Энэ оны тавдугаар сарын нэгний өдрөөс оюутнуудад олгож эхэлсэн оюутны хөгжлийн зээлд энэ жил 75 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь ойролцоогоор 35 мянган оюутан зээлд хамрагдах боломжтой гэсэн үг юм байна.
Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч шаардахгүй гэдгээрээ бүх шатны суралцагчдад боломж олгож байгаа юм. Зээлийг эргэн төлөх хугацаа 6-10 жилд бөгөөд сургуулиа төгсөөд ажилд орсны дараа цалингаасаа графикийн дагуу төлөх юм.
Оюутны хөгжлийн зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
· Элсэгч нь ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх
· Оюутан голч нь 2.8 ба түүнээс сайн байх
· Магистрант, докторантын голч 3.2 ба түүнээс их байх
· Улиралд 10 ба түүнээс дээш багц цаг судлах
· Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн суралцагч байх
· Өдрийн ангийн суралцагч байх
Дараах материалуудыг бүрдүүлсэн байх ёстой. Үүнд:
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссе
- Иргэний үнэмлэхний хуулбар
- ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
- Сургуулийн тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэх
- Тухайн сургуулийн улиралд сонгох хичээлийн баталгаажсан жагсаалт
Л.Сайнбаяр