Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх хийгээд төрийн тэргүүний улс төрийн хоршлын салах цэг нь Тавантолгойн төмөр зам

2018-8-09
0
ЖИРГЭХ

 

   Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх өөрсдийн концепцоо тодорхойллоо. Товчхондоо зургаан Ерөнхий сайдын нүүр үзсэн төмөр замын төслийн бас нэгэн “түүхэн” шийдвэр өчигдөр гарав. Харин хэрэгжих эсэх нь цаг хугацааны асуудал. Магадгүй өмнөх олон шийдвэрүүдийн адил түүх болон үлдэж ч мэдэх л юм. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Ганшуунсухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэхдээ “Тавантолгой төмөр зам” компани байгуулж 51 хувийг нь эзэмшүүлж, үлдсэн 49 хувьд нь гаднын хөрөнгө оруулагч оруулахаар шийдвэрлэсэн. Энэ хувилбар олон жилийн өмнө ч яригдаж байсан бөгөөд Тавантолгойн төмөр зам гацахын үндэс болсон билээ. Харин энэ хувилбарыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь одоогийн төрийн тэргүүн Х.Баттулга. Гэтэл түүний бодлогийг дэмждэг, бас эргээд түүгээр бодлогоо дэмжүүлдэг У.Хүрэлсүхийн Засгийн газар Тавантолгойн төмөр зам дээр төрийн тэргүүний хамгийн их эсэргүүцдэг хувилбар дээр “бооцоогоо” тавив. Хэрэв ганцхан жилийн дотор байр суурь нь эргэчихээгүй бол сайд хийгээд сул гишүүн байхдаа эсэргүүцэж байсан төслөө Ерөнхийлөгч зүгээр хараад хөдөлгөчихгүй нь лав. Ямар нэгэн том тохироонд орчихоогүй бол шүү дээ. Хэрвээ тийм тохироо байхгүй бол нэг жилийн турш үргэлжилсэн У.Хүрэлсүх хийгээд төрийн тэргүүний улс төрийн хоршлын салах цэг нь Тавантолгойн төмөр замын төсөл болох нь ээ. Үүнийг үл дэлгэрүүлэн өгүүлэхэд төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд эхний ээлжинд 200 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.

 

Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам”-аас 279 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байдаг. Харин энэ удаа төмөр замыг барьж дуусгахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

 

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дээрх төслийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн 51, гаднын 49 хувийн санхүүжилттэй “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тус компанид эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 17-34 хувийн хөрөнгө оруулахаар  тогтоолд тусгасан байна. Тодруулбал, тус компани 200 хүртэлх сая долларын хөрөнгө оруулна гэсэн үг юм.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэх тухай яригдаж байгаа.

 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд авто замын тээврээс дөрөв дахин буюу 20-25 ам.доллараар хямд зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүрнэ гэсэн судалгаа бий.

 

Уг нь зургаан Ерөнхий сайдын нүүр үзсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхдээ 2016 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл 2015 оноос санхүүжилтгүй болсноор хугацаандаа ашиглалтад орж чадалгүй зогсонги байдалд ороод байсан. Тухайн үед  Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа авч байхдаа Өмнөговь аймагт ажиллан 2019 он гэхэд тус чиглэлийн зам бүрэн ашиглалтад оруулна гэж ярьж байв. Гэвч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулах нь бүү хэл  тэр цагаас хойш ганц хүрз шороо ч асгаагүй юм.

 

Мөн Зам тээвэр, хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “2017 оны дөрөвдүгээр сараас төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж, 2018 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэж ярьсан байдаг.

 

Түүнчлэн тэрбээр “Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан I, II үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” Төрийн өмчийн ХК-д олгож, 2013 оны тавдугаар сараас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж эхэлсэн ч 2014 оны төгсгөлөөс Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоосон. Үүний улмаас ажил шууд зогсонги байдалд орсон. Гүүр хоолой, суваг шуудуу, ул шорооны ажлыг гүйцээж чадалгүй хоёр жил гаран болж байна. 2016 оны тавдугаар сард манай яамны улсын байцаагч нар газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргасан. Бид өмнө хийсэн ажлаа сэргээн байгалийн хүчин зүйлээс хамгаалах, мөн технологийн шаардлагатай ажлуудыг гүйцээж хийх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан боловч одоогоор шийдвэрлээгүй байна” хэмээн ярьсан нь Зам тээврийн яамны сайтад тавигджээ.

 

Түүний ярьснаар бол одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явц дуусах шатандаа хүрч байх ёстой. Харин бид бүгдийн мэдэж байгаагаар тус чиглэлийн зам далан төдий байгаа. Энэ далан нь элэгдэж урсаад эргээд сэргээхэд бэрх байгаа нь ч бас үнэн.

 

Түүх сөхөхөд анх Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид 2008 онд олгосон байдаг. Гэвч Засгийн газар 2010 онд 283-р тогтоол гаргаж, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам”-д шилжүүлжээ.

 

Уг тогтоолоор төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид өгсөн юм. Үүнээс хойш 2012 онд Засгийн газар 161 дүгээр тогтоол гаргаж, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг “Энержи ресурс” болон “Энержи ресурс рэйл" компанитай байгуулах зөвшөөрөл олгосон байдаг.

 

Харин Засгийн газрын 121 дүгээр тогтоолд “Энержи ресурс" болон “Энержи ресурс рэйл” компаниудтай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Түүнээс хойш Хөгжлийн банкны санхүүжилтээр хөрөнгө оруулсан боловч тэр мөнгө төмөр зам бус далан болон үлдсэн билээ.

 

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (59.153.114.162)
    Мэргэжлийн хун темер замын гол зуйл нь шороо овоолоод темер зам дээр тавигдаж хийгддэг шороо овоолсон нь зев Харин улс терчид хэсэг булэг хумуусийн нэг нэгийгээ хааж боодог байдлаас уусч темер замаа гуйцээлгэхгуй монголоо хохироох юм гэж байсан амбиц хеецелдецгеегеед л ашгаа бодоод л улс ард тумнээ хохироох юм даа
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • чимэддорж (66.181.189.33)
    Гашуун сухайтын төмөрзам ашиглалтанд оруут БНХАУ түүхий нүүрс авахаа багасгалаа гэж зарлана.Тэгээд энэ замаар хятад шаахай нааш нь зөөх ажил эхэлнэ.Хятад шаахайгаа үнэгүй буюу маш хямдаар манайд өгнө.Шаахайг нь Баавар Цэнддоо нар борлуулах болно
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • чимэддорж (66.181.189.33)
    Гашуун сухайтын төмөрзам ашиглалтанд оруут БНХАУ түүхий нүүрс авахаа багасгалаа гэж зарлана.Тэгээд энэ замаар хятад шаахай нааш нь зөөх ажил эхэлнэ.Хятад шаахайгаа үнэгүй буюу маш хямдаар манайд өгнө.Шаахайг нь Баавар Цэнддоо нар борлуулах болно
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (150.129.143.73)
    Баттулгаар төмөр замаас идсэн 280 сая долларыг нь төлүүлэх хэрэгтэй ш дээ яагаад энэ хэргийг дараад байгаа нь их л сонирхол татаад бга вм даа
    2018 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.26.114)
    Итгэл хугалаад л бай, хугалаад л бай... Шуурэн шанаганы нухээр оорсдоо орж унацгааж бгаа юм. Маш сайн!
    2018 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.42.12)
    Монголын эмгэнэл
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.34.215)
    ТӨМӨР ЗАМЫН МӨНГИЙГ ИДСЭН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ, АРДЫН НАМЫГ 2020 ОНД УНГААЖ ӨӨРӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ САНААТАЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ МОНГОЛ УЛС ХАА ХОЛ ЯВАХ ЮМ БЭ
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.34.215)
    ЭНЭ ЕРӨНХИЙ САЙД ХОЛ ЯВАХГҮЙ ХАРИУЦЛАГА ГЭЭД Л ХУЦААД БАЙСАН ӨӨРӨӨ БОЛ ЖИНХЭНЭ НОВШИЙН ГАР. Ардын нам хол явахгүй ээ
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • галаа (182.160.34.215)
    280 сая доллараа шалгаач ээ Ерөнхий сайдаа хаана байна.Ерөнхийлөгчийг дагаад самбаагаад хол явахгүй шүү дээ. Намын гишүүд босож цаг ойртож байна даа
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 51 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 59 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК