуулав.
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • чимэддорж (66.181.189.33)
    Аль нэг талд нь орж нэгийг нь магтаж нөгөөг буруутган навсганах огт хэрэггүй Харин Агчай манайд байх хугацаандаа ямар гэмт үйлдэл гаргаагүй гэж тодорхойлоод орхих нь зөв байх шүү
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • Наад импати сүлжээ сургууль одоогийн турк улсын бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлийн гадаадад амьдар хөрөнгө босгох год нүх сзв нь гэсэн биз дээ. (66.181.161.48)
    Баяр
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • жамба (202.9.42.7)
    энэ муу турк акчай чинь жирийн багш биш террорист этгээд гээ биз дээ. монголд толгой хоргодож олон жилийг амь мэнд өнгөрөөсөн нэгэн гэв үү. бушуухан баривчлаад тэр турк руу нь буцаавал эх орны ирээдүйд л хэрэгтэй баймаар даа
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
    • Бид эвтэй байх
      лалын улс болохоор дотороо хагаралдаж байгаа биздээ тэр туркийн улс төр, манайх ялгаагүй улс төрчид хоорондоо цусгүй алалцаад л байгаа шүү дээ, хэрвээ манайх лалын орон байсан бол өдийд жинхэнэ цус урсгаж байгаа
      2018 оны 08 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 51 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 59 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК