Хуулийн хүрээнд ирэх 10 дугаар сарын 07-ны өдөр явагдах Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН нам оролцох хүсэлтээ холбогдох баримт бичигийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр албан ёсоор уламжиллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Сонгуулийн ерөнхий хороонд одоогийн байдлаар долоон нам материалаа ирүүлсэн. Үүнээс "Зон Олны Нам", "Монголын үндэсний Ардчилсан нам" "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам" гэсэн гурван намын бичиг баримт хангалтгүй учир дахин материалаа бүрдүүлж өгөхөөр буцсан байгаа.
Харин одоогоор МАН, Ардчилсан нам, МАХН, Хөдөлмөрийн Үндэсний нам, Дэлхийн Монголчууд, Үнэн ба зөв нам материалаа бүрэн бүрдүүлж өгөөд байна. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ долоо хоногтоо хуралдаж тус намуудыг бүртгэх эсэх асуудлаа шийдвэрлэнэ" гэв.
Р.Хишигжаргал