зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ИНФОГРАФИК: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

2018-8-06
0
ЖИРГЭХ

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Уг хуулиар хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсан, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа, мэдээлэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. Хууль 8 бүлэг 28 зүйлтэй. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах зарчмын асуудлыг шинээр тусгалаа: 

 

 

1.Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчиллөө. Ингэснээр хуулийн этгээдийг дор дурдсан хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэнэ: 

    -нөхөрлөл;

    -компани;

    -холбоо /төрийн бус байгууллага/

    -сан;

    -хоршоо;

    -шашны байгууллага;

    -нийтийн эрх зүйн хуулийн этгээд;

    -төрийн байгууллага, албан газар;

    -улсын төсөвт үйлдвэрийн газар;

    -аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар.

2.Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хөнгөвчлөх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг цахим хэлбэрээр авах, лавлагааг цахим хэлбэрээр өгөх, цахим гэрчилгээ олгох, хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах зэрэг зохицуулалтыг хуульд тусгалаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд дээр дурдсан үйлчилгээг цахим хэлбэрээр, эсхүл цаасан хэлбэрээр сонгон авах боломжтой болсон. 

 

3.Улсын бүртгэл хийхдээ иргэн, хуулийн этгээдээс хуульд тухайлан заагаагүй баримт бичиг авч ирэхийг бусад дүрэм, журмын хүрээнд шаарддаг байсныг өөрчлөн зөвхөн хуулиар тогтоосон баримт бичгийг шаардахаар зохицуулсан. 

 

4.Зарим төрлийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх хугацаа тодорхойгүй байснаас иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлдэг байсан тул хуульд хугацааг тодорхой зааж өгөх, зарим төрлийн үйлчилгээ, тухайлбал, хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга тэмдгийг дахин авах зэрэг асуудал хуулийн зохицуулалтгүй байснаас ойлгомжгүй байдал үүсгэж, хүндрэл учруулж байсныг өөрчилсөн. 

 

5.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутагт дэвсгэрт нь улсын бүртгэлд бүртгэхээр болсон. 

 

6.Хуулийн этгээд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах бөгөөд ийнхүү зарласнаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасдаг байхаар зохицуулалт шинээр орсон. 

 

7.Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуульд нийцүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээдүүд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгалаа. 

 

8.Компани, нөхөрлөл, хоршоог холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулснаас хойш улсын бүртгэлд бүртгүүлэх хугацаа 7-10 хоног байсныг 15 өдөр болгон уртасгаж, холбогдох өөрчлөлтийг Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай хуульд тус тус тусгав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбогдуулан Улс төрийн намын тухай, Банкны тухай хуулиудад хүчингүйд тооцсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиас хийсэн эшлэлийг шинэчлэн найруулсан хуулийн заалттай нийцүүлэн өөрчлөв. 

 

Түүнчлэн 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, мөн хуулийг дагаж мөрдөх журмын хуулиудыг тус тус хүчингүйд тооцсон болно. 

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль  батлагдсанаар улсын бүртгэлийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдийн хувьд төдийгүй бүртгэлийн байгууллагын хувьд хөнгөвчилж, төрийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж, хурдыг нэмэгдүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлдээ дэвшил гарах, бүртгэлийг цахим хэлбэрээр хийх эрх зүйн үндсийг тогтоосон зэрэг ач холбогдолтой юм.

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
П.Мөнхтулга: Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    2 цаг 0 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    4 цаг 3 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    5 цаг 42 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    6 цаг 53 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    7 цаг 0 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    7 цаг 39 мин
  • П.Мөнхтулга: Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ
    7 цаг 43 мин
  • Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
    7 цаг 47 мин
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
    8 цаг 39 мин
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
    9 цаг 1 мин
  • Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    9 цаг 25 мин
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    9 цаг 30 мин
  • "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ дэмжлээ
    9 цаг 48 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    10 цаг 13 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    10 цаг 44 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    11 цаг 11 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 27 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    12 цаг 8 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    12 цаг 18 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    12 цаг 37 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК